“Мормон 1–2: Бошиглогч Мормон,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мормон 1–2,” Мормоны Номын багшийн гарын авлага
Moрмон 1–2
Бошиглогч Мормон
Та нар Христийг дагахаар хичээх явцдаа зарим үед эргэн тойрныхоо хүмүүсээс өөр байгаагаа анзаарч магадгүй. Мөн та нар “Бусад хүн Христийг дагахгүй байхад би яаж Түүнийг дагах хангалттай хүчтэй байх вэ?” гэж бодож байсан байх. Бошиглогч Мормон залуу байхдаа үүнтэй төстэй нөхцөл байдалтай тулгарч байсан. Энэ хичээл та нарт бусад хүний юу хийх сонголтоос үл хамааран Христийг хэрхэн дагах тухай Мормоны жишээнээс суралцахад тусална.
Есүс Христийн шавийн хувьд өөр байх
-
Энэ зураг өнөөгийн дэлхийд Христийг дагахаар хичээж буй хэн нэгэнтэй юугаараа адилхан бэ?
-
Өсвөр үеийнхэн зөв зүйл хийх, эргэн тойрныхныхоо хийж буй зүйлийг дагах хоёрын аль нэгийг сонгох ямар нөхцөл байдалтай тулгардаг вэ?
Бошиглогч Мормоны амьдрал, сургаалыг судлах явцдаа та эргэн тойрны тань бусад хүн өөр сонголт хийсэн ч Аврагчийг дагахад туслах ойлголтуудыг олж ав.
Бошиглогч Мормон
Мормон ард түмнийхээ ариун нандин цэдгүүдийг хадгалж, хамгаалж, үүн дээр өөрийн түүх, туршлагыг нэмж бичихээр Бурханаар сонгогдсон. Түүний бичсэн, хураангуйлсан, хадгалсан цэдгүүдийн заримыг хожим бошиглогч Иосеф Смит Мормоны Ном болгон орчуулах байв.
Мормоны тухай зарим зүйлийг мэдэхийн тулд дараах судрын хэсгүүдийг унш. Үүнд:
-
Мормоны дүрслэлээс юу нь та нарын анхаарлыг татсан бэ?
Мормон залуу байхдаа эргэн тойрныхоо олон хүний хийж буй зүйлийг дагах уу эсвэл Есүс Христийн шавь болж зогсох уу гэдгээ шийдэх ёстой байв.
Та нар Аврагчийг Америк тивд зочилсны дараа хүмүүс зөвт байдалд амьдарсан тухай сурснаа санаж байгаа байх. Харамсалтай нь, 200 орчим жил зөв шударга амьдарсны дараа нифайчууд болон леменчүүд бардамнаж эхэлсэн. Эцэст нь тэд маш ёс бус, зөрчилдөөнтэй болжээ (4 Нифай 1:24–49-ийг үзнэ үү).
Мормон 1:13–14, 16; 2:18–19-д Мормон өссөн нийгмээ хэрхэн дүрсэлснийг хар.
-
Та нар Мормоны үлгэр жишээнээс юу сурч болох вэ?
Мормон зөв шударга байдлынхаа улмаас бага залуугаасаа Бурханаас гайхалтай адислалуудыг хүлээн авчээ. Мормон 1:15-ыг уншаад, эдгээр адислалын нэгийг олж мэд.
-
Өнөөгийн өсвөр насны хүүхэд ямар арга замуудаар “Есүсийн сайн сайхныг [амталж] мөн [мэдэн]” адислагдаж болох вэ?
-
Та нар бусад хүний сонголтоос үл хамааран Есүс Христийг дагаснаар Тэнгэрлэг Эцэгээс ямар адислал хүлээн авсан бэ?
Мормоны үлгэр жишээ
Мормоны үлгэр жишээ та нарт эргэн тойрны бусад хүн Христийг дагахгүй байсан ч Түүнийг дагах зарим тодорхой арга замыг тодорхойлоход тусална. Дараах үйл ажиллагаа нь танд Мормоны зан чанаруудын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, Христийг дагахдаа тэдгээрийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлоход тусална.