Семинар
Алма 19: “Наманчилж мөн итгэдэг бүх хүмүүст Түүний мутар сунгаастай байдаг”


“Алма 19: ‘Наманчилж мөн итгэдэг бүх хүмүүст Түүний мутар сунгаастай байдаг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 19,” Мормоны Номын багшийн гарын авлага

Aлмa 19

“Наманчилж мөн итгэдэг бүх хүмүүст Түүний мутар сунгаастай байдаг”

өсвөр үеийнхэн найзууддаа сайн мэдээг хуваалцаж буй нь

Таныг сайн мэдээг бусадтай хуваалцахыг бодох үед Аврагчийн сургаалыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай хүмүүс байдаг юм шиг санагддаг уу? Тэнгэрлэг Эцэг ийм хүмүүсийг хэрхэн хардаг гэж та бодож байна вэ? Аммоны леменчүүдтэй хийсэн номлолын туршлагаас бид Их Эзэн амьдралын бүх давхаргын хүмүүсийн зүрх сэтгэлийг Өөрийн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэж байгааг харж байна. Энэ хичээл Их Эзэн бүх хүнийг хайрладаг бөгөөд хүн бүрийг Түүнд ирээсэй гэж хүсдэгийг ойлгоход тань тусалж чадна.

Санал асуулгыг бөглөөрэй

Дараах хүмүүсийг Есүс Христийн сайн мэдээний тухай илүү ихийг мэдэхэд урих магадлал хэр их байна гэж бодож байгаагаа 1–5 хүртэлх оноогоор үнэл.

  1. Сүмийг сонирхож байгаагаа илэрхийлсэн таны мэддэг хүн

  2. Сайн мэдээний жишгийг аль хэдийн дагаж мөрддөг ч гишүүн болоогүй байгаа найз, гэр бүлийн гишүүн

  3. Сайн мэдээний жишгийг дагадаггүй найз, гэр бүлийн гишүүн

  4. Бусдын сайн мэдээний талаар илүү ихийг мэдэж авах урилгаас татгалзаж байсан таны таних нэгэн

Яагаад ингэж хариулсан шалтгаанаа тунгаан бод.

  • Сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэлд бусдын талаарх бидний хувийн бодол хэрхэн нөлөөлж болох вэ?

Мозаягийн хөвгүүд леменчүүдэд номлож эхлэхэд олон хүн тэднийг элэглэн дооглож инээлдсэн ба ийм ёс бус хүмүүсийн дунд тэд амжилтад хүрнэ гэдэгт эргэлзэж байв (Алма 26:23–25-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч Аммон ба түүний ах нар амжилтад хүрсэн. Аммоныг хаан Лемонайд сайн мэдээг заасны дараа хаан түүний бүх үгэнд итгэж, нигүүлсэл гуйн залбирч, Сүнсээр даван туулахдаа тэрээр газарт унасныг санаж байгаа байх (Алма 18:40–43-ыг үзнэ үү).

Лемонай залбирч байгаа нь

Өнөөдөр та Аммоныг хаанд заасны дараа Лемонайн гэрт болсон үйл явдлуудын тухай мэдэх болно. Үргэлжлүүлэн судлахдаа Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг, тэр дундаа сайн мэдээг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэрхэн хардгийг илүү сайн ойлгоход тань туслах үнэнүүдийг олж мэд.

Аммон Лемонайн гэрийнхэнд үргэлжлүүлэн заав

Нөхрийнхөө үхлийг мэдээд леменчүүдийн хатан Аммонтой ярилцахын тулд хүн илгээв (Алма 19:1–3-ыг үзнэ үү).

Алма 19:4–17-г уншаад, Аммонтой ярьсны дараа хатан ба бусад хүн юу мэдэж авсныг олж мэд.   ChurchofJesusChrist.org 

23:4
  • Та эдгээр шүлгээс хатны талаар юу мэдэж авсан бэ?

  • Лемонай өмнөх гурван өдрийн турш Есүс Христийн талаар юу мэдэж авсан бэ?

  • Энэ мэдлэг яагаад Лемонайд ийм баяр баясгалан авчирсан гэж та бодож байна вэ?

Хааны гэрт бусдыг цуглуулсны дараа хүмүүс хааныг болон бусад хүнийг яагаад үхсэн мэтээр газарт хэвтэж байгаа талаар өөр хоорондоо маргалдаж эхлэхэд хатны зарц Эбиш гайхаж бас харамсав (Алма 19:18–28-ыг үзнэ үү).

Алма 19:29–36-г уншаад, энэ зөрчилтэй мөчид Эбишийн юу хийснийг болон дараа нь леменчүүдийн дунд юу болсныг олж мэд.   ChurchofJesusChrist.org 

23:4
  • Итгэхийг сонгосон олон лемен хүнд Есүс Христийн сайн мэдээ хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Мормон энэ түүхийг хуваалцсаныхаа дараа 36-р шүлэг-т Их Эзэний тухай ямар үнэнийг заасан бэ?

Их Эзэний бүх хүнийг Өөртөө ирүүлэх хүсэл

36-р шүлэг дэх Мормоны үгээс бид Их Эзэнд наманчилж мөн түүний нэрд итгэх бүх хүнд түүний мутар сунгаастай байдгийг сурч мэднэ. Судар дээрээ энэ үнэнийг тэмдэглэж ав.

Энэ хам сэдэвт, Их Эзэний мутар сунгаастай байдаг гэсэн ойлголт Түүний нигүүлсэл, уучлах хүслийг агуулна.

  • Энэ зарчмын үнэнийг өөрийнхөө болон бусдын амьдралаас харахад танд ямар туршлага тусалсан бэ?

Заримдаа бид хэн нэгний гадаад төрх эсвэл өнгөрсөнд юу хийж байсан зэргээс нь шалтгаалан сайн мэдээг сонирхохгүй байх гэсэн буруу дүгнэлт хийдэг. Ийм байдалд байгаа хэн нэгнийг төсөөлөөд үз. Энэ нь таны таньдаг хүн байж болно. Эсвэл энэ тайлбарт таарсан хүний талаар бодож болно.

  1. Дараах асуултад 3-5 өгүүлбэртэй догол мөрөөр хариул.

  • Бурхан энэ хүний тухай ямар бодолтой байдаг вэ?

  • Энэ хүний тухай Бурхан хэрхэн мэдэрдгийг ойлгох нь тэдэнд хандах таны сэтгэлд хэрхэн нөлөөлөх вэ?