Семинар
Алма 17: “Бурханы үг болон хүчний дагуу”


“Алма 17: ‘Бурханы үг болон хүчний дагуу,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 17,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 17

“Бурханы үг болон хүчний дагуу”

Аммон Лемонайн сүргийг хамгаалсан нь

Зэрлэг мөн хатуу сэтгэлт, харгис гэж тодорхойлж болох хэсэг бүлэг хүмүүст сайн мэдээг номлохоор болсон гэж төсөөлөөд үз дээ. Мозаягийн хөвгүүд сайн мэдээг номлохоор леменчүүдийн нутаг руу очихдоо яг үүнийг хийхээр сонгосон ажээ. Алма 17-д Ишмэилийн нутагт леменчүүдийн дунд номлож эхэлж байхдаа Аммоны Бурханаас хүлээн авсан тусламжийг харуулдаг. Энэ хичээл танд тулгарч буй хэцүү нөхцөл байдалд Их Эзэний өгч буй тусламж болон хүчийг танин мэдэхэд тусална.

Бурханы тусламж бидэнд хэрэгтэй

Дараах жишээнүүдийн талаар бод.

Люси наманчилж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх шаардлагатайг мэдэрсэн ч түүний өөрчлөх гэж оролдсон бүхэнд өөрчлөлт гарахгүй байх шиг байна.

Гилермо номлолд үйлчлэхдээ урам зоригтой байгаа ч гэр бүлийнх нь бизнест түүний тусламж хэрэгтэй байгаа тул эцэг эх нь сэтгэл дундуур байна.

  • Бурхан Люси, Гилермо хоёрт ямар арга замаар тусалж чадах вэ?

  • Тэд Түүний тусламжийг эрэлхийлэх эсвэл таних ямар арга зам байна вэ?

Амьдралд тань Бурханы тусламж эсвэл хүч хэрхэн хамгийн их хэрэгтэй байгаа талаараа цаг гарган тунгаан бодож, судлах тэмдэглэлдээ бич. Бурхан танд тусална гэж найдаж буй ямар арга зам байна вэ? Өнөөдөр Алма 17-г судлахдаа Бурханы хүчийг таньж мэдэх, амьдралдаа урих арга замуудыг хайж ол.

Мозаягийн хөвгүүд

Алма номын 1–16-р бүлэг-т шүүгчдийн засаглалын эхний 14 жилийн хугацаанд Алмагийн амьдралд тохиолдсон үйл явдлуудыг хүүрнэдэг. Алма 17–27-д мөн ижил цаг үед Мозаягийн хөвгүүдийн леменчүүд рүү очсон номлолын аялал тохиож байгааг бид мэдэж авна. Алма 17 нь Алма, түүний нөхөд, Мозаягийн хөвгүүд 14 жил тусдаа байсны дараа анх удаа уулзаж буйгаар эхэлдэг (Алма 17:2–4; 27:16-г үзнэ үү). Мозаягийн хөвгүүдийн нэрс нь Аммон, Аарон, Омнер болон Химнай байв.

Дараах шүлгийг уншаад, Аммон, Аарон, Омнер, Химнай нарын номлолын талаар чухал дэлгэрэнгүй мэдээлэл хайж ол.

Тэдний явах болсон шалтгаан: Мозая 28:1–3

Тэдний хүлээн авсан амлалт: Мозая 28:5–7

Их Эзэний мутарт зэмсэг болж болохын тулд тэдний хийсэн зүйл: Алма 17:2–3, 9–12

Тэдний номлож байсан хүмүүс: Алма 17:13–15

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Эдгээр шүлгээс Мозаягийн хөвгүүдийн юу нь танд онцгой санагдсан бэ?

  • Тэдний амьдрал дахь Бурханы тусламжийн тухай эсвэл хүчний тухай ямар нотлох баримт танд олдсон бэ? Судар дээрээ энэ нотолгоог тэмдэглэж болно.

Аммон, хаан Лемонай хоёр

Эдгээр номлогчийг өөр өөр газруудад сайн мэдээг номлохоор явахаас өмнө Аммон тэдэнд зааж, тэднийг адислав. Тэр үед Аммон Ишмэил хэмээх нутаг руу явав. Түүнийг уг нутагт очиход баривчилж, Лемонай хэмээх хааны өмнө аваачсан (Алма 17:17–20-ийг үзнэ үү).

Алма 17:21–25-ыг уншиж, хаан Лемонайд Аммоны өргөсөн саналыг хайж ол. ChurchofJesusChrist.org 

3:47
  • Аммон хаанд “Би таны зарц байх болно” (Алма 17:25) гэж хэлсэн нь түүнд хэрхэн илүү үр дүнтэй номлогч болох боломжийг олгосон бэ?

Аммон ба хааны бусад зарц сүргийг хариулж явахдаа хүнд нөхцөл байдалтай тулгарав.

Алма 17:26–39-ийг уншаад, Аммон уг нөхцөл байдалд ямар хариу үйлдэл гаргасныг олж мэд.   ChurchofJesusChrist.org 

5:25
  • Аммоны энэ нөхцөл байдалд итгэх итгэл Мозая 28:7 дахь Аммоны эцэг Мозаяд өгсөн Их Эзэний амлалттай хэрхэн холбогдох вэ?

  • Хэрэв та тэр үед байсан бол Аммоны тухай юу гэж бодох байсан бэ?

Алма 18:1–3-ыг уншаад, леменчүүдийн бусад зарц хаан Лемонайд болсон явдлын тухай юу гэж хэлснийг олж мэд.

  • Хааны зарц нар Аммоныг хэрхэн дүрсэлсэн бэ?

Хэдий хааны зарц нар Аммон яагаад сүргийг ийм гайхамшигтай хадгалан хамгаалж чадсаныг тайлбарлахад хэцүү байсан ч түүнийг мөнх бус хүнийхээс хавь илүү агуу их хүчийг олж авах боломжтой гэдгийг танин мэдсэн.

Аммоны жишээнээс бид Их Эзэн Өөрийнх нь хүслийг гүйцэлдүүлэхийг хичээх үйлчлэгчдэдээ Өөрийн хүч, чадлыг олгодог болохыг сурч мэдэж болно.

Аммон 14 жилийн номлолынхоо төгсгөлд леменчүүдэд үйлчилж байх хугацаанд нь Бурханы түүнд өгсөн хүч, чадлыг эргэцүүлэн бодож байв.

Алма 26:12-ыг уншаад, Аммон өөрийн хүчний эх сурвалжийн талаар юу хэлснийг олж мэд.

  1. Дараах асуултуудад хариул.

  • Бидний амьдралд Бурханы тусламж, хүч чадал хэрэг болох нөхцөл байдлын ямар жишээ байх вэ?

  • Их Эзэн биднийг Өөрийн тусламж, хүч чадлаар адислах ямар ямар арга зам байна вэ?

  • Та амьдралдаа Бурханы тусламж болон хүч чадлыг урьж мөн олж авахын тулд юу хийж болох вэ?