Семинар
Төгс эзэмших сургаал: Алма 41:10—“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй”


“Төгс эзэмших сургаал: Алма 41:10—‘Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Алма 41:10,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Алма 41:10

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй”

Зураг
гуниглаж буй залуу эрэгтэйн зураг

Алма 41:10-аас та “ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” гэдгийг сурч мэдсэн. Энэ хичээл Алма 41:10-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад танд тусалж чадна.

Цээжлэх ба тайлбарлах

Цээжлэхэд тань туслахын тулд “Алма 41:10 ‘Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй’” гэсэн төгс эзэмших сургаалын түлхүүр үг хэллэг, эшлэлийг хэд хэдэн удаа давт. Давтах бүрдээ аль болох үг рүүгээ харахгүй байхыг хичээ. Хэрэв та нэмэлт сорилт хийхийг хүсэж байвал судрын хэсгийг бүхэлд нь цээжлэхийг хичээ. Doctrinal Mastery аппликэйшныг ашиглах нь тустай байж болно.

Зураг
дүрс, тэмдэглэх
Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Алма 41:10-т заасан сургаалыг мэдэж байх нь хэн нэгэнд тустай байх нөхцөл байдлыг бод. Тэгээд уг сургаал хэрхэн тухайн нөхцөл байдалд тусалж чадахыг тайлбарла.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах тохируулах дасгалыг гүйцэтгэ.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-аас сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчим бүрийг давт. Дараа нь A–Е хүртэлх мэдэгдлүүдийг зохих зарчимтай нь тохируул. Зарчим бүр хоёр мэдэгдэлтэй холбоотой байна.

  1. Итгэлээр үйлд

  2. Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал

  3. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахыг эрэлхийл

  1. “Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн чуулга өнөө үеийн дэлхий дээрх Их Эзэний бошиглогчид бөгөөд үнэний амин чухал эх сурвалж мөн.”

  2. “Бид ойлголтоо хөгжүүлж, асуудлыг шийдвэрлэхээр эрэлхийлж байхдаа Есүс Христийн талаар аль хэдийн бидэнд буй гэрчлэл дээрээ тулгуурлах нь зүйтэй.”

  3. “Бид [асуултуудыг] авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалуудын агуулгын хүрээнд авч үздэг.”

  4. “Найдваргүй эх сурвалжийг таньж мэдэн, зайлсхийж сурах нь биднийг буруу ташаа мэдээллээс болон итгэлийг устгахыг эрэлхийлэгчдээс хамгаална.”

  5. “Бид аливаа зүйлийг Их Эзэний мэлмийгээр харахын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлдэг.”

  6. “Бид үргэлжлүүлэн хариулт эрэлхийлэхдээ хэзээ нэгэн цагт хариултаа олно гэдэгт найдан, итгэлтэй амьдрах ёстой.”

Хариултууд нь энэ хичээлийн төгсгөлд бий.

Дараах жишээг унш.

Сүмийн гишүүн Карлос Бурханы зарлигуудыг дагахын чухлыг ойлгох гэж хичээж байна. Тэрээр саяхан танд “Зарлигуудыг зөрчдөг ч үнэхээр сайхан амьдарч байгаа олон хүнийг би мэднэ. Аз жаргалтай байхын тулд зарлигуудыг сахих ёстой гэж чи яаж хэлж чадаж байна аа?” гэж хэлэв. Та Карлосын ний нуугүй асуултыг ойлгож байгаа ч хариулахын тулд бүх бодлоо цэгцлэх цаг танд хэрэгтэй мэт санагдана. Та хоёр түүний асуултын талаар маргааш илүү дэлгэрэнгүй ярилцахаар тохиролцоно.

Карлосын асуултыг ярилцахдаа бэлдэхийн тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон Алма 41:10-ыг судлахдаа сурч, мэдэрсэн зүйлсээ ашигла.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийлэх

  1. Судрууд бол асуултуудад маань хариулахад тусалж чадах тэнгэрээс томилогдсон эх сурвалж юм. Алма 41:10-ыг уншаад, хариулахад тань туслах дор хаяж нэг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ол.

  2. Нэмэлт авахаар давтахад Карлосыг урьж болох зарим эх сурвалжийн талаар бод. Та сүнслэг байдлын талаарх эх сурвалжийг юу найдвартай болгодгийг ч тайлбарлаж болно.

Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Дараах асуултууд нь Карлосын гаргаж буй таамгуудыг тодорхойлоход тусалж чадна:

  • Зарлигуудын тухай эсвэл аз жаргалын талаар түүнд ямар таамаг байж болох вэ?

  • Сайн мэдээний ямар сургаал түүний асуулттай холбоотой эсвэл хариулт өгч чадах вэ?

  • Карлос Тэнгэрлэг Эцэгийн тухай мөн Түүний төлөвлөгөө, хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцдаг талаар юу мэдэх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Итгэлээр үйлдэх

Карлос Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг илүү сайн ойлгохыг эрэлхийлснээр итгэлээр үйлдэж чадна. Тэр зарлигуудын ач холбогдлын талаар илүү ихийг ойлгохыг эрэлхийлэхийн хэрээр зарлигуудыг сахихыг сонгох нь бас итгэлээр үйлдэх хэрэг болно. Дор хаяж хоёр зарлиг сонгоод, тэдгээрийг сахиснаар Карлост аз жаргалыг мэдрэхэд хэрхэн тусалж болохыг эсвэл тэдгээрийг зөрчсөнөөр түүнийг хэрхэн зовлон зүдгүүрт хүргэж болохыг тодорхойл. Та мөн эдгээр зарлигийг сахиснаар танд хэрхэн аз жаргал авчирсан тухайгаа хуваалцаж болно.

  1. Карлост өгөх хариултаа бич. Тэрээр асуултдаа хариулт олохын тулд Алма 41:10-т заасан сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчим бүрийг хэрхэн дагаж мөрдөж болохыг тайлбарла.

Төгс эзэмших сургаалын давтлага

Тохируулах дасгал ажлын зөв хариулт: (1) Б, Е; (2) В, Д; (3) А, Г.

Хэвлэх