“Төгс эзэмших сургаалын давтлага 15: Ойлгох ба тайлбарлах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаалын давтлага 15,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаалын давтлага 15
Ойлгох ба тайлбарлах
Есүс Христийн сайн мэдээ нэн чухал учраас Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ үүний үнэнийг мэдээсэй хэмээн хүсдэг. Сайн мэдээний үнэнийг өөрийн үгээр тайлбарлаж сурах нь таны ойлголтыг сайжруулахад тусална. Энэ хичээл Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс олж авсан үнэнийг ойлгох, тайлбарлах чадварыг тань нэмэгдүүлэхэд тусалж чадна.
Буруу ойлголт
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жозэф Б.Вөртлин (1917–2008), Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Брэдли Р.Вилкокс ахын бичсэн дараах түүхүүд зарим инээд хүрэм буруу ойлголтыг өгүүлдэг. Үүнийг сурах явцдаа буруу ойлголттой холбоотой өөрийн туршлагыг тунгаан бодоорой.
Манай охидын нэг нь танихгүй хүнтэй болзож хөглөснийг би санаж байна. Хонх дуугарахад тэрээр гоёж гоодчихсон болзсон хүнээ хүлээж байлаа. Орж ирсэн хүн арай хижээлдүү харагдсан ч манай охин эелдэг, уриалгахан байхыг хичээж байв. Тэр хүнийг надтай мөн ээжтэйгээ, бусад ах дүүстэйгээ танилцуулаад, хүрмээ өмсөж, гадагшаа гарлаа. Охин машинд орохыг бид харсан ч машин зогссоор л байв. Тэгтэл охин минь царай нь улайчихсан машинаас гарч ирээд, гэр лүүгээ буцаад гүйсээр орж ирэх нь тэр. Болзсон хүнээ гэж андуурсан хүн нь манай нөгөө охиноор хүүхдээ харуулахаар хамт тохирсон хүн байсан бөгөөд тэрээр нөгөө охиныг маань авахаар ирсэн байж. (Жозэф Б.Вөртлин, “Юу ч тохиолдсон талархалтай бай,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32)
Би нэг удаа утаснаасаа дуу авиаг бичвэр болгон хувиргадаг тохиргоог ашиглан охин, хүргэн хоёртоо зурвас илгээсэн юм. Би тэдэнд “Хүүе, хоёр оо. Үнэхээр хайртай шүү” гэж хэлээд явуулсан. Харин миний зурвас тэдэнд “Үзэн яддаг шүү, хоёр оо. Гэвч хайрлах ёстой л доо” гэсэн өгүүлбэр болж очсон байлаа. Эерэг, сайн зорилготой захиас хэрхэн ийм хялбархнаар буруу ойлгогдож болохыг эндээс харж болохоор байгаа биз? (Брадли Р.Вилкокс, “Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган,)
Зарим үл ойлголцол нь инээдтэй байж болох ч Есүс Христ, Түүний сайн мэдээ, бидний мөнхийн авралын талаарх үнэнийг буруу ойлгох нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй.
-
Аврагчийн ямар сургаалыг эсвэл үнэнийг өнөөдөр буруугаар ойлгож болох вэ?
-
Есүс Христийн тухай, Түүний төлөвлөгөө мөн сайн мэдээний талаарх үнэнийг буруу ойлгох нь бидний одоо болон ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Аврагчийн сургаалыг мэдэж, үүнийг бусдад тайлбарлах чадвартай болоход тань туслах явдал юм. Энэ төрлийн мэдлэг нь зөвхөн өнгөц мэдээллээс илүү юм. Энэ бол сургаалыг өөрийн амьдрал, нөхцөл байдалд хэрэгжүүлэх гүн гүнзгий ойлголт, чадвар юм. Энэхүү ойлголт нь тайлбарласныг тань хүмүүс буруугаар ойлгохгүй байхаар Аврагчийн сургаалыг хангалттай тодорхой тайлбарлахад тань туслах юм.
Дараах хүснэгтээс төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэгүүдийг унш. Та аль үнэнийг сайн ойлгож, алийг нь илүү сайн ойлгохыг хүсэж байгаагаа анхаарч үзээрэй.
Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Энэрэл бол Христийн цэвэр хайр.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.” |
Ойлголтоо нэмэгдүүлэх нь
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс илүү сайн ойлгохыг хүсэж буй нэг хэсгийг сонгоод, дараах үйл ажиллагааг гүйцээхдээ үүнийг ашигла. Хэрэв цаг гарвал төгс эзэмших сургаалын судрын өөр хэсэгт энэ үйл ажиллагааг давт.
Шинэ хөрвөгч эсвэл бага насны бүлэг хүүхдэд энэ хэсгийн талаар заахыг танаас хүссэн гэж төсөөл. Энэ хэсэгт заасан үнэнийг гүнзгий ойлгоход туслах 3–5 минутын яриа эсвэл хичээл бэлтгэ. Бусдад үнэнийг хэрхэн заах талаар бодохоосоо өмнө дараах асуултуудад хариулах нь тустай байж болох юм.
-
Ялангуяа буруугаар ойлгох магадлалтай түлхүүр үг, хэллэгүүдийг тодорхойл. Хэсгийг тодруулахад тус болох тодорхойлолтуудыг хай эсвэл судруудаас холбогдох эшлэлүүдийг хайж ол. Эдгээр түлхүүр үг эсвэл хэллэг яагаад ийм чухал вэ?
-
Энэ судрын хэсэг Аврагчтай хэрхэн холбогддог вэ? Та Түүнээс эсвэл Түүний талаар юу сурч мэдсэн бэ? Тэрээр ямар арга замаар энэ хэсэг дэх үнэний жишээ болсон бэ?
-
Та энэ судрын захиасыг тайлбарлахад туслах юуг ашиглаж эсвэл үзүүлж болох вэ?
Та дээрх гурван асуултад хариулт бичиж эсвэл бодит хичээлээр эсвэл яриагаар илгээж болно.
Хичээлээ ах эгч, эцэг эх, найздаа танилцуулж, санал хүсэлтийг нь асуу. Энэ хичээл төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заасан үнэнийг илүү сайн ойлгоход тусалсан эсэхийг хуваалцахыг заасан хүмүүсээсээ хүс.