“Хиламан 11–12: Бардамналын тойрог,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Хиламан 11–12,” Мормоны Номын багшийн гарын авлага
Хиламан 11–12
Бардамналын тойрог
Мормоны Ном дээрх загваруудын нэг нь хүмүүс Бурханыг мартаж, өөрсдөд нь бүх зүйл сайн сайхан байгаа үед бардам зантай болдог явдал юм. Нөгөө талаар, юмс хэцүү болох үед хүмүүс даруу болж, Бурханд ханддаг. Та энэ загварыг өөрийн амьдралаас эсвэл нийгмээс олж харж байсан уу? Энэ хичээл Бурханы өмнө даруу байх хүслийг тань нэмэгдүүлэхэд тусална.
Загварууд
Дараах дугааруудыг үзнэ үү. 30 секундийн дотор “1”-ээс эхлэн дарааллаар нь аль болох олон тоог ол.
-
Та 30 секундийн дотор хэдэн тоо олж чадсан бэ? Тоонууд хаана байрлаж байгааг та анзаарсан уу?
Хүснэгт дээр тоон загвар байгаа. Хэрэв та диаграммын голд дөрвөн тэнцүү квадратыг үүсгэх босоо болон хэвтээ шугамыг оруулбал тоонууд нь сумтай адил цагийн зүүний дагуу байгааг олж харах болно. Жишээлбэл: “1” нь зүүн дээд квадратад, “2” нь баруун дээд талд байна гэх мэт.
30 секундэд даалгавраа дахин давтаж, загварыг дагахад ямар өөрчлөлт гарч байгааг хар.
-
Үүн шиг загварыг тодорхойлохын ач холбогдол юу вэ?
Загваруудыг тодорхойлох чадвартай байх нь таны судар судлах чадварыг сайжруулна. Үүнийг хийснээр судруудад байгаа зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлэхэд тань тусална.
Өнөөдрийн хичээлд та бардамналын тойрог хэмээн тодорхойлогддог загварын талаар сурч мэдэх болно. Судлах явцдаа энэ загвар таны амьдралд хэрхэн тохиолдож болох, бардам зангаас зайлсхийж, даруу байдлыг нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох талаар бод.
Бардамналын тойрог
Бошиглогч Нифай хичээнгүй байсан бөгөөд зөвхөн Их Эзэний хүслийг биелүүлэхийг эрэлхийлдэг байсныг та санаж байгаа байх. Үр дүнд нь Их Эзэн түүнийг агуу хүчээр болон “бүх зүйл [түүний] үгийн дагуу чамд хийгдэх болно” (Хиламан 10:5) гэсэн амлалтаараа адисалсан. Нифайд энэ хүчийг олгосны дараа болсон үйл явдлууд нь нифайчуудын дундах бардамналын тойргийн жишээг харахад бидэнд тусалж чадна.
Бардамналын тойргийн дараах диаграммыг судлах тэмдэглэлдээ зур.
Хиламан 10:13–15-аас эхлэн диаграммын судрын хэсгүүдийг унш. Хүмүүсийн байсан бардамналын тойргийн үе шатыг дүрсэлсэн үг, хэллэгийг олж мэд. Эдгээр үг, хэллэгийг тэмдэглэж, үе шатны нэрийг судрынхаа захад харгалзах шүлгүүдийн хажууд бич.
-
Энэ загварын талаар мэдэх нь бидэнд ямар тустай вэ?
Энэ загварт хаана нь өөрийгөө харсан тухайгаа бод. Та үргэлжлүүлэн судалж байхдаа даруу зангаа хэрхэн нэмэгдүүлж, Их Эзэнд найдах талаар бод.
Бардамналын тойргоос сурах нь
Их Эзэн өлсгөлөнг арилгасны дараа хүмүүс цэцэглэн хөгжсөн. Гэсэн хэдий ч хэдхэн жилийн дотор хүмүүс дахин бардамнаж, дайн, зовлон зүдгүүрийг амсав (Хиламан 11:21–33-ыг үзнэ үү). Тэд Бурханыг санахаар өдөөгдөж байсан ч удалгүй бардамнал, ёс бус байдалд дахин оров (Хиламан 11:34–38-ыг үзнэ үү).
Бошиглогч Мормон бидний сурч болох сургамжийг тодорхойлохын тулд зарим түүхийн тухай өгүүлэхээ түр зогсоосон тохиолдол байдгийг та Мормоны Номыг судалж байхдаа анзаарсан байх. Тэрээр “бид ийн үзлээ” эсвэл “тиймээс бид харж чадна” гэх мэт хэллэгүүдийг байнга хэрэглэдэг.
-
Та Хиламан 11 дээр нифайчуудын талаар судалсан зүйл дээрээ үндэслэн “Тиймээс бид харж чадна …” гэсэн энэ мэдэгдлийг хэрхэн гүйцээх вэ?
1 Нифай 12:1–6-г уншаад энэ цэдгийг хуваалцсаны дараа Мормоны хийсэн зарим дүгнэлтийг олж мэд.
-
Баян чинээлэг хүмүүс яагаад заримдаа Их Эзэнийг мартдаг вэ?
-
Хүн бардамналын тойргийн бардамнал, зовлонгийн хэсгүүдээс (1 ба 2-р нүд) хэрхэн зайлсхийж эсвэл алгасах вэ?
Энэ тойргийн илүү сайн хэсэгт нь үлдэхэд туслах үнэн бол хэрэв бид Их Эзэнийг санаж, өөрсдийгөө даруу болгож, наманчлахыг сонговол бардамналаас мөн үүний үр дагавраас зайлсхийж чадна гэсэн үнэн юм.
-
Их Эзэнийг санаж, бардамналаас зайлсхийхэд бидэнд юу туслах вэ?
Өөрийгөө үнэлэх
Өнөөдөр таны судалсан үнэнүүд тантай ямар холбоотой болохыг бод. Дараах өөрийгөө үнэлэх үнэлгээ нь үүнд тусалж болно. Дараах хэсэгт өөрийнхөө хичээл зүтгэлийг 1-ээс 5 хүртэлх оноогоор үнэл, 1-ийг “хэзээ ч”, 5-ыг “үргэлж” гэж өгнө.
-
Та Бурханд болон бусдад талархлаа илэрхийлдэг үү?
-
Та өдөр бүр Бурханд цаг гаргадаг уу?
-
Таны амжилт таны хичээл зүтгэлийн үр дүн юм шиг санагдаж байна уу?
-
Та амьдралдаа Бурханы тусламж, удирдамжийг эрэлхийлдэг үү?
-
Та бусдад эелдэг, хүндэтгэлтэй ханддаг уу?
-
Та бусдыг шүүмжилдэг үү эсвэл тэдэнд шударга бусаар ханддаг уу?
Судлах тэмдэглэлдээ даруу байдлаа нэмэгдүүлж, бардам зангаа ялан дийлэхийн тулд хийж чадах зүйлээ эргэцүүлэн бичиж тэмдэглэ. Амлалтаа биелүүлэхээр хичээх үедээ Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүс.