Семинар
Алма 18: Аммон хаан Лемонайд үйлчилж, заав


“Алма 18: Аммон хаан Лемонайд үйлчилж, заав,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 18,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 18

Аммон хаан Лемонайд үйлчилж, заав

Хаан Лемонай Аммоноор заалгуулж байгаа нь

Хаан Лемонай анх Аммонтой уулзахдаа түүнийг яагаад ингэж их өндрөөр үнэлснийг бид мэдэхгүй. Магадгүй Аммоны үйлчлэх хүслээс эсвэл түүнд буй Христийн гэрлээс эсвэл түүнийг хаан Мозаягийн хүү байснаас ч болсон байж болох юм. Аммоны анхны эерэг сэтгэгдэл төрүүлсэн шалтгаан нь юу ч байсан бай, дараагийн гурван хоногт Аммоны түүнд үйлчилсэн үнэнч байдал Лемонайн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Лемонай мэдэрсэн зүйлийнхээ улмаас Аммоны хэлсэн үг бүрд итгэхэд бэлэн байв. Энэ хичээл танд Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан бусдад Бурханд ойртоход нь туслах арга замыг олоход тань туслах зорилготой.

Сайн мэдээг номлох

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Номлол хийж байхад заагдсан хамгийн агуу сургаалуудын нэг нь Ассисийн Гэгээн Францисын “Сайн мэдээг үргэлж номлож бай, гэхдээ зөвхөн шаардлагатай үед л үг хэрэглэж бай” гэсэн энгийн үгс байдаг. (Дийтр Ф.Угдорф, “Дамаск орох зам дээр хүлээн сууна,” 80)

  • Бид хэрхэн үг хэрэглэхгүйгээр сайн мэдээг номлож болох вэ?

  • Энэ нь яагаад номлох хамгийн хүчирхэг арга вэ?

Есүс Христ бол сайн мэдээг заах төгс жишээ байсан.

  • Та Тэнгэрлэг Эцэгийн тухай олон зүйл хэлэлгүйгээр Есүсийн бусдад сурахад нь тусалсан тухай түүхийн талаар мэдэх үү?

Аммон сүргийг хамгаалсан нь

Аммон Ишмэилийн нутагт леменчүүдийн дунд номлолоо эхлүүлснийг та санаж байгаа байх. Гэхдээ тэрээр тэр даруйдаа сайн мэдээг зааж эхлээгүй. Оронд нь тэр хаанд “би таны зарц байх болно” (Алма 17:25) гэж амласан. Аммонд хааны сүргийг харах үүрэг оноов. Тэрээр Бурханы хүчээр дамжуулан, хонин сүргийг тараах гэсэн хүмүүсээс сүргээ болон бусад лемен үндэсний зарц нарыг хамгаалсан юм.

Өнөөдөр Алма 18-ыг судлахдаа Аммоны үзүүлсэн үнэнч үйлчлэл Лемонайд хэрхэн нөлөөлснийг анхаараарай. Христтэй адил хайрлаж, үйлчлэх замаар Бурханд илүү ойртоход нь бусдад туслах арга замуудын талаар бодоорой.

Аммоны Христийнхтэй адил хайр, үйлчлэлийн нөлөө

Алма 18:1–11-ийг уншиж, Аммоны үйлчлэл Лемонай хаанд хэрхэн нөлөөлснийг олж мэд.   ChurchofJesusChrist.org 

5:25
  • Эдгээр шүлэг дэх Аммоны үйлдлүүдийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?

  • Аммоны үйлдэл хаанд ямар нөлөө үзүүлсэн бэ?

Аммон хааны морьд, сүйх тэргийг бэлэн болгоод, хаанд очиж, Лемонайн царай төрх өөрчлөгдсөнийг анзаарав. Сүнсээр дамжуулан Аммон хааны бодлыг мэдэрч, сүргийг нь хамгаалсан гайхамшигт арга зам нь Лемонайн гайхлыг төрүүлсэн гэдгийг мэджээ (Алма 18:12–19-ийг үзнэ үү).

Алма 18:20–23-ыг уншаад, Лемонайн юу хүссэнийг олж мэд.   ChurchofJesusChrist.org 

5:41
  • Хааны Аммоны үгэнд итгэх хүсэл эрмэлзэлд Аммоны Христийнхтэй адил хайр, үйлчлэл ямар үүрэг гүйцэтгэсэн гэж та бодож байна вэ?

Бид энэ түүхээс Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан Бурхан бидний үйлчилдэг хүмүүсийн зүрх сэтгэлийг сайн мэдээний үнэнийг хүлээн авахад бэлтгэж чадна гэсэн үнэнийг мэдэж авч болно.

дүрс, тэмдэглэх
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултад хариул.

  • Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан бусдад Бурханд ойртоход нь туслах ямар арга зам байдаг вэ?

Аммон Лемонайд сайн мэдээний үнэнийг зааж байгаа нь

Алма 18:24–43-ыг уншаад, Аммон Лемонайд юу заасныг олж мэд. Та олж мэдсэн зүйлийнхээ жагсаалтыг гаргаж болох ба “давтсан”, “тайлбарласан”, “хэлсэн” зэрэг үгсэд анхаарал хандуулаарай. ChurchofJesusChrist.org 

5:41
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Аммоны Лемонайд ойлгоход тусалсан чухал үнэнүүдийн зарим нь юу вэ?

  • Эдгээр үнэн Лемонайд ямар нөлөө үзүүлсэн бэ?

  • Эдгээр үнэнийг өнөө цаг үед ойлгох нь бидэнд яагаад чухал вэ?

Хэдий Лемонайг газарт унахад олон лемен хүн түүнийг нас барсан гэж бодсон ч Аммон хожим нь тэдэнд хааныг “Бурханы хүчний дор байсныг” эсвэл “Бурханаар аваачигдсан” (Алма 19:6) болохыг ойлгоход нь тусалсан. Та Алма 19-ийг судалж байхдаа Лемонайн хөрвөлтийн талаар илүү ихийг сурах болно.

Суралцсан зүйлсээ ашиглах

Та Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан Бурханд ойртоход нь тусалж чадах хэн нэгнийг бод.

  1. Дараах жагсаалтаас дор хаяж хоёрт нь хариул.

  • Та хэрхэн энэ хүнд Христийнхтэй адил хайрыг үзүүлж эсвэл үйлчилж чадах вэ?

  • Таны хүчин чармайлт энэ хүнд Бурханд илүү ойртоход нь хэрхэн тусалж болох вэ?

  • Энэ хүнд жинхэнэ хайраар үйлчлэхийг хэцүү болгох ямар саад бэрхшээлийг та харж байна вэ? Та тэдгээр саад бэрхшээлийг хэрхэн даван туулж чадах вэ?