“Алма 23: Тэд ‘хэзээ ч итгэл алдраагүй,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 23,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 23
Тэд “хэзээ ч итгэл алдраагүй”
Өнөө үед дэлхий дээр итгэлийг тань үгүй хийж, Их Эзэнээс холдуулахыг эрэлхийлж буй олон хүчин зүйлийн талаар бод. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ? “Их Эзэнд хөрвүүлэгдсэн” хэдэн мянган лемен хүний “хэзээ ч итгэл алдраагүй” (Алма 23:6) жишээнээс бид суралцаж болно. Энэ хичээлийн зорилго Их Эзэнд илүү бүрэн дүүрэн хөрвөгдөх хүсэлтэй болоход тань туслах бөгөөд энэ хөрвөлтөд саад болж буй зүйлсийг олж тогтооход оршино.
Итгэл дүүрэн байх
Боломжтой бол нэг хөл дээрээ 30 секунд зогс. Нэг хөл дээрээ зогсож байхад нь хэн нэгэн түлхвэл зогсоход ямар хэцүү байх талаар бод.
Одоо хоёр хөл дээрээ зогсоод, хэн нэгэн таныг түлхвэл зогссон хэвээрээ байхад хэчнээн хялбар байгаа талаар бод.
Заримдаа судар Их Эзэнд итгэлтэй байхыг гуйвшгүйгээр зогсохтой (Мозая 4:11; Алма 1:25-ыг үзнэ үү) мөн Их Эзэнээс холдохыг унахтай адилтгадаг (2 Нифай 18:15; Хиламан 5:12-ыг үзнэ үү).
-
Есүс Христэд болон Түүний Сүмд итгэл алдрах ямар шалтгаан хүмүүст байдаг вэ?
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Хэрэв та одоо байгаа шигээ үргэлжлүүлэн амьдарвал Их Эзэнд болон Түүний Сүмд илүү ойртоно эсвэл итгэл алдарч эхэлнэ гэж бодож байна уу? Яагаад?
-
Та Их Эзэнээс болон Түүний Сүмээс итгэл алдрахыг хүсэхгүй болгох юуг мэдэх вэ?
Та “итгэл алдраагүй” (Алма 23:6) хүмүүсийн талаар судлахдаа Тэнгэрлэг Эцэгт залбирч, Ариун Сүнсний сүнслэг нөлөөгөөр дамжуулан ойлголтыг олж, амьдралынхаа удирдамжийг эрэлхийл.
Их Эзэнд хөрвөгдөв
Мозаягийн хөвгүүд сайн мэдээг аюулгүйгээр номлож болохын тулд леменчүүдийн хаан хөрвөгдсөнийхөө дараа тус нутагт шашны эрх чөлөөг тунхаглав.
Алма 23:3–5-ыг уншаад, номлох нь хүмүүст хэрхэн нөлөөлснийг олж мэд.
Заримдаа судрууд бидний ойлгосон байвал зохих хэллэгүүдийг давтдаг. Алма 23:6–13, 15-ыг уншаад, эдгээр мянга мянган хөрвөгч яагаад “хэзээ ч итгэл алдраагүй” (6-р шүлэг) гэсэн үг хэллэгийг олж мэд. Давтагдсан үг хэллэгүүдийг тэмдэглэж ав.
Эдгээр шүлгээс бидний сурч мэдэж болох нэг үнэн бол бид Их Эзэнд хөрвөгдөж, эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих үед Түүнд үргэлж итгэлтэй байж чадна гэсэн үнэн юм.
-
Их Эзэнд хөрвөгдсөн гэдэг нь юу гэсэн үг вэ? (Алма 23:6). Хэрэв тустай бол Судруудын удирдамж-аас “Хөрвөлт, хөрвүүлэгдэх”-ийг судал.
-
Номлогчид эсвэл тодорхой нэг сургаалд биш харин “Их Эзэнд” хөрвөгдөх нь яагаад чухал вэ?
Аврагчийн талаар юу мэддэгээ бодоод, яагаад амьдралынхаа туршид Түүнд хөрвөгдсөн хэвээр байхыг хүсэж байгаагаа тунгаан бод. Танд туслах дараах шүлгүүдийн заримыг уншина уу:
-
Таныг болон таны мэддэг хүмүүсийг Их Эзэнд илүү хөрвөгдөхөд юу тусалсан бэ?
Эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьж байна
Их Эзэнд үнэхээр хөрвөгдөж, хэзээ ч итгэл алдрахгүйн тулд бид эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих хүсэлтэй байх ёстой. Леменчүүдийн эсэргүүцлийн зэр зэвсэг нь шууд утгаараа бас бэлгэдлийн чанартай байв. Гэхдээ бидний хувьд эдгээр зэр зэвсэг нь зөвхөн бэлгэдлийн шинж чанартай байдаг.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидний эсэргүүцлийн зэр зэвсэг бол “хувиа хичээсэн байдал, бардамнал, дуулгаваргүй байдал” байж болох юм гэж заасан (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130-ийг үзнэ үү). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд бидний эсэргүүцлийн зэр зэвсэг бол “Аврагчид аргамжиж тогтооход саад болж, гэрээний замыг дагахтай нийцэхгүй хувийн хүслүүд” болохыг заасан (“Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).
Судлах тэмдэглэлдээ эсвэл цаасан дээр хоёр энгийн зэр зэвсэг (сэлэм, жад эсвэл бусад зэвсэг) зур. Зэр зэвсэг бүрийн хажууд эсвэл дээр нь өнөө үеийн өсвөр насныханд тохиолдож болох Есүс Христийн сайн мэдээний эсрэг хандлагын эсвэл үйлдлийн тодорхой бодит жишээг бич. Жишээлбэл: Бардам зантай хэн нэгэн эцэг эхийнхээ зөвлөгөөг сонсохгүй байх эсвэл бошиглогчдыг дээр үеийн, ач холбогдолгүй хэмээн мэдэрч байж болно. Эсвэл өөр нэгэн нь Бурханы зарлигуудыг хэтэрхий хязгаарладаг гэж бодсон учраас тодорхой нүгэл үйлдэж байж болно.
-
Эдгээр хандлага эсвэл үйлдэл нь энэ хүнийг Их Эзэнд хөрвөгдөхөд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Эдгээр хандлага, үйлдлээ орхиж, доош тавьснаар Их Эзэнд илүү хөрвөгдөхөд хэрхэн тусалж болох вэ?
Таны эсэргүүцлийн зэр зэвсэг
Энэ хичээлийг дуусгахдаа та ямар зэр зэвсэгтэй байж болохоо тодорхойлохын тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл. Хэрэв та нэгийг тодорхойлсон бол түүнийгээ судлах тэмдэглэлдээ бичиж, хажууд нь зэр зэвсэг зур.
Эсэргүүцлийн зэр зэвсгээ хаяхын тулд юу хийж болох, энэ тууштай байдал нь Их Эзэнд хөрвүүлэгдэж, хэзээ ч итгэл алдрахгүй байхад тань хэрхэн тусалж болохыг тунгаан бод.