Семинар
3 Нифай 15–16: “Нэг хороо хонь ба нэг Хоньчин”


“3 Нифай 15–16: ‘Нэг хороо хонь ба нэг Хоньчин,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 15-16,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 15–16

“Нэг хороо хонь ба нэг Хоньчин”

Зураг
Христ хургыг хайрлан тэвэрч байна

Есүс Христ Өгөөмөр нутгийн хүмүүст заахдаа хүн бүрд хайраа харуулсан. Тэрээр хүн болгоныг ирж, Түүний хайрыг өөрсдөдөө мэдрэхэд урьсан (3 Нифай 11-ийг үзнэ үү). Дараа нь Тэр Бурханы бүх хүүхдийг адил хайраар хайрладгийг нь ойлгоход тэдэнд тусалсан. Тэрээр хүн бүрийг хонин сүргийнхээ дунд тоологдоосой хэмээн хүсдэг. Энэ хичээл Аврагч таныг болон хүн бүрийг Өөртөө цуглуулах хүслийг мэдрэхэд тань туслах зорилготой юм.

Христийн нэр, цол

Есүс Христийн гэрээ болсон Мормоны Номонд Түүнд зориулсан олон янзын нэр, цол бий. Хэдхэн жишээг хуваалцъя:

Зураг
дүрс, тэмдэглэх
Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Таны дуртай Түүний нэр, цол юу вэ? Энэ нь танд Түүний талаар юу заадаг вэ?

Аврагчийн хонь

3 Нифай 15–16-д Есүс Өгөөмөр нутгийн ариун сүмийн ойролцоох хүмүүст үргэлжлүүлэн зааж байсан. Мосегийн хууль Түүгээр биелсэн гэдгийг тайлбарласныхаа дараа Тэрээр бидний Түүнтэй харилцах харилцааг ойлгоход туслах Өөрийн цолыг хуваалцсан.

3 Нифай 15:17-г уншаад, Есүсийн Өөртөө өгсөн цолыг тэмдэглэ.

Биднийг ихэвчлэн Есүсээс холдож, төөрч, тараагдсан хоньдтой зүйрлэдэг. Энэ зүйрлэл нь таны амьдралын аль нэг хэсэгт үнэн зөв байсан эсэхийг түр тунгаан бод. Та Хоньчин Есүс Христээс холдсон эсвэл ойр дотнын хүмүүс тань холдсон үе байгаа юу?

  • Алдагдсан хониндоо хандах Есүсийн сэтгэлийг ойлгох нь хэн нэгний Түүнд буцаж ирэх найдварт хэрхэн нөлөөлж чадах вэ?

“Өөр хоньд”

Зураг
сүргээрээ байгаа хоньд

Аврагчийн үед хоньчид хонио махчин амьтдаас болон бусад аюулаас хамгаалахын тулд ихэвчлэн энэ зурган дээрх шиг хаалттай “хашдаг” байв. Аврагчийн сүм бол биднийг дэлхий дээрх аюулаас хамгаалдаг Түүний хамгаалалтын жишээ юм.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах гурван судрын хэсгийг уншиж, холбогдох асуултуудад хариул:

Иохан 10:14–16 (Есүс эртний Израилд “хоньтойгоо” ярьж байна)

  • Есүс хоньдоо мэддэг бөгөөд тэд Түүнийг таньдаг гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

3 Нифай 15:13–17, 21 (Есүс Эртний Америкт “хоньдтойгоо” ярьж байна)

3 Нифай 16:1–3 (Эдгээр “хонь”-д “Израилын алдагдсан овгууд” багтдаг [3 Nифай 17:4].)

  • Эдгээр шүлэг дэх Тэнгэрлэг Эцэгийн зарлиг Түүний талаар танд юу зааж байна вэ?

Сайн Хоньчин

Эдгээр бүлгээс бидний мэдэж авч болох нэг үнэн бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хүн бүрийг Аврагчийн хороонд цуглуулахыг хүсдэг явдал юм.

  • Есүс биднийг Өөрийн сүрэгтээ орчин үеийн ямар аюулаас хамгаалдаг вэ?

1 Нифай 22:25, 28, 3 Нифай 16:11–13-ыг уншаад, бидний үеийн Хоньчны цуглуулах ажлын талаарх тайлбарыг олж мэд.

  • Бидний Хоньчин хэнийг цуглуулахыг хүсэж байгааг ямар үг, хэллэг дүрсэлсэн бэ? Түүний хайрын урилгыг хүлээн авахад бидэнд юу шаардлагатай вэ?

Аврагчийн хороонд цугларч буй нь

Та энэ хэсгийг судлахдаа Аврагчийн Өөрийн хороонд байгаа хүмүүст (Сүмд) санал болгодог адислалуудыг бүрэн хүртээгүй байгаа найзаа санаж болно. Тэд Түүний Сүмээс холдсон эсвэл баптисм хүртээгүй байж магадгүй.

Дараах судрын хэсгүүдийг болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнландын хэлсэн үгийг унш. Эсвэл та “Our Good Shepherd (Бидний Сайн Хоньчин)” видеог ChurchofJesusChrist.org-оос цагийн код 3:13-аас 4:44 хүртэл үзэж болно. Бидний Хоньчны талаар найздаа мэдүүлэхийг хүсч буй зүйлсийг олж мэд.

Сайн Хоньчины хувьд Есүс Христ Өөрийн хонины өвчнийг эмчилгээ, асаргаа, хайр халамж хэрэгтэй нөхцөл байдал гэж үздэг. Энэ хоньчин нь бидний сайн Хоньчин бөгөөд хоньчин өвчтэй хоньдынхоо эдгэрч байгааг хараад баясдаг. …

Аврагчийн мөнх бус амьдрал дахь номлол үнэхээр хайр, нинжин сэтгэл, өрөвч байдлаар дүрслэгддэг. Тэрээр нүгэлтнүүдийг харж зайлсхийгээд, Галилын болоод Иудагийн тоостой замаар дуртай дургүй алхаж байсан юм биш. Тэр тэднээс жигшиж зэвүүцсэн байдлаар холдоогүй. Үгүй, Тэр харин тэдэнтэй хамт хооллосон. Тэр тусалж, адисалж, өргөн дэмжиж, сэнхрүүлэн зааж мөн айдас цөхрөлийг итгэл найдвар, баяр хөөрөөр орлуулсан. Тэр жинхэнэ хоньчин тул бидэнд дэмжлэг тусламж, итгэл найдвар өгөхөөр биднийг эрж хайн олдог билээ. (Дэйл Г.Рэнланд, “Бидний Сайн Хоньчин,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган)

  1. Дараах асуултуудад хариул.

  • Эдгээр хэсгээс болон ахлагч Рэнландын мэдэгдлээс бидний Хоньчны талаар найзыгаа юу мэдээсэй гэж та хүсэж байна вэ? Яагаад?

  • Аврагч хүмүүсийг Өөртөө хэрхэн цуглуулсан зарим жишээ юу вэ? (Үүнд таны таньдаг хэн нэгэн, судрын хүмүүс, та өөрөө ч багтаж болно.)

Хэвлэх