Семинар
Төгс эзэмших сургаал: Моронай 7:45–48—“Энэрэл бол Христийн цэвэр хайр”


“Төгс эзэмших сургаал: Моронай 7:45–48—‘Энэрэл бол Христийн цэвэр хайр,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Моронай 7:45–48,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Моронай 7:45–48

“Энэрэл бол Христийн цэвэр хайр”

Тэврэлдэж буй хоёр эмэгтэй

Моронай 7:44–48-ыг судалж байхдаа та Есүс Христийн цэвэр хайр болох энэрлийг хөгжүүлэхийг хэрхэн эрэлхийлэх талаар сурч мэдсэн. Энэ хичээл танд Моронай 7:45–48-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд мөн энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Тайлбарлах ба цээжлэх

Дараах хувилбар нь танд энэрлийн бурханлаг зан чанарыг тайлбарлах дадлага хийхэд тусалж чадна.

Гэрийнхэнтэйгээ Ирээд, Намайг дага хэлэлцүүлгийг явуулах үед энэрлийн утга учрын талаар ярьж байх зуур бага дүү тань “энэрэл гэдэг чинь зөвхөн хүмүүст сайн зүйл хийхийг хэлдэггүй гэж үү?” гэж хэллээ гэж төсөөл. Та эелдэг хандах нь энэрлийн нэг хэсэг мөн боловч семинараар энэ талаар илүү ихийг сурсан гэдгээ дүүдээ хэлнэ.

  • Та дүүдээ энэрлийн талаар өөр ямар мэдээллийг хэлж өгөх вэ?

шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Энэрлийн утгыг Моронай 7:45–48-аас олсон сургаал болон өөрийн үгээр хоёроос гурван өгүүлбэрт багтаан тайлбарла.

Дараах санааг ашигласнаар судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд танд тусалж чадна. Эсвэл цээжлэхэд тань илүү сайн туслах өөр аргыг сонго.

icon, recordСудлах тэмдэглэл дээрээ том зүрх зур. Дараах зургийг хараад, зүрхний зураг дотор судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг зөв дараалалд оруулан бич.

Моронай 7:45–48-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг тойруулан замбараагүй бичсэн зүрхний зураг

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилтэл хэд хэдэн удаа давт. Зурсан зургаа хайчилж аваад, байнга харж байх газарт байрлуул.

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад тань туслахын тулд дараах гурван хэллэгийг засаж, ямар утгатай болохыг нь тайлбарла. Тусламж хэрэгтэй бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг судал.

  1. Итгэлээр шалга.

  2. Тэнгэрээс томилогдсон хэтийн төлөвөөр дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.

  3. Утга санаа болон асуултуудыг мөнхийн эх сурвалжуудаар үйлд.

Дараах хувилбаруудыг унш. Үүнд:

  • Оскар бага дүү нартаа маш амархан уурладаг. Тэд Оскараас ихэвчлэн хамт тоглохыг эсвэл гэрийн даалгаварт нь туслахыг гуйдаг. Оскар бага дүү нараасаа өөрийг нь тайван байлгахыг хүсдэг ба ингэснээр тэр хувийн хийх зүйлээ хийж чадна.

  • Залуу эмэгтэйчүүдийн ангид нь өөр нэг охин түүний талаар цуурхал тараагаад байгааг Хэ-Вон олж мэджээ. Хэ-Вон эргэлзэж бас гомдсон бөгөөд ямар хариу үйлдэл гаргахаа мэдэхгүй байлаа.

  • Капо сургууль дээрээ алдартай болохыг хүсдэг ба найзуудынхаа өмнө эр зоригтой болж харагддаг. Тэр ангийнхныгаа ихэнхдээ дорд үзэж, юмыг нь асуулгүй авдаг.

  1.  Өмнөх хувилбаруудаас дор хаяж нэгийг сонго. Та жишээн дээрх хүнд туслахаар оролдож байна гэж төсөөл. Дараах гарчиг бүрээс дор хаяж нэг асуултад хариул. Үүнд:

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Та Моронай 7:45–48-аас тухайн хүнийг нөхцөл байдалдаа илүү энэрэлтэй хандахад урамшуулан дэмжих юуг хуваалцаж чадах вэ?

  • Тусалж болох өөр ямар судар эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдэл байгаа вэ?

Итгэлээр үйлдэх

  • Энэ хүн таны хуваалцсан зүйлийг хэрэгжүүлэхээр хичээх үедээ ямар бэрхшээлтэй тулгарч болох вэ?

  • Тэд эдгээр саад бэрхшээлтэй үед ч гэсэн хэрхэн итгэлээр үйлдэх вэ?

Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Нөхцөл байдлыг мөнхийн талаас харах нь тухайн хүнд бусдыг гэх энэрлийг илүү ихээр мэдрэхэд хэрхэн тусалж болох вэ?

  • Есүс Христ бусад хүнтэй хэрхэн харьцаж байсныг судлах нь энэ хүнийг илүү энэрэнгүй байхад хэрхэн тус болох вэ?