“3 Нифай 12:1-16: ‘Та нар адислагдах болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 12:1-16,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 12:1-16
“Та нар адислагдах болно”
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг адислахыг хүсдэг. Бид тэдний зөвлөгөөг дагаснаар тэдний цаг хугацааны дагуу, тэдний замаар адислалуудыг хүлээн авах болно гэдэгт итгэлтэй байж болно. Есүс нифайчуудад зааж байхдаа бидний хүлээн авч болох олон адислалыг тунхагласан. Энэ хичээл таныг Аврагчийн зөвлөгөөг дагахыг хичээх үед түүний хэлсэн адислалуудыг хүлээн авахад бэлтгэхэд тусална.
Адислагдсан
Дэлхийн сэтгүүлд гарсан “Оны хамгийн азтай таван хүн” гэсэн гарчигтай нийтлэлийг төсөөл.
-
Хүмүүсийг сонгох шалгуурын хувьд та нийтлэлийг ямар ямар тодорхой адислалыг онцлоосой гэж хүсэж байна вэ?
Одоо Лиахона сэтгүүлийн нийтлэлийг ижил нэртэй байна гэж төсөөл.
-
Нийтлэлд хэн нэгэнд тохиолдож болох хамгийн агуу ямар адислалын талаар ярихыг та хүлээж байна вэ?
-
Аврагч болон Түүний Сүм яагаад дэлхийн олон хүний эрэлхийлдэг янз бүрийн адислалаас өөр зүйл дээр хамгийн их үнэ цэнийг өгдөг байхыг бидэнд заадаг гэж та нар бодож байна вэ?
3 Нифай 12–14-д Есүс Христ нифайчуудад Шинэ Гэрээний уулан дээрх номлолтой тун төстэй номлолыг заасан. Ерөнхийлөгч Жозэф Фийлдинг Смит (1876–1972) Уулан дээрх номлолыг “өдийг хүртэл бидний мэдэх, номлогдсон хамгийн агуу [номлол]” (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 234) хэмээн хэлжээ.
Өнөөдөр та Аврагчийн номлолын Ерөөл гэж нэрлэгддэг хэсгийг судалж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг адислахыг хүсдэг арга замуудыг сурах боломжтой болно. Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) Аврагчийн ерөөлийг “төгс амьдралын үндсэн хууль” хэмээн хэлээд, “Багш Уулан дээрх номлолдоо өөрийн зан чанарын талаар тодорхой хэмжээний илчлэлт өгсөн. Энэ нь төгс байсан, … ийн үйлдсэнээрээ бидэнд өөрсдийн амьдралын загвар төлөвлөгөөг өгсөн” (Decisions for Successful Living [1973], 56–57) хэмээн тайлбарлажээ. Судалж байхдаа Христийн энэ номлолд санал болгодог адислалууд нь яагаад дэлхийн санал болгож буй ерөөлүүдээс хамаагүй илүү үнэ цэнэтэй байдгийг тунгаан бод.
Америк тивд өгсөн ерөөлүүд
3 Нифай 12:1–12-ыг уншаад, Аврагчийн эдгээр шүлэгт тодорхойлсон “адисласан гэсэн үгийг болон адислалуудыг тэмдэглэж ав. Эдгээр шүлэг дэх “адислагдсан” гэсэн үг нь туйлын азтай эсвэл бурханы таалалд нийцсэн гэсэн утгатай болохыг анхаарна уу.
-
Эдгээр шүлэгт Аврагчийн тодорхойлсон бүх адислалыг бодож үзвэл энэ нь Түүний болон Түүний Эцэгийн талаар танд юу хэлж байна вэ?
Энэ хэсгээс бидний сурч авах нэгэн үнэн бол Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр биднийг Тэдний зөвлөгөөг дагахыг хичээх үед адислахдаа баяртай байдаг.
3 Нифай 12:1–2-ыг уншаад, бид Түүний болон Түүний Эцэгийн бидэнд санал болгодог адислалуудыг эрэлхийлбэл Аврагч биднээс юу хийгээсэй гэж хүсдэгийг тэмдэглэ.
Адислалыг эрэлхийлэх
3 Нифай 12:3–12-ыг дахин уншаад, энэ удаа Аврагчийн ямар нөхцөл нь ямар адислалтай холбогдож байгааг олж мэд. Адислалуудыг хэрхэн тэмдэглэснээсээ өөрөөр эдгээр нөхцөлийг тэмдэглэ. Жишээлбэл, тодруулахын оронд дугуйл эсвэл өөр өөр өнгө ашигла.
Эдгээр шүлгээс олж авахыг хүсэж буй нэг адислалыг сонго. Тэрхүү адислалд хүргэх үйлдлийг эсвэл нөхцөл байдлыг анхаарч үз. Судруудын удирдамж, Сайн мэдээний номын сангийн аппликэйшн эсвэл зүүлт тайлбар зэрэг эх сурвалжуудыг ашиглан, эдгээр үйлдэл, нөхцөл байдлыг судал.
Та мөн энэ хичээлийн “Нэмэлт: Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна уу?” хэсэгт байрлах Ерөөлүүдийн хүснэгт-ийг ашиглаж болно.
-
Таны судалсан, адислалыг хүсдэг хүмүүсээс юу шаардагдах талаар та юу мэдэж авсан бэ?
-
Аврагч уг үйлдэл, нөхцөл байдлыг хэрхэн харуулсан бэ? Тэр адислалыг хэрхэн эрэлхийлж болохыг ойлгоход Түүний жишээ танд хэрхэн тусалж чадах вэ?
Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг учраас Тэр биднийг өөрийн цаг хугацаанд Өөрийн замаар адислах болно гэдгийг санаарай. (Сургаал ба Гэрээ 88:64-ийг үзнэ үү.)