“Моронай 8: ‘Бага насны хүүхдүүд Христээр амьд,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Моронай 8,” Мормоны Номын багшийн гарын авлага
Моронай 8
“Бага насны хүүхдүүд Христээр амьд”
Бошиглогч Моронай бичээснүүддээ бага насны хүүхдүүдийн баптисмын талаар эцэг Мормоны түүнд бичсэн захидлыг хуваалцсан. Мормоны энэ сэдвээр бичсэн бичээснүүд нь түүний Есүс Христээс хүлээн авсан илчлэлтээс үүдэлтэй. Илчлэлт нь Аврагчийн цагаатгалын хүчийг мөн энэ нь бага насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буйг харуулдаг. Энэ хичээл яагаад бага насны хүүхдүүд баптисм хүртэх хэрэггүй болоод энэ нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн талаар юу зааж байгааг илүү сайн ойлгоход тань туслах зорилготой.
Та юу гэж хариулах байсан бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн (1924–2015) хуваалцсан дараах түүхийг унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Бяцхан хүү тэднийг удирдах болно” видеог 4:42-оос 5:59 секунд хүртэл үзнэ үү. Та энэ нөхцөлд өөрийгөө номлогч нарын нэг хэмээн төсөөлөн бод.
Хоёр номлогч Америкийн өмнө зүгийн уулархаг бүсэд үйлчилдэг байжээ. Нэгэн өдөр тэд толгодын орой дээр байх үедээ доор задгай талбайд хүмүүс цугларч байхыг харав. Номлогч нараар хичээл заалгах хүмүүс тийм ч элбэг олдоггүй байсан тул, тэд доош бууж цугларсан хүмүүс рүү очжээ.
Тэнд усанд живж нас барсан бяцхан хүүг оршуулах ёслол болж байв. Хүүгийн эцэг эх нь оршуулга дээр “үг хэлүүлэхээр” нэгэн санваартанг урьж авчирсан байв. Уг санваартан гашуудаж буй эцэг эх рүү харж оршуулах ёслолыг эхлэх үед, хоёр номлогч маань ар талд нь зогсоод харж байлаа. Эцэг эх нь уг санваартнаас тайтгарал олох гэж байсан нь талаар болов.
Тэрээр, хүүгийн эцэг эхийг хүүдээ баптисм хийлгэхгүй яасан юм хэмээн маш ширүүнээр зэмлэв. Тэд түүнд баптисм хийлгэх хүсэлтэй байсан ч янз бүрийн шалтгаанаар хойшлуулсаар байжээ. Харин одоо нэгэнт оройтсон байлаа. Тэгээд санваартан тэдний хүүг бүр тамд очих болно хэмээн шулуухан хэлэв. Тэрээр энэ нь тэдний буруугаас болсон бөгөөд хүү нь эцэс төгсгөлгүй зовлонд орсон гэхчлэн тэднийг буруутгалаа.
Оршуулах ёслол өндөрлөж, булшийг булсны дараа ахлагч нар гашуудаж буй эцэг эх дээр очжээ. Тэд “Бид бол Их Эзэний зарлагууд байна. Бидэнд танд зориулсан мэдээ байна” хэмээн хэлжээ. (Боид К.Пакэр, “Бяцхан хүү тэднийг удирдах болно,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5-6)
Дараах асуултад өөрийн хариултыг (1) огт итгэлгүй, (2) бага зэрэг итгэлтэй, (3) итгэлтэй (4) маш итгэлтэй хэмээн 1-ээс 4 онооны хооронд үнэл.
-
Энэ уй гашууд автсан эцэг эхийг тайвшруулж, тэдэнд зааж, Их Эзэний хайрыг мэдрэхэд нь туслахдаа та хэр итгэлтэй байх вэ?
Та Моронай 8 хичээлийг судалж байхдаа бага насны хүүхдүүдтэй холбоотой Есүс Христийн цагаатгалыг илүү сайн ойлгоход энэ эцэг эхэд хэрхэн туслахаа бодож үз. Хичээлийн төгсгөлд танаас энэ нөхцөлд хариулт өгөхийг хүсэх болно. Моронай 8 дээрх үнэнүүд нь Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийн сайн сайхан ба нигүүлслийг илүү сайн ойлгоход тань хэрхэн туслах талаар бод.
Бага насны хүүхдүүд эрүүл
Есүс Христийн үйлчлэлд саяхан дуудагдсан Моронай эцэг Мормоноосоо захидал хүлээн авчээ. Мормон “хайрт хүү” (Моронай 8:2)-дээ “залбирах болгондоо түүнийг үргэлж анхаардаг (Моронай 8:3) гэж бичжээ. Тэрээр Моронайд бага насны хүүхдийн баптисмын тухай нифайчуудын дунд гарч ирсэн маргааны талаар зөвлөсөн байв. Хожим нь Моронай энэ захидлыг алтан ялтаснууд дээрх цэдэг дээрээ нэмжээ.
Моронай 8:4–8-ыг уншаад, Мормон энэ маргааны талаар сонсоод ямар хариу үйлдэл гаргасныг олж мэд.
Яагаад бага насны хүүхдүүдэд баптисм шаардлагагүй вэ |
Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн талаар бидний сурч мэдсэн зүйл |
---|---|
Эдгээр шүлгээс Есүс Христийн цагаатгалаар дамжуулан бага насны хүүхдүүд эрүүл болгогддог гэсэн нэг үнэнийг бид мэдэж авч чадна.
Судар судлахад тустай хэрэгсэл бол зүүлт тайлбарыг ашиглах явдал юм. 8-р шүлэг дээрх “эрүүл” гэсэн үгний хажууд в гэсэн зүүлт тайлбар байгааг ажигла.
Зүүлт тайлбар дээрх дараах шүлгүүдээс дор хаяж нэгийг нь уншин, бага насны хүүхдүүд яагаад эрүүл болохыг олж мэд:
-
Моронай 8:8-д “бага насны хүүхдүүд эрүүл” гэсэн нь ямар утгатай вэ?
Бага насны хүүхдүүдэд баптисм хэрэггүй
Мормон хүүхдүүдтэй холбоотой энэ сургаалаас Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар илүү ихийг мэдэхэд туслах нэмэлт ойлголтуудыг өгсөн. Дараах шүлгүүдийг уншаад, хүснэгтийнхээ хоёр талд нэмж болох санаануудыг олж мэд.
Хүснэгтийнхээ хоёр дахь багана дээр бичсэн үнэнүүдийг эргэцүүлэн харах цаг гарга. Дараах асуултыг тунгаан бод:
-
Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар эдгээр үнэнийг мэдэж мөн ойлгох нь бидний өнөөдрийн амьдралд хэрхэн туслах вэ?
Хичээлийн эхэнд гарсан хоёр номлогчийн түүхийг эргэн бод.