Семинар
Төгс эзэмших сургаал: Алма 39:9—“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв”


“Төгс эзэмших сургаал: Алма 39:9—‘Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Алма 39:9,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Алма 39:9

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв”

Зураг
Изабел Кориантоны хажуугаар өнгөрөн алхаж байгаа нь

Та Алма 39-ийг судлах явцдаа ариун явдлын хуулийн дагуу амьдрахын ач холбогдлыг болон Есүс Христэд найдаж уруу таталтыг хэрхэн эсэргүүцэх талаар олж мэдсэн билээ. Энэ хичээл танд Алма 39:9-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Тайлбарлах ба цээжлэх

Алма 39:9-ийн төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэг бол “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв” гэсэн хэллэг юм. Эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах дараах аргыг эсвэл өөрийн сонгосон аргыг ашигла.

Зураг
голоор нь хөндлөн зураас татсан тойрог доторх хоёр нүд

Судлах тэмдэглэл эсвэл цаасны гол хэсэгт голоор нь хөндлөн зураас татсан тойрог дотор хоёр нүд зур. Зурсан зургийнхаа дээд талд Алма 39:9, “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв” гэсэн судрын түлхүүр үг хэллэгийг бич. Зургийнхаа доод талд эшлэл, түлхүүр үг хэллэгийг дахин бич. Зургийнхаа зүүн болон баруун талд тэдгээрийг дахин хоёр удаа бич. Одоо нүдээ аниад, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ чанга унш. Хэрэв танд илүү их дадлага хэрэгтэй бол эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх хүртлээ үйл ажиллагааг давт.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1.  Дараахыг хийж гүйцэтгэ.

Дадлага хийх үйл ажиллагаа

Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр-ийг судлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давт. Танд зарчмыг хурдан санахад тань туслах чухал ач холбогдолтой нэг үгийг гурван зарчим тус бүрээс сонго. Жишээлбэл: Та зарчим бүрийн эхний үгийг сануулга болгон сонгож болно (үйлдэх, шинжлэн судлах, эрэлхийлэх). Эсвэл та итгэл, мөнхийн, эх сурвалж гэх мэт үгсийг сонгож болно.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг ашигла.

Иван олон нийтийн сүлжээнд цаг өнгөрөөх дуртай. Тэрээр олон нийтийн сүлжээний янз бүрийн платформыг ашиглан, эерэг мессежийг хуваалцдаг бүтээлч нэгэн юм. Гэсэн хэдий ч тэрээр зохисгүй, заримдаа бүр садар самууныг харуулсан олон контент үздэг. Эхэндээ энэ нь түүнийг шаналгаж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам түүнд илүү таатай байдаг болов. Тэрээр сүүлийн үед бүр энэ төрлийн контентыг илүү их эрэлхийлэх болсон бөгөөд тэр одоогоор хийж буй сонголтдоо санаа зовохгүй байгаа.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлэх нь Иванд одоогийн үйлдлээсээ санаа зовних зүйлийг олж харахад хэрхэн тусалж болох талаар оюун ухаанаа дайчлан бод. Дараах асуулт, эх сурвалжууд тусалж болох юм.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Иван өөрийн нөхцөл байдлыг хэрхэн мөнхийн талаас нь авч үзэж болох вэ?

  • Түүний бодол санаагаа цэвэр байлгах гэсэн хүчин чармайлт дэлхий дээрх амьдрал, мөн дараагийн амьдралд нь хэрхэн өөрчлөлт авчрах вэ?

  • Түүний хүчин чармайлт Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлж болох вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэхэд нь

  • Иванд тусалж болох тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудын жишээнүүд юу вэ? Алма 39:9 хэрхэн тусалж болох вэ?

Иванд тусалж болох үг хэллэг, сургаалыг хайж, тэнгэрээс томилсон эх сурвалжийг судлахад хэдэн хором зарцуул. Зарим санааг өгөв. Тухайлбал:

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах гарын авлага (товхимол, 2022), “Энэ мөчид юу хийх вэ

  • Мозая 4:30; 3 Нифай 12:28–30; Сургаал ба Гэрээ 42:23; 121:45

  • Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал, порнограф, олон нийтийн сүлжээний талаарх Ерөнхий чуулганы үгийг та Сайн мэдээний номын сангийн аппликэйшн, ChurchofJesusChrist.org дээрээс олох боломжтой.

Итгэлээр үйлдэх 

  • Иван итгэлээр үйлдэж, “нүдээрээ шунасныхаа араас дахин явахгүйн” тулд юу хийж болох вэ? (Алма 39:9).

  • Христ рүү эргэхийг хичээх нь түүний хүчин чармайлтад хэрхэн тусалж болох вэ?

    1. Дараах асуултуудад хариул.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ямар сургаал Иванд тусалж чадах вэ? мөн яагаад?

  • Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь Иванд одоогийн үйлдлийнхээ аюулыг танихад ямар байдлаар тусалж чадна гэж та бодож байна вэ?

  • Бат бөх үргэлжлэх өөрчлөлт хийхийн тулд тэрээр юу хийж болох вэ?

Хэвлэх