Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 20: Цээжлэх


“Төгс эзэмших сургаалын давтлага 20: Цээжлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 20,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 20

Цээжил

Зураг
судар судалж буй залуу эмэгтэй

Энэ хичээл төгс эзэмших сургаалын эшлэлүүд, тэдгээрийн судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх, тэр ч байтугай хэсгийг бүхэлд нь цээжлэх боломжийг танд олгоно.

Бид судруудыг цээжилснээр Аврагчийн жишээг дагаж чадна

Зураг
Аврагч
  • Бид Есүс Христийн жишээг дагаж чадах ямар ямар арга зам байдаг вэ?

Бид Есүс Христийн жишээг дагаж чадах нэг арга бол судруудыг цээжлэх явдал юм. Аврагч уруу таталтыг ялан дийлж (Maтай 4:1–11-ийг үзнэ үү), бусдад заахын тулд цээжилсэн судруудаа ашигласан (Лук 24:27; 3 Нифай 22-ыг үзнэ үү).

  • Судруудыг цээжлэх нь тустай байх ямар ямар нөхцөл байдал байдаг вэ?

Та төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг эсвэл түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхдээ Есүс Христийн үлгэр жишээг дагаж байгаагаа санаарай.

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Aлмa 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифeр 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифeр 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Moронай 7:45–48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Өөрийн нөхцөл байдлын талаар бод. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн хүснэгтийг давтаад, танд яг одоо цээжлэхэд хамгийн тустай гэж бодож байгаа нэг (эсвэл хэд хэдэн) түлхүүр үг хэллэгийг сонго. Сонгосон хэсгээ (эсвэл үг хэллэгээ) цээжлэхдээ дараах аргуудын аль нэгийг (эсвэл Doctrinal Mastery app-ийн цээжлэх функц) ашигла.

  • Бичиж ав: Цаг хэмжигчийг боломжит хугацаанд тохируулна (жишээлбэл, 30 секунд). Судар эсвэл хүснэгт харахгүйгээр аль болох их хэсгийг бич. Цаг хэмжигчийг дахин тохируулаад илүү ихийг нэмж бич. Судрын хэсгийг бүхэлд нь бичиж дуустал давтана. Дараа нь та илүү богино хугацаанд бичиж чадах эсэхээ шалгахын тулд энэ үйлдлийг дахин гүйцэтгэж болно.

  • Эхний үсэг: Өөрийн сонгосон эшлэл болон хэсгийг бүрэн эхээр нь судлах тэмдэглэлдээ бич. Хажууд нь үг бүрийн эхний үсгийг бичнэ. Хэд хэдэн удаа хэсгийг бүрэн эхээр нь унш. Дараа нь хэсгийг хааж, эшлэл болон хэсгийг давтахын тулд зөвхөн бичсэн эхний үсгүүдээ ашиглахыг хичээ (шаардлагатай бол бүрэн хэсгийг нээж харна). Хэсгийг санадаг болтлоо үүнийг олон удаа давт.

  • Хэллэг хэллэгээр: Эхлээд эшлэл болон хэсгийг хэд хэдэн жижиг үг хэллэг болгон салга. Тэгээд хэсгийн эхний үг хэллэгийг давтан хэл эсвэл олон удаа давтаж бичих замаар цээжил. Дараа нь хоёр дахь үг хэллэг дээр ижил зүйлийг давт. Эшлэл болон хэсгийг бүхэлд нь цээжлэх хүртлээ энэ үйлдлийг давтана.

Давт

  1. Дараахыг хийж гүйцэтгэ.

    Багшдаа товч тэмдэглэл бичиж өг. Дараах зүйлсийг оруулсан байхад анхаар. Үүнд:

    • Таны цээжилсэн судрын хэсэг эсвэл түлхүүр үг хэллэг мөн цээжлэхдээ ашигласан арга

    • Танд одоо тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарах нөхцөл байдалд тань тустай байх таны цээжилсэн хэсэг эсвэл түлхүүр үг хэллэг

    • Судруудыг цээжлэх нь Есүс Христийн жишээг дагахад хэрхэн тусалж болох талаарх таны бодол

Цээжилсэн судрын эшлэл болон хэсгээ (эсвэл түлхүүр үг хэллэг) байнга давтах боломжийг эрэлхийл.

Хэвлэх