Семинар
Алма 8: Тэнгэрлэг Эцэгийг сонсож, дагах нь


“Алма 8: Тэнгэрлэг Эцэгийг сонсож, дагах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 8,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 8

Тэнгэрлэг Эцэгийг сонсож, дагах нь

Алма, Амюлек хоёр

Тэнгэрлэг Эцэгийг дагах нь хэцүү байж болох ч энэ нь агуу аз жаргалд хүргэдэг. Алма, Амюлек хоёр итгэлтэй байж, Бурханы зааварчилгааг дагаснаар Бурхан тэднийг болон тэдний эргэн тойрны хүмүүсийг адисалсан. Энэ хичээл танд амьдралдаа Тэнгэрлэг Эцэгийг сонсож, дуулгавартай дагахад тань туслах болно.

Тэнгэрлэг Эцэгийг дагах нь

Хэрэв Тэнгэрлэг Эцэг танаас дараах зүйлийг хийгээсэй гэж хүсвэл танд ямар мэдрэмж төрж, яагаад ингэж санагдах байсан талаар бод.

  • Урьд нь таны урилгаас татгалзсан хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалц.

  • Сургуулийнхаа шоовдорлогдсон эсвэл гологдсон хэн нэгэнтэй нөхөрлөж, тусал.

  • Хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагахад хэцүү байж болох өөр ямар зарлиг эсвэл зааврыг Тэнгэрлэг Эцэгээс бидэнд өгч болох вэ? Эдгээр нөхцөл байдал яагаад ийм хэцүү байж болох вэ?

Таны өнөөдөр судлах бүлэгт Бурхан Алмад дээрх эхний хувилбартай төстэй нөхцөл байдалтай тулгарна гэдгийг зааварласан бөгөөд Амюлек хоёр дахь хувилбартай төстэй нөхцөл байдалтай тулгарсан. Танд дуулгавартай дагахад хэцүү, Бурханаас ирсэн тушаал эсвэл заавар байгаа эсэхийг хэсэг зуур тунгаан бод. Суралцах явцдаа Алма, Амюлек хоёр бэрхшээлийг хэрхэн даван туулж, Бурханы зарлигуудыг дагасныг олж мэд. Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн илүү сайн сонсож, дагах талаар мэдэхийн тулд түүнээс тусламж хүс.

Алмагийн туршлага

Алма 8:8–18-ыг уншаад, Бурхан Алмаг юу хийгээсэй гэж хүссэнийг, яагаад энэ нь түүнд хэцүү байсан талаар олж мэд. Унших үедээ үйл явдлыг төсөөлөн бодохыг хичээ.   ChurchofJesusChrist.org 

22:56
  • 14-р шүлэг дээрх ямар үг хэллэг Алмагийн зарлигийг хүлээн авахдаа ямар мэдрэмжтэй байсныг илэрхийлж байна вэ?

  • 18-р шүлэг дээрх ямар үг хэллэг Алмагийн дагахын тулд хэр удсаныг тодорхойлж байна вэ?

  • Алма гунигтай байсан ч яагаад ийм хурдан дуулгавартай дагасан гэж та нар бодож байна вэ?

Амюлекийн туршлага

Дараа нь юу болсныг харахын тулд Алма 8:19–21; 10:4–11-ийг унш. (Амюлекийн туршлага Алма 10:4–11-д хамааралтай гэдгийг мэдэх нь тустай байж магадгүй.) Унших үедээ үйл явдлыг төсөөлөн бодохыг оролд.   ChurchofJesusChrist.org 

22:56
  • Бид Алма 10:4–6-аас Амюлекийн талаар юу сурч мэдсэн бэ? Эдгээр хүчин зүйл нь түүнийг Бурханыг дагахад хэрхэн төвөгтэй болгосон бэ?

  • Тэнгэрлэг Эцэг яагаад урьд нь дуулгавартай дагаагүй Амюлектай үргэлжлүүлэн харьцсаар байсан гэж та бодож байна вэ?

Амюлек, Алма хоёр үйлдлийнхээ төлөө хэрхэн адислагдсаныг мэдэхийн тулд Алма 8:26–32-ыг унш.

  • Та Алма, Амюлек хоёрын түүхээс ямар зарчим сурч мэдсэн бэ?

Таны тодорхойлж магадгүй нэг зарчим бол бид Тэнгэрлэг Эцэгийг сонсож, дагавал Тэрээр биднийг болон бусдыг адисалдаг. Бид Бурханы үгийг янз бүрийн арга замаар сонсож болно. Жишээлбэл: Алма, Амюлек хоёр хоёулаа Бурханы үгийг тэнгэр элчээс сонссон.

дүрс, тэмдэглэх
  1. Өнөө үед Тэнгэрлэг Эцэгийн бидэнтэй харилцдаг арга замуудаас аль болох олныг жагсааж бич. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол тэд Судруудын удирдамж дээрээс “Илчлэлт”-ийг үзэж болно.

Түүнийг сонс

Амюлек “Би олон удаа дуудагдсан боловч би сонсохоос татгалзсан”(Алма 10:6) гэж хэлсэн. Амьдралынхаа эхэн үед Алма Бурханыг сонсоогүй (Moзая 27:8-ыг үзнэ үү).

  1. Дараах үйл ажиллагааны хариултаа бичнэ үү.

Таны таньдаг хэн нэгэн Бурханыг сонсож, дуулгавартай дагаж чадахгүй байна гэж төсөөлөөд үз дээ. Тэр хүнийг Их Эзэнд итгэхэд юу хүргэж болох талаар санаагаа цуглуулахад хэдэн минут зарцуул. Үүнд:

  • Алма, Амюлек хоёрын дуулгавартай байдлын жишээ

  • Аврагчийн Эцэгтээ дуулгавартай байсны жишээ

  • Хэн нэгэн Бурханыг сонсож, дуулгавартай байсан үеийн судрын бусад түүх

  • Таны Бурханыг дуулгавартай дагахыг хичээхдээ мэдэрсэн адислалууд

Итгэл нь тохиолдол биш сонголт” видеог цагийн код 1:40-өөс 4:25 хүртэл үзнэ үү ChurchofJesusChrist.org. Бичлэг дээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн тодорхой бус цаг үед нэгэн залуу эрэгтэйн сүнслэг өдөөлтийн дагуу итгэлтэй, дуулгавартай үйлдсэн тухай ярьсан.

15:1

Тэнгэрлэг Эцэгээс авсан сэтгэгдлээ бичиж үлдээ. Эдгээр сэтгэгдлийн дагуу үйлдэхийн тулд юу хийж чадахаа бод. Үүнд тодорхой зарлиг, сүнслэг өдөөлтийн дагуу дуулгавартай дагах амлалт, таны хийх ёстой аливаа алхмууд багтаж болно. Хэрэв эдгээр зарлигийг дагахад хэцүү байвал Тэнгэрлэг Эцэг танд тусалж болохын тулд залбирах талаар бодоорой.