Семинар
Алма 12: Хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэл


“Алма 12: Хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэл,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 12,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 12

Хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэл

Алма, Амюлек, Зиезром нар

Их Эзэнд хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэлээр хандана гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Зиезромыг Алма, Амюлек хоёроос чин сэтгэлийн асуулт асууж эхлэх үед Алма зүрх сэтгэлээ хатууруулаагүй хэн боловч Бурханы зүйлүүдийг сурч чадна гэж заав. Алма гэтэлгэлийн төлөвлөгөөг зааж, хүмүүсийг зүрх сэтгэлээ үнэлэхэд урамшуулан дэмжжээ. Энэ хичээл танд зүрх сэтгэлээ үнэлж, Бурханы үгийг хүлээн авах хүсэлд тань тусална.

Зүрх сэтгэлийг баримлын шавартай харьцуул

Хэн нэгнийг баримлын шавраар ямар нэг зүйл хийж байхыг харж байсан эсвэл өөрөө хийж байсан үеэ бод. Баримлын шавартай ажиллахад хялбар байсан уу, эсвэл хатсан юм уу хатуурсан байсан эсэхийг та санаж байна уу?

  • Зөөлөн эсвэл хатуу баримлын шаврыг хэлбэржүүлэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?

хатуу болон зөөлөн зүрхний шугаман зураг

Судлах тэмдэглэл дээрээ хоёр зүрх зураад, нэгийг нь “хатуу зүрх”, нөгөөг нь “зөөлөн зүрх” гэж тэмдэглэ. Сударт зүрх сэтгэлийг ихэнхдээ хүний “оюун болон хүсэл зоригийг” бэлгэддэг гэдгийг мэдэх нь тустай байж болох юм (Судруудын удирдамж, “Зүрх сэтгэл,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Бидний зүрх сэтгэлийг баримлын шавартай, Их Эзэнийг түүнийг хэлбэрт оруулж буй хүнтэй харьцуул. Энэ хичээлийг судлах явцдаа дараах асуултуудад хариулахын тулд Их Эзэнээс тусламж хүс.

  • Хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Миний зүрх сэтгэлийн байдал яагаад хамаатай байна вэ?

  • Ямар арга замаар би хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэлтэй байдаг вэ?

  • Хэрэв миний зүрх сэтгэл хатуу бол би үүнийг зөөлрүүлэхийн тулд хэрхэн Их Эзэний тусламжийг эрэлхийлж болох вэ?

Суралцах явцдаа судлах тэмдэглэл дээрээ зурсан зүрх бүрийнхээ доор тэмдэглэл бич.

Хатуу зүрх, зөөлөн зүрх

Зиезром болон бусад хүн Алма, Амюлек хоёрыг урхинд оруулах гэсэн асуултуудыг тавьж, тэднийг хууран мэхэлж, гутаахыг оролдсон (Алма 11:21-ийг үзнэ үү). Амюлек Сүнсээр дамжуулан хариулж, Аврагчийг болоод Эцсийн шүүлтийг гэрчилж байв (Алма 11:26–46-г үзнэ үү). Амюлек тэр хоёр Зиезромын мэхлэлтийг Сүнсээр дамжуулан мэдсэн гэдгийг Алма тайлбарлав (Алма 12:3–6-г үзнэ үү).

Алма 12:7–8-ыг уншаад Зиезромд юу тохиолдсоныг хайж ол.

  • Зиезромын өөрчлөгдөж байгааг ямар хэллэг танд харуулж байна вэ?

  • Зиезромын хандлага нь хариулт хүлээн авах чадвартай нь ямар ялгаатай байсан гэж та бодож байна вэ?

Зиезром Эцсийн шүүлтийн талаар үнэхээр мэдэхийг хүссэн тул Алма энэ боломжийг ашиглан, Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар заав. Гэсэн хэдий ч Алма эхлээд Зиезромд Бурханы өмнө зүрх сэтгэл нь зөв байх ёстой гэдгийг анхааруулсан.

Алма 12:9–11-ийг уншиж байхдаа бидний зүрх сэтгэлийн байдлын улмаас юу тохиолддогийг ойлгоход туслах үг, хэллэгийг тэмдэглэж ав. “Бурханы нууцууд бол зөвхөн илчлэлтээр мэдэгддэг сүнсний үнэнүүд” [Судруудын удирдамж, “Бурханы нууцууд,” scriptures.churchofJesusChrist.org) гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

Таны тодорхойлж болох хоёр үнэн бол (1) хэрэв бид зүрх сэтгэлээ хатууруулалгүй, Бурханы үгийг хичээнгүйлэн анхаарвал Бурханы нууцуудыг мэдэж чадна, (2) хэрэв бид зүрх сэтгэлээ хатууруулбал Бурханы нууцуудын талаар юу ч мэдэхгүй болтлоо Бурханы үгийг бага хүлээн авах болно юм. Үнэн тус бүрийг судлах тэмдэглэл дээрээ зурсан зүрхнүүдийнхээ хажууд бич.

Хатуу зүрх сэтгэлтэй байх нь юу гэсэн үг вэ эсвэл бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлэхэд нь Их Эзэний төлөө юу хийж өгч чадах тухай илүү сайн ойлголттой болохын тулд дараах шүлгүүдээс унш. Судлах тэмдэглэл дээрх харгалзах зүрхнүүдийн хажууд эдгээр шүлгээс болон Алма 12:7–11-ээс уншсан шүлгүүдээс юу сурч мэдсэнээ эсвэл хамгийн ач холбогдолтой хэллэгүүдийг бич.

Зүрх сэтгэлээ хатууруулдаг хүмүүс: 1 Нифай 15:3; 2 Нифай 33:2; Мозая 11:29.

Зүрх сэтгэлээ зөөлрүүлэхийн тулд хүмүүс Их Эзэний төлөө юу хийсэн бэ?: 1 Нифай 2:16; Алма 24:8.

  • Хатуу зүрх сэтгэлтэй нэгэн асуулт тавихад ямар санагдана гэж та бодож байна вэ? Их Эзэнд “анхаарал мөн шаргуу байдлыг” (Алма 12:9) өгөхийг гуйх нь ямар харагдах вэ?

  • Яагаад бид заримдаа зүрх сэтгэлээ хатууруулахад уруу татагдсан мэдрэмж төрдөг вэ?

  • Их Эзэний төлөөх бидний зүрх сэтгэлийн байдал бидний амьдралд яагаад ийм өөрчлөлт авчирдаг гэж та бодож байна вэ?

Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөө

Зиезром амилуулалт, Эцсийн шүүлтийг ойлгох чин хүсэлтэй болж эхэлсэн тул Алма түүнд Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар заав. Тэрээр энэ амьдрал бол “Бурхантай уулзахаар бэлтгэх цаг”, мөн бидний нүгэл, үхлийг даван туулах Аврагчийн чухал үүргийн тухай (Алма 12:16–18, 24–28, 33-ыг үзнэ үү) заажээ. Тэр зүрх сэтгэлээ хатууруулахгүй байхын ач холбогдлыг онцлов,

Хатуу зүрх сэтгэлтэйгээр амьдарсны эцэст Эцсийн шүүлт дээр Бурханы өмнө зогсох нь ямар байхыг төсөөлөхийг хүс. Мөн зөөлөн зүрх сэтгэлтэйгээр амьдарсны дараа ямар байхыг төсөөл.

Алма 12:12–15, 33–37-г уншаад, Эцсийн шүүлт дээр таны зүрх сэтгэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж болохыг хайж ол. Та чухал үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэж болно.

Таны зүрх сэтгэл

Зүрх сэтгэлээ үнэлэхэд тань туслахын тулд дараах асуултуудад 1-ээс 5 хүртэлх оноогоор хариулна уу. 1 нь “миний хувьд үнэн биш”, 5 нь “миний хувьд үргэлж үнэн” гэсэн утгатай.

Би амьдралынхаа бүхий л тал дээр Тэнгэрлэг Эцэгээс удирдамж авахыг хүсэж байна.

Би Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахад бэлэн байна.

Би залруулгыг хүлээн зөвшөөрсөн.

Миний амьдралд Аврагчийн тусламж хэрэгтэй гэдгийг би мэдэрдэг.

Би Аврагчид хандан, наманчлахад бэлэн байна.

  1. Алма 12-ыг судалснаар юу сурч мэдсэнээ харуулахаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ:

Хэн нэгэн нь зарим талаараа хатуу зүрхтэй гэдгээ мэдэрч, зөөлрүүлэхийн тулд Их Эзэний тусламжийг хүссэн гэж төсөөлөөд үз. Та тэдэнд туслахын тулд өнөөдөр олж мэдсэн зүйлээ хэрхэн ашиглаж болох вэ? Та Аврагчийн үлгэр жишээг болон өөрийн туршлагыг хуваалцаж болно.