Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 17: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх


“Төгс эзэмших сургаалын давтлага 17: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 17,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 17

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Зураг
суралцаж буй залуу эмэгтэй

Судрын хэсгийг, мөн тэдгээрийн танд зааж буй зүйлсийг санаж байх нь таныг олон арга замаар адислах болно. Энэ хичээл танд Мормоны Номын төгс эзэмших сургаалын сүүлийн 12 хэсгээс хэд хэдэн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах зорилготой.

Цээжлэх нь

Та судруудыг цээжлэхийн ач холбогдлын тухай Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын (1928–2015) дараах мэдэгдлийг унш.

Судруудыг цээжлэх нь агуу хүчийг авчирдаг. Судрыг цээжилнэ гэдэг нь шинэ нөхөрлөл бий болгож байгаатай адил билээ. Энэ нь хэрэгцээтэй үед маань тусалж, тайтгарал болон сүнслэг нөлөөг өгч, өөрчлөлт хэрэгтэй үед маань урам дэм өгдөг шинэ танилтай болсонтой адил юм. (Ричард Г.Скотт, “Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5)

  • Та ямар ямар судар цээжилсэн бэ? Яагаад тэдгээрийг та цээжилсэн бэ?

Дараах цээжлэх үйл ажиллагаанд оролцохдоо Их Эзэн эдгээр чухал эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд тань тусалж чадна гэдэгт итгэ.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд ба цээжлэх

Мормоны Номын төгс эзэмших сургаалын сүүлийн 12 хэсгийг судрын түлхүүр үг хэллэгийнх нь хамт доор жагсаав.

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Алма 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифер 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифер 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Моронай 7:45–48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Жилийн турш ашиглах боломжтой санах картуудыг хий. Шаардлагатай бол цээжлэх карт үүсгэхийн тулд дараах зааврыг ашигла.

1-р алхам 1: 12 карт үүсгэх

Цаасыг бүхэлд нь ашиглан, цаасны дундуур зураас зурж, хоёр багана үүсгэ. Дараа нь цаасан дээр хоёр хэвтээ шугам зурж, багана бүрд ижил хэмжээтэй гурван нүд үүсгэж, нийт зургаан нүдтэй болго. Таны хуудас ямар байх ёстойг харуулсан жишээг дараах зургаас хар.

Зураг
Хоосон ширээ

Цаасыг нөгөө тал руу нь эргүүлээд, тэр тал дээр нь мөн адил зур. Өөрт хэрэгтэй 12 нүд үүсгэхийн тулд өөр цаасан дээр мөн адил давт.

Цаас бүрийн нэг тал дээрх нүд бүрд хүснэгтээс судрын эшлэл бич. Та судрын эшлэлээс гадна түлхүүр үг хэллэгийг санахад тань туслах энгийн зургийг цаасныхаа энэ талд зурж болно. Уг зураг нь судрын түлхүүр үг хэллэгийг санахад тань туслахын зэрэгцээ судрын хэсгийн ариун мөн чанарыг зохих ёсоор хүндэтгэж буйг харуулах ёстой.

2-р алхам: Нэг талд нь төгс эзэмших сургаалын судрын эшлэлүүдийг бич

Хоёр цаасныхаа нэг талд нүд бүрийн хүснэгтэд судрын эшлэл бич. Судрын эшлэлээс гадна та судрын түлхүүр үг хэллэгийг санахад туслах энгийн зураг зурж болно.

3-р алхам: Нөгөө талд нь төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэгийг бич

Цаасаа эргүүлж, нүд бүрд эсрэг талд байгаа судрын эшлэлтэй тохирох түлхүүр үг хэллэгийг бич.

4-р алхам: Картаа хайчлах

Өөрийн үүсгэсэн нүд бүрийг карт болгон хайчилж ав.

Өөрийн санах картыг хэрэглэх нь

Өөрийн санах картыг бүтээлч байдлаар ашигла. Дараах санаануудын нэгийг сонго эсвэл өөрөө нэг санаа бодож ол. Та мөн төгс эзэмших сургаалын аппликэйшн дээр байгаа эх сурвалжуудыг ашиглахаар сонгож болно.

  • Өөрөөсөө асуу: Санах картуудыг барьснаар та зөвхөн эшлэлийг эсвэл зөвхөн судрын түлхүүр үг хэллэгийг харах боломжтой. Харгалзах судрын түлхүүр үг хэллэгийг эсвэл харгалзах эшлэлийг хэлж үз. Үүнийг эшлэл, холбогдох үг хэллэг бүрээр хэд хэдэн удаа давт.

  • Тохируулах үйл ажиллагаа: Хэн нэгэнтэй хамтар. Нэг нь картынхаа эшлэл бүхий талыг, нөгөө нь түлхүүр үг хэллэг бүхий талыг тус тус дээш харуулна. Судрын түлхүүр үг хэллэг бүхий картаа эшлэл бүхий картын дээр байрлуулах замаар судрын түлхүүр үг хэллэгийг холбогдох эшлэлтэй нь тохируул.

  1. Дараах асуултуудад хариул.

  • Та ямар эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх нь танд хамгийн тустай гэж бодож байна вэ? Яагаад?

  • Эдгээр эшлэл Аврагчийн тухай мөн Түүний сайн мэдээний талаар ямар үнэнийг заадаг вэ?

Хэвлэх