“Алма 31:1–11: ‘Бурханы үгийн нөлөөлөх хүч,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 31:1–11,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 31:1–11
“Бурханы үгийн нөлөөлөх хүч”
Ямар зүйл таныг Аврагчаас холдсон юм шиг санагдахад хүргэдэг вэ? Түүнтэй илүү ойр байгаагаа мэдрэхэд танд юу тусалдаг вэ? Алма зорамчуудыг “их төөрөгдлүүдэд унасан”-ыг (Алма 31:9) сонссоныхоо дараа тэднийг Есүс Христ рүү буцаж ирэхэд урихын тулд Бурханы үгийн хүчийг ашиглах төлөвлөгөө гаргав. Энэ хичээл Есүс Христэд итгэлтэй хэвээр байхын тулд Бурханы үгийн хүчинд найдахад тань тусалж чадна.
Хазайх
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф бидэнд харагдахуйц тэмдэггүй л бол шулуун шугамаар алхахад хэчнээн хэцүү байдаг талаарх судалгааны үр дүнг хуваалцжээ. Хэдийгээр судалгааны сорилд хамрагдсан олон хүн амжилттай алхсан гэж үзсэн ч үр дүн нь “найдвартай тэмдэггүй л бол бид замаасаа хазайдаг” (Дийтр Ф.Угдорф, “Өдөр тутмын Сэргээлт,” Лиахона, 2021 оны 11-р сар, 77) болохыг харуулсан. Та ChurchofJesusChrist.org дээрх “Өдөр тутмын Сэргээлт” видеог, энэ нь бидний амьдралтай хэрхэн сүнслэгээр холбогдож болох талаар бодоод, цагийн код 1:40-өөс 3:25 хүртэл үзэж болно.
-
Энэ нь бидэнтэй хэрхэн сүнслэгээр холбогдож болох вэ?
Алма 31–35-аас та нэгэн цагт Есүс Христэд итгэдэг байсан боловч итгэлээсээ хазайсан зорамчуудын талаар сурч мэдэх болно. Алма 31-ийг судалж эхлэхээсээ өмнө Есүс Христэд итгэх итгэл тань хэрхэн өссөн талаар эргэцүүлэн бод.
-
Хэрэв та одоогийн замдаа үлдэх байсан бол Христ рүү чиглэх байсан уу эсвэл Түүнээс холдох байсан уу?
Алмагийн зорилго
Алма 31:1–11-ээс бид зорамчуудын талаар болон Алмагийн тэднийг Их Эзэнд буцаж ирэхэд урих хичээл зүтгэлийн талаар сурч мэднэ. Дараах бүдүүвч зураг нь Алма зорамчуудыг буцаан залруулах гэж хэрхэн оролдсоныг ойлгоход тусална.
Дараахыг судлах тэмдэглэлдээ хуул.
Алма 31:1–4, 8–11-ийг уншаад, зорамчууд хэрхэн яагаад хазайж эхэлсэн талаар олж мэд. “Асуудал” хэсгээс олж мэдсэн зүйлээ бич.
-
Зорамчууд ямар арга замаар хазайсан бэ? Үүнээс болж ямар ямар асуудал үүссэн бэ?
-
Үүнтэй төстэй ямар үйлдэл өнөөгийн хүмүүсийг хазайхад хүргэж болох вэ?
Алма 31:34-ийг уншаад, Алмагийн зорилгыг болон зорамчуудад найдах найдварыг олж мэд. Үүнийг “Зорилго” хэсэгт бич.
-
Алма 31:1–2-оос уншсан Алмагийн зорилгыг мөн түүний мэдрэмжийн талаар бодоход Алмаг юу өдөөсөн гэж та бодож байна вэ? Энэ нь яагаад хамаатай байж болох вэ?
Алма 31:5–7, 11-ийг уншаад, Алмагийн зорилгоо биелүүлэх төлөвлөгөөг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг тэмдэглэ. Та 5-р шүлэг дэх нөлөөлөх хүч гэдэг үг нь хүч чадал, хүч гэсэн утгатай virtus гэсэн латин үгнээс гаралтай (Сайн мэдээний сэдвүүд, “Нөлөөлөх хүч”-ийг үзнэ үү) мөн энэ хам сэдвийн хүрээнд оролдох гэдэг үг нь сорих эсвэл турших гэсэн утгатай гэдгийг анхаарна уу.
-
“Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорих” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Та Бурханы үгийг хаанаас олж чадах вэ? (Сургаал ба Гэрээ 18:2–4, 34–36; 68:4-ийг уншаад, солбицох эшлэл тат.)
-
Алмагийн зорилгоос мөн үүнийг биелүүлэх төлөвлөгөөнөөс бидний сурч авах үнэн юу вэ?
Та Бурханы үг хүмүүсийг Есүс Христ рүү хөтлөх хүчтэй байдаг гэсэн нэг үнэнийг тодорхойлсон байж болох юм.
-
Өөрийн үгээ танд хүчтэй эсвэл хүчирхэг болгодог Бурханы талаар та юуг мэдэх вэ? Энэ нь яагаад “илднээс, эсвээс өөр юунаас ч илүү” хүчтэй гэж та бодож байна вэ? (Алма 31:5).
-
Бурханы үг бидэнд сайн мэдээг хуваалцахад, хуурамч санааг засахад эсвэл бусдыг Есүс Христ рүү хөтлөхөд ямар арга замаар тусалж чадах вэ?
-
Бурханы үг таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
Алмагаас сурч мэдсэн зүйлээ болон өмнөх асуултуудаас олж авсан ойлголтоо ашиглан, “Зорилгоо хэрхэн биелүүлэх вэ” хэсгийг бөглө.
Миний амьдрал дахь Бурханы үг
Алмагаас болон зорамчуудаас сурч мэдэж байгаа зүйл амьдралд тань хэрхэн холбогдохыг бод.
-
Өсвөр үеийнхнийг Есүс Христээс хазайн холдуулахад ямар зүйл нөлөөлдөг вэ?
-
Бурханы үгэнд найдах нь хэрхэн биднийг Есүс Христээс хазайн холдохоос сэргийлж эсвэл Түүнд буцаж ирэхэд тусалж чадах вэ?
Есүс Христтэй харилцах харилцааныхаа талаар бод. Таныг Түүнээс хазайн холдуулах ямар нэг зүйл байна уу? Та Түүнтэй илүү бат бөх харилцаатай байхыг хүсэж байна уу? Түүнтэй харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхэд тань туслах зорилгыг залбирч тавь. Энэ зорилгоо та Хүүхэд, өсвөр үеийнхний зорилгодоо нэмж эсвэл хамааруулж байж болно.
Судлах тэмдэглэлдээ өөр нэг зорилгын хүснэгт зур.
“Зорилго” хэсэгт зорилгоо бич.
Мөн зорилгодоо хүрэхэд тань тулгарч буй саад бэрхшээлийг “Асуудал” хэсэгт бичиж болно.
“Зорилгоо хэрхэн биелүүлэх вэ” хэсэгт та хэрхэн Бурханы үгийн нөлөөлөх хүчинд найдаж болохоо бич. Энэ нь зорилгоо биелүүлэхэд тань хэрхэн туслахыг оруул.
Дараах асуултууд тусалж чадна.
-
Энэ зорилго яагаад таны амьдралд хэрэгтэй гэж та бодож байна вэ? Зорилгодоо хүрэх нь таны Есүс Христтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Та Бурханы үгийн хүчинд найдахад туслах ямар ямар тодорхой үйлдлийг хийж чадах вэ? Энэ нь зорилгоо биелүүлэхэд тань хэрхэн тусалж чадах вэ?
-
Өөр ямар судар эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үг таныг энэ зорилгын төлөө ажиллахад түлхэц өгч чадах вэ?