“Суралцахуйгаа үнэлэх нь 6: Алма 17–Алма 52 “Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Суралцахуйгаа үнэлэх нь 6,” Мормоны Номын багшийн гарын авлага
Суралцахуйгаа үнэлэх нь 6
Энэ хичээл танд өмнөө тавьсан зорилгоо болон Мормоны Номыг саяхан судлах явцдаа олж авсан өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.
Өсөлтөө хэмжих
-
Дараах хэрэгслийг юунд ашигладаг вэ?
-
Эдгээр хэрэгсэл хэр үнэ цэнтэй мөн чухал вэ?
Биеийн эрүүл мэнд, өсөлтийг хэмжих нь чухал байдаг шиг таны сүнслэг байдлын эрүүл мэнд, ахиц дэвшлийг үнэлэх нь бас чухал юм. Энэ хичээл танд үүнийг хийх боломжийг олгоно.
-
Та саяхан юунд талархаж сурсан бэ?
-
Сүүлийн үед таны мэдрэмж мөн хандлагад ямар өөрчлөлт ажиглагдсан бэ?
-
Танд сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх ямар ямар арга зам байна вэ?
Өөрийн сүнслэг боловсрол, өсөлт хөгжилтийг үнэлэхийн тулд дараах үйл ажиллагааг гүйцэтгэ. Өөрийн хүрсэн ахиц дэвшил, сайжруулах шаардлагатай байж болох талбараа тодорхойлоход тань туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуй.
Авралын төлөвлөгөөний тухай болон Есүс Христийн үүргийн талаарх чухал үнэнүүдийг тайлбарлах нь
Алмагийн тухай судалснаар та авралын төлөвлөгөөний талаар болон Есүс Христийн чухал үүргийн талаарх үнэнийг илүү сайн тайлбарлахад туслах зарим зүйлийг мэдэж авсан байж магадгүй.
Гүйцээхийн тулд дараах үйл ажиллагааны нэгийг сонго.
Үйл ажиллагаа 1: Авралын төлөвлөгөө
Саяхан таны найзуудын нэг хайртай хүнээ алдсан гэж төсөөлөөд үз.
-
Саяхан сурч мэдсэн зарим үнэнийхээ тухай бодоод, авралын төлөвлөгөөний талаар найзтайгаа юу хуваалцаж болох вэ? Энэ нь түүнд хэрхэн тусалж болох вэ? (Алма 11; 12; 40-ийг үзнэ үү.)
Үйл ажиллагаа 2: Есүс Христийн үүрэг
Таны Есүс Христэд итгэх итгэлд эргэлзэж байгаа хүнтэй ярилцаж байна гэж төсөөл.
Есүс Христийн ачаар өөрчлөгдөхийг хүсэх хүсэл тань нэмэгдэж байгааг мэдэр
Та саяхан сурч мэдсэн хичээлээрээ Есүс Христийн тухай мэдсэнийхээ ачаар өөрчлөгдсөн олон хүний тухай олж мэдсэн.
Эдгээр хүнд тохиолдсон өөрчлөлтийг санахад туслахын тулд дараах судруудыг судал. Эдгээр хүний тухай сурах үедээ юу мэдэрсэн тухайгаа бод.
Аммоны заасан леменчүүд: Алма 17:13–16 (өмнө); Алма 19:33, 36 (дараа)
Хаан Лемонайн эцэг: Алма 20:8–14 (өмнө); Alma 22:15–18 (дараа)
Залуу Алма: Алма 36:6 (өмнө); Алма 36:18, 24–26 (дараа)
-
Тэдний өөрчлөгдөх хүслийн талаар та юу анзаарсан бэ?
Есүс Христийн ачаар өөрийн өөрчлөгдөх хүслээ эргэцүүлж бод. Үүнийг гүйцэтгэхэд дараах асуултууд танд тус болж болох юм. Та судлах тэмдэглэлдээ эдгээрт хариулж болно.
-
Та Мормоны Ном дахь энэ хүмүүсийн хүслийн заримыг мэдэрч байсан уу? Та яагаад ингэж мэдэрсэн бэ?
-
Эдгээр ижил хүсэл тэмүүллийг мэдрэхэд таныг юу хөтлөх боломжтой байсан эсвэл хөтөлсөн гэж та бодож байна вэ?
Ариун Сүнсээр илчлэлт хүлээн авах
Семинарын чухал зорилгын нэг бол Ариун Сүнснээс хувийн илчлэлт хүлээн авах чадвараа хөгжүүлэхэд тань туслах явдал юм.
Ариун Сүнснээс хувийн илчлэлт хүлээн авсан сүүлийн үеийн туршлагаа эргэцүүлэн бод. Та ангидаа эсвэл гэртээ судалж байхдаа судар эсвэл судлах тэмдэглэлдээ бичсэн зарим тэмдэглэлээ давтаж болно.
-
Та Мормоны Номыг саяхан судлахдаа Ариун Сүнснээс ямар ойлголт хүлээн авсан бэ?
-
Сүнс танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юуг ойлгож эсвэл мэдрэхэд тусалсан бэ?
-
Саяхан Ариун Сүнс таныг ямар зөв шударга үйлдэл хийхэд өдөөсөн бэ?