“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 12:48—‘Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 12:48,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал: 3 Нифай 12:48
“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би”
3 Нифай 12-ийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил төгс болох талаар та сурсан. Энэ хичээл танд 3 Нифай 12:48-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
Тайлбарлах ба цээжлэх
Өмнөх хичээлээр та дараах үнэнийг мэдэж авсан: Есүс Христ биднийг Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй адил төгс болоосой гэж хүсдэг.
Бусдыг хүндэтгэж, эелдэг байхаас өөр хүлээлт Бурхан бидэнд тавьдаггүй гэдэгт итгэдэг найз танд байгаа гэж төсөөлөөд үз дээ.
-
Та 3 Нифай 12:48-ыг таны найзын ойлголт дээр нэмэх байдлаар хэрхэн тайлбарлах вэ?
3 Нифай 12:48 дахь судрын түлхүүр үг хэллэг нь“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би” юм. Эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах дараах аргыг эсвэл өөрийн сонгосон аргыг ашигла.
Цаасны голд “3 Нифай 12:48”-ыг бич. Цаасны нэг буланд “Төгс бай” гэсэн үгийг бич. Нөгөө буланд “тиймийн тул би” гэж бич. Өөр буланд “тэнгэрт буй Эцэг тань” гэж бич. Үлдсэн буланд “төгс бай” гэж бич. Голд байгаа эшлэлээс эхлэн хэллэг бүр дээр харандаагаар эсвэл хуруугаараа дарааллаар нь хүрч судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийг хичээ. Тэдэнд хүрэхдээ үгийг чангаар хэлэх нь тустай байдаг. Үүнийг хэд хэдэн удаа хийсний дараа цээжээр эшлэл, хэллэгийг бүхэлд нь давтахыг оролд.
Дадлага хийх үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр дэх зарчмуудыг эргэн харахад хэдэн минут зарцуул. Аль нэгэн зарчмыг сонгон, илүү нарийвчлан судал.
-
Та өөрийн сонгосон зарчмыг энэ талаар мэдэхгүй хүнд хэрхэн тайлбарлах вэ?
3 Нифай 12:48 дээрх Аврагчийн сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг ашигла.
Иохан бол Бурханд итгэдэг залуу эрэгтэй. Гэсэн хэдий ч түүнд бодох дургүй сайн мэдээний зарим нэг тал байдаг. Эдгээрийн нэг нь Аврагчийн төгс болох сануулга. Тэрээр өөрчлөлт хийж, Христтэй илүү адил болохыг хичээсэн ч дутуу дулимаг хэвээр байв. Тэрээр аль хэдийн бүтэлгүйтсэн мэт мэдэрдэг бөгөөд төгс төгөлдөр байдал нь түүний хувьд бүтэшгүй байв.
Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Төгс эзэмших сургаалын үндсэн материал бид хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэхдээ “ертөнцийн байр суурь эсвэл таамаглалыг хүлээн зөвшөөрөхөөс илүүтэйгээр асуултыг дахин боловсруулж (асуултыг өөрөөр харахын тулд), санаануудыг Их Эзэний үнэний жишигт тулгуурлан харж болно” гэж заадаг (хуудас 3). Дараах асуултууд энэ үйл явцад туслах боломжтой.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх
-
Та Иоханы төгс байх талаарх 3 Нифай 12:48-аас сурсан зүйлээ хэрхэн ашиглаж болох вэ?
Дараах судруудаас дор хаяж гурвыг нь уншиж, Есүсийн заасан арга барилаар төгс болох тухай нэмэлт ойлголтыг олж мэд.
Итгэлээр үйлдэх
Төгс эзэмших сургаалын үндсэн баримт бичиг-ийн “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7-р догол мөр-ийг уншаад, Иоханы итгэлээр үйлдэхийн тулд юу хийснийг олж мэд.