Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 11: Цээжлэх ба ойлгох


“Төгс эзэмших сургаалын давтлага 11: Цээжлэх ба ойлгох,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 11,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 11

Цээжлэх ба ойлгох

суралцагч асуулт асуухаар гараа өргөж байна

Төгс эзэмших сургаалын хэсгийг цээжилж, сургаалыг ойлгосноор амьдралдаа Ариун Сүнсийг урьж, Есүс Христ шиг болоход тань тусалж чадна. Энэ хичээл танд Мормоны Номын сургаалын төгс эзэмших эхний 12 хэсгээс судрын гол хэллэгүүдийг цээжилж, сүнслэгээр нөлөөлсөн асуултуудыг асууж, хариулах замаар цаашдын ойлголтыг эрэлхийлэхэд туслах зорилготой.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Мормоны Номын төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгийг үзэхдээ дараах хүснэгтийг ашигла. Цээжилж амжаагүй байгаа хоёроос гурван гол судрын хэллэгийг сонго. Цаасан дээр эсвэл судлах тэмдэглэл дээрээ судрын эшлэл болон гол хэллэгийн үгсийг чангаар хэлэх зуураа бич. Энэ үйл явцыг бүх хэллэгийг санадаг болтлоо олон удаа давтан хэл. Дараа нь дараагийн хэсэг рүү шилж.

Төгс эзэмших сургаалын эхний 12 хэсэг ба түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Нифай 3:7

Судрын түлхүүр үг хэллэг

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 2:25

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

Судрын эшлэл

2 Нифай 2:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Судрын эшлэл

2 Нифай 26:33

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд бүгд адил.”

Судрын эшлэл

2 Нифай 28:30

Судрын түлхүүр үг хэллэг

Бурхан “хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:3

Судрын түлхүүр үг хэллэг

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:8–9

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар үргэлж залбирах ёстой.”

Судрын эшлэл

Moзая 2:17

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Судрын эшлэл

Moзая 2:41

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Судрын эшлэл

Moзая 3:19

Судрын түлхүүр үг хэллэг

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Судрын эшлэл

Мозая 4:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.”

Судрын эшлэл

Мозая 18:8–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

Сүнслэг нөлөө бүхий асуулт асуух

Сүнслэг нөлөө бүхий асуултууд нь сурах үйл явцын салшгүй нэг хэсэг юм. Аврагч мөнх бус амьдралынхаа үйлчлэлийн үеэр суралцагчдыг Өөрийнх нь заасан үнэнүүдийг бодож, мэдэрч, үйлдэхэд урьсан асуултуудыг байнга асуудаг байв (Maтай 16:13–16; Иохан 6:66–69-ийг үзнэ үү). Магадгүй та эцэг эх, багш эсвэл Сүмийн удирдагч нар танд сайн мэдээг илүү сайн ойлгоход эсвэл сурч байгаа зүйлээ амьдралтайгаа холбоход тань туслах асуулт асууж байгааг анзаарсан байх. Сүнслэг нөлөө бүхий асуултуудыг асууж, мөн хариулах нь сургалтын үйл явцыг таны хувьд илүү сонирхолтой, утга учиртай болгож чадна.

Олон төрлийн асуулт байдаг. Өнөөдөр та төгс эзэмших сургаалын хэсгүүдийг ойлгоход тань туслах сүнслэгээр нөлөөлөх асуултуудыг асууж, хариулах дадлага хийх болно.

Судруудыг судлахдаа ашиглаж болох янз бүрийн асуултын жишээг доор харуулав. Эдгээр жишээ асуулт нь 2 Нифай 32:8–9-д заасан үнэнтэй хамааралтай.

Сургаалын утгыг ойлгоход туслах асуултууд

  • 2 Нифай 32:8–9 дээр хэн ярьж байна вэ?

  • Тэр хэнтэй ярьж байна вэ? Яагаад?

Судруудын агуулга болон утгыг ойлгоход тань туслах асуултууд

Эдгээр асуулт нь сургаал, зарчмуудыг олж тогтооход бидэнд тусална.

  • Зохиогч үүгээрээ бидэнд юу заахыг хүссэн бэ?

  • “Үргэлж залбирах ёстой, мөн шантрах ёсгүй” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (2 Нифай 32:9).

Судрууд дахь сургаал, зарчмуудыг ойлгоход тань туслах асуултууд

  • Үргэлж залбирах нь Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

  • Хүсээгүй ч гэсэн үргэлж залбирахаа санахад тань юу туслах вэ?

  1. Дараахыг хийж гүйцэтгэ.

1 Нифай 3:7, Moзая 18:8–10 хоёроос нэг төгс эзэмших сургаалыг сонго. Дээрх ангилал тус бүрд төгс эзэмших сургаалын хэсгийн талаар асууж болох гурван асуулт бич. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол өмнөх жишээнүүдийг үзнэ үү. Бичсэн асуултууддаа хариулна уу.

Өөрийн сонгосон төгс эзэмших сургаалын хэсгийг эцэг эх, ах эгчтэйгээ эсвэл найзтайгаа судалж, асуултад тань хариулахыг тэднээс хүс.