“Алма 24: ‘Бид тэдгээрийг газрын гүнд булшлах болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 24,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 24
“Бид тэдгээрийг газрын гүнд булшлах болно”
Заримдаа бид ижил нүгэл үйлдэж, муу зуршил эсвэл бүр донтолттой болох нь бий. Эдгээр нүглийг даван туулах нь маш хэцүү байж болно. Антай-Нифай-Лихайчуудын олонх нь Их Эзэнд хөрвүүлэгдэхээсээ өмнө нүгэлт зан үйлийг бий болгосон байжээ. Тэд Аврагчийн өршөөлийг мэдрэх үедээ тэдгээр гэм нүгэлдээ эргэж орохгүй байж, бурханлагаар нөлөөлөгдсөн. Энэ хичээл Аврагчийн тусламжтайгаар нүгэл болон муу зуршлаа даван туулахад тань тусална.
Аврагчийн тусламжтайгаар нүглийг даван туулах
Дараах жишээг унш.
Саманта олон жилийн турш нүгэлтэй тэмцэж ирсэн. Тэрээр Их Эзэнд илүү хөрвөгдөх тусам наманчилж, асуудлаа даван туулах хүч авахын тулд Аврагч руу хандан маш их хичээл зүтгэл гаргасан. Тэрээр Их Эзэний өршөөл, хайрыг мэдэрсэн. Гэсэн хэдий ч сул дорой үедээ тэрээр заримдаа нүгэлдээ буцаад унадаг.
-
Саманта энэ нөхцөл байдалд юу мэдэрч болох бэ?
Самантад хэрхэн тусалж чадна гэж бодож байгаагаа болон түүнд илүү сайн туслахын тулд юуг мэдэж, ойлгох хэрэгтэйг тунгаан бод. Мөн Их Эзэн танд даван туулахад тусалж чадна гэж бодож байгаа асуудлуудынхаа талаар бод. Хэрэв хэрэгжүүлэх юм бол Аврагчийг Самантад болон танд нүглийг даван туулахад туслахад урих үнэнийг судлах явцдаа эрэлхийл.
Антай-Нифай-Лихайн хүмүүс
Антай-Нифай-Лихайн хүмүүс өмнө нь бусдыг алахын тулд илдээ ашиглаж байсан леменчүүд байв. Гэсэн хэдий ч, тэд “Их Эзэнд хөрвүүлэгдсэнийхээ дараа” “эсэргүүцлийн зэр зэвсгээ доошоо тавьсан” (Алма 23:6–7).
Алма 24:1–4-ийг уншаад, бусад лемен хүний зарим нь хэрхэн хариулсныг хар. Зэвсэг бол зэр зэвсэг гэдгийг анхаарна уу.
-
Хэрвээ та Антай-Нифай-Лихайн хүмүүсийн нэг байсан бол энэ үед танд ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ? Яагаад?
Аммон ах дүүстэйгээ хаан Лемонайтай мөн түүнчлэн түүний дүү Антай-Нифай-Лихайтай зөвлөлдөөн хийв (Алма 24:5-ыг үзнэ үү). Дараа нь хаан хүмүүстээ хандаж хэлэв.
Алма 24:7–16 дахь хааны хэлсэн үгийг унш. Дараахыг дүрсэлсэн үг, хэллэгийг хайж, тэмдэглэ.
-
Бурхан энэ хүмүүсийн төлөө юу хийснийг
-
Хүмүүс наманчлахын тулд юу хийснийг
-
Хааны тэдэнд нүглээ орхихын тулд хийхийг зөвлөсөн зүйл
-
Хэрвээ та тэнд энэ яриаг сонсож байсан бол танд ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ? Яагаад?
-
Ямар үг, хэллэг таныг нүглээ дахиж хэзээ ч үйлдэхгүй байхыг хичээхэд түлхэц өгөх байсан бэ?
Дайны зэвсгээ булшилж буй нь
Алма 24:17–19-ийг уншаад, хүмүүс энэ ярианы дараа хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг мөн яагаад гэдгийг тэмдэглэ.
-
Та Антай-Нифай-Лихайн хүмүүсийн туршлага бидэнтэй хэрхэн холбогдож болно гэж бодож байна вэ?
Энэ түүхээс бидний олж мэдэж болох нэг үнэн бол Есүс Христийг хайрлаж, тууштай байх нь нүглээ орхиход тусалж чадна гэсэн юм.
Цаг гарган, энэ зарчим яагаад үнэн болохыг тунгаан бод.
-
Нүглийг орхихыг эрэлхийлэх үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг болон Тэд бидний төлөө юу хийснийг санах нь хэрхэн тусалж болох вэ? (“Тэрээр биднийг өршөөсөн” [Алма 24:10], “агуу их Бурхан бидний дээр нигүүлсэнгүй байж” [Алма 24:14], “тэрээр бидний бодгальд хайртай” [Алма 24:14]” гэх мэт үг хэллэгүүдийг тунгаан бодоход тустай байж болно.)
-
Илднүүдээ “газрын гүнд” (Алма 24:17) булшлах нь энэ хүмүүст нүглээ орхиход хэрхэн тусалсан бэ?
18-р шүлэг-т (онцлон тэмдэглэсэн) дараах үг хэллэгүүдийг анхаар.
-
“Ах дүүсийнхээ цусыг урсгахын оронд тэд амиа алдацгаах болно.”
-
“Ах дүүгээсээ авахын оронд тэд өгөх болно.”
-
“Өөрсдийн өдрүүдээ залхаг байдалд өнгөрөөсөнд орвол өөрсдийн гараар ихэд хөдөлмөрлөх болно.”
Нэг ёсондоо Антай-Нифай-Лихайчууд дайны зэвсгээ зүгээр нэг булшлаагүй; тэд мөн урьдын нүглээ эерэг үйлдлээр сольсон.
-
Үүнийг хийх нь бидэнд нүглийг орхиход хэрхэн туслах вэ?
-
Одоо үед бид үүнийг ямар арга замаар хийж болох вэ?
Жишээг үзэхийн тулд ChurchofJesusChrist.org-д байрлах “Хөрвөлтөд нөлөөлөх Мормоны Номын хүч” видеог цагийн код 6:11-ээс 8:12 хүртэл үзнэ үү.
Антай-Нифай-Лихайн хүмүүсийн тууштай байдал
Алма 24:20–27-г уншаад, Антай-Нифай-Лихайчууд нүглээ орхиход хэр тууштай амьдарсныг хар. Уншиж байхдаа өөрийгөө тэнд байгаагаар төсөөл. Өөрсдийгөө хамгаалж чадахгүй бөгөөд Их Эзэний мутарт бүрэн даатгагдсан гэдгээ мэдээд толгой бөхийн залбирахдаа хүлээн авч болох үзэгдэл, дуу чимээ, мэдрэмжийн талаар тунгаан бод.
-
Тэдний тууштай байдлын юу нь таны сэтгэлийг хөдөлгөж байна вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Антай-Нифай-Лихайчуудын золиос өнөөдөр бидэнтэй хэрхэн холбогдож байгааг ийн дүрсэлсэн.
Эсэргүүцлийн зэр зэвсгээ хагас дутуу биш бүрэн булшлагтун. Есүс Христийн Цагаатгалын ачаар гэрээг чин сэтгэлээсээ хүндлэн, эрхэмлэн дээдлэх хүсэлтэйгээр байгуулбал энэ нь амьдралыг тань мөнхөд адислах болно. Та Аврагчийг үргэлж санаж, дагаж мөн хайрласнаар Түүнтэй улам бүр адил болох болно. Тэр бол бат бөх суурь гэдгийг би гэрчилж байна. Түүнд итгэн найдаж болно мөн Түүний амлалт үнэн гэдгийг би гэрчилж байна. (Дэйл Г.Рэнланд, “Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26)
Нүглээ хэрхэн орхих вэ
Хичээлийн эхэнд Самантад тохиолдсон жишээг эргэн сана. Өнөөдөр та судалсан зарчмуудаа хэрхэн хэрэгжүүлэхийг түүнд зөвлөж тайлбарла. Дараах зүйлсийг зөвлөж болно. Үүнд:
-
Их Эзэний өөрийг нь хайрлах хайрыг санаж болох арга замууд
-
Урьдын нүглээ дахин үйлдэхгүйн тулд түүний хийж болох тодорхой үйлдлүүд
Нүглээ орхих нь
Өнөөдөр сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар судлах тэмдэглэлдээ бич. Их Эзэний хайрыг санахын тулд хийж болох алхмуудыг бич. Нүглийг орхиж, нүгэл дахиж үйлдэхээс сэргийлэх бодит алхмуудыг оруул.
Төлөвлөгөөгөө дагахыг хичээх үедээ Аврагч танд хайртай бөгөөд таныг нүгэл үйлдэхэд хүргэж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийхэд тань тусална гэдэгт итгэ.