Семинар
Сүнслэг мэдлэг олж авах нь, 4-р хэсэг: Сүнслэг асуултуудад хариулт олж авах нь


“Сүнслэг мэдлэг олж авах нь, 4-р хэсэг: Сүнслэг асуултуудад хариулт олж авах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Сүнслэг мэдлэг олж авах нь, 4-р хэсэг,” Мормоны Номын багшийн гарын авлага

Сүнслэг мэдлэг олж авах нь, 4-р хэсэг

Сүнслэг асуултуудад хариулт олж авах нь

Зураг
суралцагчид асуулт асууж байгаа нь

Зарим үед танд сургаалтай холбоотой хувийн, нийгмийн эсвэл түүхийн сэдвийн сүнслэг асуулт, асуудал байж болох юм. Та ийм асуулт эсвэл асуудал байгаа үедээ итгэлээр үйлдэх, утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах, илүү гүн ойлголтыг тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан эрэлхийлж болно. Дараах хичээл танд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад туслах зорилготой.

Итгэхэд тулгардаг саад бэрхшээл

Дараах жишээнүүдийг унш. ChurchofJesusChrist.org

Эшлин бол найзаасаа Сүмийн талаар сэтгэлийг нь зовоосон зүйл сонссон эмэгтэй юм. Тэрээр түүнээс энэ мэдээллийг нуусан нь мөн эдгээр зүйлийг амьдралдаа өмнө нь сонсож байгаагүй нь түүнд худал хэлсэн мэт мэдрэмж өгсөн. Тэрээр түүнтэй адил бухимдсан хүмүүстэй ярилцаж эхэлсэн бөгөөд энэ сэдвээр сөрөг тайлбар уншсан.

Хюго сургаалын нэгэн сорилт бэрхшээлтэй сэдвийн талаар семинарт явж, илүү ихийг мэдэхийн тулд онлайнаар хайсан. Тэрээр энэ сэдвээр Сүмийг шүүмжилсэн эх сурвалжуудыг олж харсан. Тэрээр сонирхолдоо хөтлөгдөн Сүмийн сургаалыг сөргөөр дүрсэлсэн сэдэвт видеог үзжээ. Энэ туршлага нь түүнийг амьдралдаа анх удаа Сүмийн үнэн зөв эсэхэд эргэлзэхэд хүргэв.

  • Та эдгээр нөхцөл байдалд юу мэдрэх байсан бэ?

  • Та ямар хариу үйлдэл үзүүлэх байсан гэж бодож байна вэ?

Сургаалтай холбоотой хувийн, нийгмийн эсвэл түүхийн сэдвийн хариултгүй сүнслэг асуулттай байх нь хэцүү байж болно. Танд гарч ирж буй асуултуудын талаар бодож, энэ хичээлд зориулж бич.

Асуултад болон санаа зовоосон асуудалд үнэнч шударга, итгэлээр хариулахад тань туслах зүйлүүдийг сурч мэдэж, хийж болно. Энэ хичээлийг судлахдаа таны сурч мэдсэн мэдээлэл Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээр өөрийн асуултуудад хариулахад тань хэрхэн тусалж болох талаар бод.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд

Дараах зарчмууд таныг сүнслэг асуултуудын талаар заавар, ойлголт авах хичээл зүтгэлд тань чиглүүлж чадна. Үүнд:

  • Итгэлээр үйлдэх.

  • Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах.

  • Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх

Итгэлээр үйлдэх

Дараах жишээнүүдийг унш. ChurchofJesusChrist.org  Мөн та Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын (2022) “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–7-р догол мөр-ийн жишээг унших юм уу видеог үзэхээсээ өмнө уншиж болно.

Юу хийснээ мэдсэнийхээ дараа Эшлин маш их сэтгэлээр унаж, сүм рүү очихоо больжээ. Тэрээр жил гаруйн хугацаанд Сүмээс хөндийрсөн аж. Сүүлд нь дотнын найз нь түүнээс яагаад очихоо больсныг нь асуув. Тэрээр түүнд тустай байж магадгүй гэж бодсон ерөнхий чуулганы үгийг түүнтэй хуваалцан, уншсан зүйлийнхээ талаар залбирахад урьсан.

Хюго эргэлзсэн, санаа зовнисон мэдрэмжээ дотроо хадгалан Сүмд үргэлжлүүлэн очсоор байв. Гэсэн хэдий ч түүний төөрөгдөл арилсангүй. Нэг удаа түүнд асуудлынхаа тухай эцэг эхтэйгээ ярилцах ёстой гэсэн маш хүчтэй мэдрэмж төржээ. Энэ нь түүний интернэтээс мэдээлэл хайснаас хойш төрсөн анхны сүнслэг мэдрэмж байв.

Зураг
дүрс, тэмдэглэх
Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Эшлин, Хюго хоёрыг итгэлээр үйлдэж байгаа эсэхийг та юу гэж харж байна вэ?

  • Та тэднийг сорилт бэрхшээлдээ хариу үйлдэл үзүүлэхийн тулд Бурханд хандахад нь урамшуулан дэмжиж болох юуг хэлж болох вэ?

  • Хялбар хариулагдахгүй асуулт тээж явдаг хүнд итгэлээр үйлдэхэд ямар судар тусалж чадах вэ?

Судлах тэмдэглэлдээ дор хаяж нэг судрыг бичээд, яагаад үүнийг тустай гэж бодож буйгаа тайлбарла. Хэрэв танд олоход хэцүү байвал Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд ба судрын түлхүүр үг хэллэгүүд-ийг давт.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсэг дээрх 8–10-р догол мөр-ийг дахин давт.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариулна уу:

  • Эшлинд болон Хюгод эргэлзээ анх төрөхөд утга санаа, асуултыг мөнхийн талаас шинжлэн судлах нь хэрхэн тусалсан бэ?

  • Энэ нь тэдний одоогийн нөхцөл байдалд хэрхэн тус болох вэ?

  • Та Хюго, Эшлин хоёрыг амьдралынхаа энэ үед Бурхан, Түүний төлөвлөгөөний талаар юуг ойлгоосой гэж хүсэж байна вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсэг дээрх 11–12-р догол мөр-ийг дахин давт.

Дараах жишээнүүдийг унш. ChurchofJesusChrist.org 

Эшлин найзынхаа санал болгосон Ерөнхий чуулганы үгийг уншихаар шийдэв. Тэрээр уншиж байхдаа Сүмийн талаар сөрөг тайлбарыг уншихдаа мэдэрч байснаас тэс өөр амар амгалан, сэтгэл ханамжийг мэдэрчээ. Уншиж буй зүйлд нь сайн сайхан, үнэн байгаа гэдэгт хувийн зүгээс итгэх итгэлийг мэдэрсэн. Цаг хугацаа өнгөрөхөд залбирал, итгэлээр судалснаар тэр хариулт аваагүй асуултууд байсан ч гэсэн гэрчлэл нь хүчирхэгжиж байгааг мэдэрсэн.

Хюго эцэг эхтэйгээ ярилцсан бөгөөд тэд түүний асуудлуудыг чин сэтгэлээсээ ойлгохыг оролддог болохыг олж мэдэв. Тэд түүнд Сайн мэдээний номын сан дахь Сайн мэдээний сэдвүүд-ийн эх сурвалжийг танилцуулж, түүнтэй холбоотой сэдвүүдийн талаар хамтдаа уншсан. Тэрээр асуултынхаа хариултыг хайж болох бошиглолын хариултууд байдгийг мэдээд, тайтгарлыг олж авсан.

  1. Дараах асуултуудад хариул.

  • Жишээнд орсон хүн бүр ямар эх сурвалжаас мэдээлэл авсан бэ? Аль эх сурвалж найдвартай байсан бэ? Яагаад тийм эсвэл үгүй вэ?

  • Эшлин, Хюго хоёр тэнгэрээс томилогдсон эх сурвалжид хандсанаар ямар өөрчлөлт оруулсан бэ?

  • Та тэнгэрээс томилогдсон ямар эх сурвалжуудад талархаж байна вэ? Яагаад?

Та өнөөдөр юу сурч мэдсэнээ, энэ нь танд болон бусад хүнд тулгарч буй сүнслэг асуулт, сорилтод хэрхэн тусалж болох талаар бод. Амар амгалан, ойлголтыг олоход тань тус болох сурсан зүйлээ судлах тэмдэглэлдээ бичээрэй. Та эргэцүүлэн бодож, бичиж байхдаа танд бурханлагаар нөлөөлөх Тэнгэрлэг Эцэгийн нөлөөг урь.

Хэвлэх