Семинар
3 Нифай 17: “Та нарыг өрөвдөх сэтгэл надад буй”


“3 Нифай 17: ‘Та нарыг өрөвдөх сэтгэл надад буй,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 17,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 17

“Та нарыг өрөвдөх сэтгэл надад буй”

Христ нэгэн эмэгтэйг эдгээж байгаа нь

Аврагч явах цаг нь болсныг мэдэгдэхэд нифайчуудын хувьд аль хэдийн урт өдөр болсон байлаа. Гэсэн хэдий ч, Түүнийг хэсэгхэн зуур ч гэсэн үлдэхийг гуйх мэт олны хүсэл мөн нулимс Түүний зүрх сэтгэлийг дүүргэв. Тэрээр гайхалтай өрөвдөх сэтгэлээ гарган, тэднийг эдгээж, тэдэнтэй хамт залбирч, хүүхдүүдийг нь нэг нэгээр нь адислав. Энэ хичээл Есүс Христийн таныг гэсэн өрөвдөх сэтгэлийг мэдрэхэд тань тусална.

Аврагчийн ойлголт

Та өөрийгөө Аврагчтай нэг өдрийг өнгөрүүлээд байтал Тэрээр явах цаг нь болсныг мэдэгдлээ хэмээн төсөөл.

ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Christ and Angels Minister with Compassion (Есүс Христ мөн Тэнгэр элч нар өрөвдөх сэтгэлээр тохинуулав)” (цагийн код 0:12-оос 1:30 хүртэл үзнэ үү).

11:60
  • Та энэ нөхцөл байдалд юу мэдэрч болох вэ?

Сүүлийн хоёр долоо хоногт та 3 Нифай 11–16-аас Аврагчийн нифайчуудад анх үзэгдэхдээ тэдний дунд гаргаж байсан үйлдэл болон сургаалыг судалсан. Есүс Христ хайраа үзүүлэхийн тулд нифайчуудын дунд юу хийснийг бод. “Есүс Христийн тухай 3 Нифайгаас суралцах нь” сэдвээр судлах тэмдэглэлдээ бичсэн зүйлээ давтах нь танд санахад тусална.

  • Аврагчийн үйлдэл нифайчуудыг хайрлах Түүний хайрыг хэрхэн харуулсан бэ?

Өнөөдөр та Аврагч нифайчуудын дунд хайраар өрөвдөх сэтгэлээ хэрхэн харуулсан талаар илүү ихийг унших болно. Судалж байхдаа Түүний үйлдэл Түүний зан чанарын талаар юу хэлж байгааг бод. Түүний талаар ямар мэдрэмж төрж байгаад анхаарлаа хандуул.

3 Нифай 11–17-д цэдэглэгдсэн бүх үйл явдал нэг өдрийн дотор болсон гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

3 Нифай 17:1–6-г уншаад, Есүс Христийн үг, үйлдлээс Түүний талаар юу сурч мэдэж болохыг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс юу олж мэдсэн бэ?

Та дараахтай төстэй үнэнийг тодорхойлсон байж болно: Есүс Христийн зүрх сэтгэл өрөвдөх сэтгэлээр дүүрэн. Энэхүү үнэнийг 6-р шүлэг-ийн хажууд бичиж тэмдэглэ.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.

Есүсийн өрөвч нигүүлсэнгүй үйлдэл тохиолдлын эсвэл гүйцэтгэх ёстой даалгавруудын жагсаалтад суурилсан үүргийн илрэл байгаагүй. Харин энэ нь Бурханыг мөн Түүний хүүхдүүдийг хайрлах Аврагчийн цэвэр хайрын, тэдэнд туслах хувиршгүй хүсэл эрмэлзлийнх нь бодит байдлын өдөр тутмын илрэл гэдгийг анзаарах нь ач холбогдолтой. (Үлиссэс Соарэс, “Аврагчийн хувиршгүй нинжин сэтгэл,” Лиахона, 2021 оны 10-р сар, 14)

  • Үлиссэс Соарэс Аврагчийн өрөвч сэтгэлийн талаар юу заасныг өөрийн үгээр тайлбарла.

Аврагчийн өрөвч сэтгэл

3 Нифай 17-ийн үлдсэн хэсэг нь Аврагчийн өрөвч нигүүлсэнгүй мөн чанарыг харуулдаг. Есүс Христ нифайчуудын зөв шударга хүслийг ухаарч, тэдэнтэй хамт байж, адислахыг хүссэн учраас 3 Нифай 17 дээрх зүйлийг хийсэн гэдгийг санаарай.

icon, recordДараах хэсгүүдийг анхааралтай уншаад, тэнд байсан бол ямар байж болох байсан талаар төсөөл. Уншиж, тунгаан бодох үедээ Ариун Сүнсийг танд зааж өгөхөд урь. Төрсөн бодол, мэдрэмжээ судлах тэмдэглэл дээрээ “Есүс Христийн тухай 3 Нифайгаас суралцах нь” сэдвийн доор бич.

Суралцагчдад 3 Нифай 17-д сурч мэдсэн зүйлийнхээ талаар Ариун Сүнс гэрчилж байгааг төсөөлөн харж, мэдрэхэд нь туслахын тулд “Jesus Christ and Angels Minister with Compassion (Есүс Христ болон тэнгэр элч нар өрөвдөх сэтгэлээр тохинуулав)”-ыг цагийн код 1:30-аас 11:45 хүртэл үзүүл.

3 Нифай 17-гоос сурч мэдсэн зүйлээ төсөөлөхөд тань туслахын тулд та “Jesus Christ and Angels Minister with Compassion (Есүс Христ болон тэнгэр элч нар өрөвдөх сэтгэлээр тохинуулав)”-ыг цагийн код 1:30-аас 11:45 хүртэл үзэж болно.

11:60
  1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь хариул.

    • Хэрэв та тэнд байсан бол энэхүү туршлага таны Аврагч Есүс Христтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх байсан бэ?

    • Өнөөдөр Есүс Христ бидэнд хэрхэн өрөвдөх сэтгэлээ харуулдаг гэж та бодож байна вэ?

    • Есүс Христийг хайрлах хайраа харуулахын тулд юу хийх сэдэл танд төрж байна вэ?