Семинар
Алма 30:30–60: “Эрхэм дээд Бүтээгч байдаг”


“Алма 30:30–60: ‘Эрхэм дээд Бүтээгч байдаг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 30:30–60,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 30:30–60

“Эрхэм дээд Бүтээгч байдаг”

шөнийн тэнгэр лүү харж буй хүн

“Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг” хэмээн Алма гэрчлэв (Алма 30:44). Гэвч яагаад хүн бүр Бурхан бодит гэдгийг нотлох баримт байгааг таньж мэдэж, хүлээн зөвшөөрдөггүй вэ? Корихор Бурханы хүчээр хэлгүй болгогдох хүртлээ Бурханы оршихуйг үгүйсгэсэн. Энэ хичээл Бурхан оршин байдаг гэдгийг нотлох баримтуудыг таньж, Түүнд итгэхийг сонгоход танд тусалж чадна.

Бурханы оршихуй

  • Сургуульд эсвэл хүрээлэлд тань хүмүүс эргэн тойрноосоо (жишээ нь, нар жаргахыг эсвэл оддыг харж байхдаа) Бурхан оршин байдаг гэдгийг нотлох баримтыг олж харах нь хэр түгээмэл байдаг вэ?

  • Хүмүүс яагаад ижил зүйл харсан ч Бурханы талаар өөр өөр дүгнэлт гаргадаг гэж та нар бодож байна вэ?

  • Хэн нэгний амьдралдаа Бурханы оролцоог таних чадварт юу нөлөөлж болох вэ?

Хэрэв та амьдралдаа Бурханыг болон Түүний оролцоог илүү тодорхой харж чадах байсан бол хэрхэн адислагдах байсан талаараа эргэцүүлэн бод. Өнөөдөр та судлах явцдаа, харж, мэдэрч буй зүйлээсээ Бурханы нотолгоог олж харах чадвараа нэмэгдүүлэхийг эрэлхийл.

Корихор Сүмийн удирдагчдыг буруутгав

Христийг эсэргүүцэгч Корихор өөрийн зусар захиаснуудыг Зарахемлагийн нутагт амжилттай түгээсэн (Алма 30:12, 17–18-ыг үзнэ үү). Тэрээр мөн Жершон, Гидеон дахь хүмүүст заах гэж оролдсон. Бурханд итгэгчид Корихорыг эсэргүүцэж, түүнийг ерөнхий шүүгч, дээд санваартан Алматай уулзуулахаар авчрав.

Алма 30:30–36-г уншаад, Бурхан руу болон Сүм рүү дайрсан Корихорын дайралтад Алма хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг олж мэд. ChurchofJesusChrist.org 

30-р шүлэг дээрх доромжлол гэдэг нь Бурханыг элэглэн тохуурхах эсвэл “Бурханы болон ариун нандин зүйлсийн талаар хүндэтгэлгүй буюу бишрэлгүйгээр ярих” гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болно (Судруудын удирдамж, “Доромжлол, Доромжлох,” scriptures.ChurchofJesusChrist.org). Эдгээр шүлэг дээрх хөрөнгөжүүлэгдэх гэдэг үг нь баяжих гэсэн утгатай.

11:16
  • Корихор Сүмийн удирдагчдыг юу гэж буруутгаж байсан бэ? (Алма 30:31-ийг үзнэ үү.)

Алмагийн Бурханы гэрчлэл

Алма Корихороос Бурханд итгэдэг эсэхийг нь асуухад Корихор үгүй гэж хариулав (Алма 30:37–38-ыг үзнэ үү).

Алма 30:39–44-ийг уншаад, Корихорт Алмагийн хэрхэн хариулсныг олж мэд. ChurchofJesusChrist.org 

11:16
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Алмагийн хариултаас юу нь танд онцгой санагдаж байна вэ?

  • Та Алма 30:41, 44-өөс Бурханы тухай ямар үнэнийг тодорхойлж чадах вэ?

Бид бүх зүйл Бурханыг гэрчилдэг гэсэн нэг үнэнийг сурч мэдэж болно.

Та энэ үнэнийг эсвэл өөрийн тодорхойлсон бусад зүйлийг судлах тэмдэглэлдээ бичиж болно. Мөн та эдгээр зарчмыг заасан үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэж болно.

  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

  1. Алмагийн хэлсэн, Бурхан оршин байдаг гэдгийг нотолж буйг харуулдаг зүйлсийн жагсаалтыг гарга.

  2. Өөрийн бодож буй аливаа нэмэлт нотлох баримтыг нэм.

  3. Жагсаалтаасаа таны хувьд Бурханы нотолгоог харахад тусалсан зүйлсийг хайж ол. Та туршлагаасаа зарим нарийн ширийн зүйлийг бичиж болно.

  4. Та жагсаалтаасаа нэг эсвэл хэд хэдэн зүйлийг сонгож, эдгээр нь Бурханы нотолгоог харах чадварыг тань нэмэгдүүлэхэд хэрхэн тусалж болох талаар хуваалцаж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурхан оршдог гэдгийг мэдэх талаар дараах зөвлөгөөг өгсөн.

2:3

Хүн Бурхантай харилцдаггүй болохоор л Түүний байдаг эсэхэд эргэлздэг гэдгийг ойлго. Тиймээс Түүнтэй харилцаатай байх нөхцөл байдалд өөрийгөө байлга. Өөрийгөө даруусга. Өөрийнхөө амьдралд, эргэн тойронд байгаа Бурханы удирдамжийг олж харах хараатай байхаар залбир. Тэрээр чамайг мэддэг эсэхийг мөн Тэрээр үнэхээр байдаг эсэхийг өөрт чинь хэлэхийг Түүнээс гуй. Чиний тухай юу мэдэрдгийг нь Түүнээс асуу. Тэгээд сонс. (Рассэлл М.Нэлсон, “Ирээд, Намайг дага,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 136)

  • Ерөнхийлөгч Нэлсоны хэлснээр, Бурхан бодит бөгөөд амьдралд тань оролцдог гэсэн мэдлэгээ хүчирхэгжүүлэхийн тулд та юу хийж болох вэ?

Корихор Бурхантай холбоотой туршлага байгаа гэх итгэлээ хөгжүүлэхийн оронд Алмагаас Бурханы хүчийг өөрт нь үнэмшүүлэхийг мөн тэмдэг үзүүлэхийг дахин дахин шаардсан (Алма 30:43, 45, 48-ыг үзнэ үү).

  • Ерөнхийлөгч Нэлсоны урилгыг дагаж буй хүн, тэмдэг үзүүлэхийг нэхэж буй хүн хоёр юугаараа ялгаатай гэж та бодож байна вэ?

Алма 30:48–53, 59–60-ыг уншаад, Корихор Бурханы хүчинд хэрхэн үнэмшүүлэгдсэнийг олж мэд. ChurchofJesusChrist.org 

11:16
  • Бид Корихорын туршлагаас юу сурч мэдэж болох вэ?

60-р шүлэг дэх “тийн … бид харав” гэсэн хэллэгээр Мормон ямар сургамжийг онцолсныг анзаар. Өнөө цагт чөтгөр хэрхэн хүмүүсийг хууран мэхэлж, үнэн гэж мэддэг зүйлээ үгүйсгэхэд үнэмшүүлэх гэж оролдсоор байгааг бод.