“Суралцахуйн үнэлгээ 8: 3 Нифай 8–Мормон 6 “Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Суралцахуйн үнэлгээ 8,” Мормоны Номын багшийн гарын авлага
Суралцахуйн үнэлгээ 8
Сүнслэг суралцахуйгаа эргэн харж, үнэлэх нь Аврагчид ойртоход та нарт тусална. Энэ хичээл та нарт өмнөө тавьсан зорилгоо болон дөнгөж саяхан 3 Нифай 8-аас Мормон 6 хүртэл судлах явцдаа олж авсан өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.
Нислэгийн өмнөх шалгалт
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф нисгэгч байхдаа сурсан нэгэн чухал сургамжийг ийн хуваалцжээ.
Нисэх онгоц жолоодоход салхи, цаг агаар гэх мэт гаднын нөлөөг хэрхэн давж гарч байгаагаас нислэг тань ихээхэн шалтгаална гэдгийг хялбархан ойлгодог. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол эдгээр гаднын нөлөөний хариуд таны гаргаж буй шийдвэр юм. … Эдгээр шийдвэрийг зөв гаргахын тулд та өөрийнхөө бодит нөхцөл байдлыг мэдэх нь тустай. (Dieter F. Uchtdorf, “As You Embark upon This New Era,” BYU Speeches, Apr. 23, 2009, 4)
-
Нисгэгч ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө өөрийн бодит нөхцөл байдлыг мэдэх нь яагаад чухал вэ?
-
Нисгэгчийн өөрийн бодит нөхцөл байдлыг тодорхойлдог жишээ нь өөрийгөө сүнслэг байдлаар сайжруулахтай ямар холбоотой вэ?
Семинарт сурсан тодорхой сэдвүүдээ эргэн харахаасаа өмнө, бүх хичээл дундаас юу нь та нарын анхаарлыг татсан талаар бодож үз. Дараах асуултуудыг үүнд ашиглаж болно. Хариултуудаа судлах тэмдэглэлдээ бичихийг бод.
-
Сүүлийн үед сурсан зүйлсээс юу нь хамгийн их үр нөлөөтэй байсан бэ?
-
Сүүлийн үед чиний мэдрэмж, хандлагад ямар өөрчлөлт ажиглагдсан бэ?
-
Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх ямар ямар арга зам байна вэ?
Христийн сургаалыг тайлбарлах
Амилсан Аврагч нифайчуудад анх үзэгдсэнийхээ дараахан мөнх амьдралын адислалуудыг хүлээн авахын тулд бидний хийх ёстой чухал үнэнүүдийг хуваалцсаныг та нар санаж байгаа байх (3 Нифай 11:31–39; 3 Нифай 27:13–22-ыг үзнэ үү). Бид эдгээр сургаалыг ихэвчлэн “Христийн сургаал” (2 Нифай 31:21) гэж нэрлэдэг. Та нар дараах жишээг ашиглан, Аврагчийн сургаалыг өөрийн үгээр тайлбарлаж болно.
Та нар Сүмийг сонирхож буй Жош гэдэг найзтайгаар өөрсдийгөө төсөөл. Тэр сурч буй зүйлдээ сэтгэл хангалуун байгаа ч баптисм хүртэх шаардлагагүй гэж боддог.
Есүс Христийн талаар мэдэрдэг мэдрэмжээ эргэцүүлэн бод.
Судрууд бол Есүс Христийн зан чанарын талаар илүү ихийг мэдэхэд бидэнд туслах үнэ цэнтэй эх сурвалж юм. 3 Нифай 8–10-аас эхлэн хэд хэдэн хичээл дээр та нарыг Есүс Христ амилсныхаа дараа нифайчуудад тохинуулж байгаа үйл явдлаас Түүний тухай юу сурснаа жагсаан бичихэд урьсан. Та нар бас Аврагчийг нифайчуудад тохинуулж байхад өөрсдийгөө тэнд байгаагаар төсөөлж байсан байх. Тэмдэглэлүүдээ эсвэл дээрх төсөөллөө эргэцүүлэн бодох нь Аврагчийг хайрлахад төдийгүй Аврагчийн хайрыг мэдрэхэд тусална.
Судлах тэмдэглэл дээрх жагсаалтаа цаг гарган харж, Христийн талаарх мэдрэмжид чинь нөлөөлөх Түүний талаарх юуг сурснаа хар. Эсвэл та нар 3 Нифайг судлах явцад тэмдэглэсэн шүлгүүдийг эсвэл бүлгийн гарчгуудыг харж болно.
Израилыг цуглуулах ажилд гар бие оролцох
Та нар 3 Нифай 15–16; 20–22; 25-ыг судлаад, Израилыг цуглуулах Их Эзэний хүслийн талаар мэдэж авсан. Магадгүй, та нар хэн нэгэнд Есүс Христтэй улам ойртоход болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход туслах төлөвлөгөө гаргасан байх.
Израилыг цуглуулах ажилд оролцож, туслахын тулд саяхан гаргасан төлөвлөгөөгөө харахад ганц хором зарцуул.
Төлөвлөгөөнийхөө хэрэгжилтэд үнэлгээ өгөхийн тулд дараах асуултуудаас хэдийг эсвэл бүгдийг ашигла.