Семинар
1 Нифай 16–18: Лиахона: Аглаг буйд дахь хөтөч


“1 Нифай 16–18: Лиахона: Аглаг буйд дахь хөтөч,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 16–18: Лиахона: Аглаг буйд дахь хөтөч,” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 16–18

Лиахона: Аглаг буйд дахь хөтөч

Лихай ба Лиахона

Танд амьдралдаа юу хийх, юунд анхаарлаа хандуулах ёстой гэдгээ мэдэхгүй, төөрч будилах үе байсан уу? Хэрэв та Их Эзэний танд өгөх гэж оролдож байгаа чиглүүлгийг таних илүү боломжтой байсан бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ? Лихайн гэр бүлийг Иерусалимаас явсны дараахан Их Эзэн тэднийг Лиахонагаар дамжуулан илүү их чиглүүлж байсан. Энэ хичээл танд амьдралдаа Их Эзэний удирдамжийг таньж, дагахад тусална.

Суралцагчдыг хувийн илчлэлт эрэлхийлэхэд чиглүүлэх. Суралцагчдад тэд Ариун Сүнсээр заалгаж, удирдуулах боломжтой гэж итгэхэд тусал. Тэдэнд Сүнсийг урихыг заахын тулд залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгт хүрэхийг урамшуул.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өдрийн турш Их Эзэний тэдэнд өгөх заавар, чиглүүлгийг анзаарч мэдэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аглаг буйд дахь хөтөч

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад Лиахона өгөгдсөн Лихайн туршлагатай холбогдоход туслах зорилготой. Эсвэл суралцагчид Лиахонагийн талаар өөрсдийн мэддэг зүйл дээр үндэслэн зураг зурж, дараа нь ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай мэдээллийг ашиглаж болно.

Лихайг Иерусалимаас гэр бүлээ дагуулж гараад удаагүй байхад нь түүнд өгөгдсөн гайхамшигт хэрэгслийн дүрслэлүүдээс цөөн хэдийг судалж үз.

Лиахона
Лиахона
Лиахона
  • Эдгээр зураг дээр дүрслэгдсэн зүйлийн талаар та юу мэдэх вэ? (1 Нифай 16:10-ыг үзнэ үү).

  • Үүний зорилго юу байсан бэ?

Суралцагчдад Лиахона гэж юу болохыг ойлгоход нь туслахын тулд шаардлагатай бол дараах зүйлийг ашигла. ChurchofJesusChrist.org дээрх “Их Эзэн Лиахонаг гардуулан өгсөн нь” (3:02) видеог үзэх нь тустай байж магадгүй.

3:2

Их Эзэнийг аглаг буйдад илүү хол аялахыг заасны дараа Лихай сэрээд, Их Эзэнээс өгсөн гайхамшигт хэрэгсэл буюу зэмсгийг олов. Лиахона “Лихай болон түүний дагалдагчдыг зөв шударга байх үед нь зааварчилгаа өгдөг хоёр зүү бүхий луужинтай төстэй зэс бөмбөрцөг” мэт байв. (Судруудын удирдамж, “Лиахона,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Нэг өглөө босоод хаалганыхаа хажуугаас өдрийн турш таныг удирдан чиглүүлэх Лиахона шиг зэмсэг олбол ямар байхыг төсөөлж үз.

Суралцагчдаас Лиахона хэрхэн Ариун Сүнстэй адил болохыг судалсны дараа эргэн харахын тулд суралцагчдын хариултыг тэмдэглэж, дараах асуултуудыг асуу.

  • Хэрэв танд Лиахона шиг хөтөч байсан бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?

  • Одоогоор танд нэмэлт заавар, зөвлөгөө авахыг хүсэж байгаа ямар нөхцөл байдал тулгараад байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидэнд Лиахона хэрхэн ажилладаг тухай илүү сайн ойлгох ёстой нэг шалтгааныг ийн тайлбарласан. “Төрөл ба сүүдэр” гэсэн хэллэг нь объект, үйл явдал, түүх эсвэл хүмүүсийг хэлдэг өөр зүйлийг хэлдэг болохыг анхаар.

Ахлагч Дэвид А.Бэднар

Лихай, түүний гэр бүлийнхний аглаг буйдад аялж байхдаа хэрэглэж байсан чиглүүлэгч буюу луужин болох Лиахонагийн талаарх Мормоны Номон дахь тайлбарт үүнийг бидний үеийн төрөл ба сүүдэр, Ариун Сүнсний адислалыг хүртэхийн тулд бид юу хийх талаар чухал сургамж хэмээн тусгайлан оруулжээ. (David A. Bednar, “That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign эсвэл Liahona, May 2006, 30)

Лиахона, Ариун Сүнс хоёрын адил төстэй байдал

Судлах тэмдэглэлдээ дараахтай адил хүснэгт зур. Лиахона, Ариун Сүнс хоёрын адил төстэй зүйлсийн талаар аль хэдийн мэдэх зүйлсээ жагсаан бичих талаар бодож үз. Суралцаж байхдаа Ариун Сүнсийг илүү сайн ойлгоход туслах юу сурч мэдсэнээ мөн энэ бэлгийг амьдралдаа хэрхэн сайн ашиглах талаараа бодож үз.

Лиахонагийн шинж чанар

Ариун Сүнстэй адил төстэй байдал

Лиахонагийн шинж чанар

Ариун Сүнстэй адил төстэй байдал

Үүнтэй төстэй хүснэгтийг үзүүлж, суралцагчдыг олж мэдсэн зүйлээ ярилцахад бэлтгэхийн тулд сурч буй зүйлээ тэмдэглэхэд урь.

Дараах судрын эшлэлүүдийг уншаад, хүснэгтийнхээ зүүн баганад Лиахонагийн тухай дэлгэрэнгүй бич. Эдгээрт Лиахона хэрхэн ажилладаг, яагаад үүнийг өгсөн, ажиллахаа болиход юу нөлөөлсөн зэргийг оруулж болно. Дараа нь Лиахонагийн талаарх энэ дэлгэрэнгүй мэдээлэл Ариун Сүнсний үйл ажиллагаатай хэрхэн холбогдож эсвэл бэлгэдэж байгааг залбирч тунгаан бод. Хүснэгтийнхээ баруун баганад ижил төстэй зүйлсээ бич. Жишээлбэл: 1 Нифай 16:10-аас бид Лиахона Лихайд болон түүний гэр бүлд аглаг буйд руу явах замыг заасан тухай мэдэж авсан. Үүний адилаар, Ариун Сүнс бидний амьдралын явах ёстой замыг чиглүүлж өгч чадна.

Суралцагчдын хувьд судрын хэсгүүдийг хувиараа, хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ ажиллахын аль нь илүү үр дүнтэй эсэхийг тодорхойл. Өөрөөр, та Лиахонагийн долоон зургийг дараах судрын эшлэлүүдийн аль нэгтэй хавсаргаж, өрөөний эргэн тойронд байрлуулж болно. Суралцагчид ангиар тойрон өөр өөр зургийг мөн Лиахонагийн талаарх хичээлийн тэмдэглэлээ хүснэгт дээрээ шалгаж болно. Суралцагчид суудалдаа сууж, Лиахона, Ариун Сүнс хоёрын адил төстэй байдлын талаар өөрсдөө эргэцүүлэн бодож болно.

Суралцагчдаас хичээлээсээ Ариун Сүнсний талаар сурч мэдсэн үнэнээ хуваалцахыг хүс. Тэдний олж тогтоосон үнэний жишээнд дараах зүйлс багтаж болно. Үүнд: Биднийг Ариун Сүнсний өдөөлтийг сонсох үед Их Эзэн биднийг амьдралынхаа туршид хийх аяллаар маань хөтлөх боломжтой, мөн Ариун Сүнс бидний итгэл, хичээл зүтгэл, анхаарлын дагуу ажилладаг; мөн Ариун Сүнс бидэнд Их Эзэний арга замуудын талаар ойлголтыг өгдөг.

Хэрэв хүснэгтийг ангид харуулсан бол суралцагчдаас Лиахонагийн талаар юу сурч мэдсэнээ бичихийг урих талаар бодож үз. Дараа нь та эдгээр үнэн нь Ариун Сүнсний бэлгийг ойлгож, ашиглахтай хэрхэн холбоотой болохыг хамтдаа ярилцаж болно.

  • Та эсвэл бусад хүн Ариун Сүнсний талаарх эдгээр үнэний нэгийг эсвэл хэд хэдийг хэзээ мэдэрсэн бэ?

  • Ариун Сүнсний удирдамжийг таньж, дагахыг эрэлхийлэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж чадах вэ?

Ариун Сүнснээс удирдамж хүлээн авах чадварыг мөн энэ чадвар таны хийх сонголтод хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлэн бодоход цаг гарга. Өөрт төрсөн бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Суралцагчдад Ариун Сүнсний удирдамжийг танин мэдэж, дагахад нэмэлт тусламж хэрэгтэй бол энэ хичээлийн төгсгөлд байгаа “Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл” хэсгийн мэдэгдлүүдийг хуваалц. Мөн цаг байвал суралцагчдад дэм болох “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийг ашиглаж болно.

Ариун Сүнсэнд бидний амьдралыг чиглүүлэхэд боломж олгохын ач холбогдлын талаар гэрчил. Суралцагчид мөн өөрсдийн гэрчлэл, туршлагыг хуваалцаж болно.