Семинар
1 Нифай 19–22: “Тэд мартаж болох юм, гэвч би чамайг мартах нь үгүй”


“1 Нифай 19–22: “Тэд мартаж болох юм, гэвч би чамайг мартах нь үгүй,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 19–22: “Тэд мартаж болох юм, гэвч би чамайг мартах нь үгүй,’” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 19–22

“Тэд мартаж болох юм, гэвч би чамайг мартах нь үгүй”

Сайн Хоньчин

Хамгийн чухал хүн чинь таныг санахад танд ямар санагддаг вэ? Нифай Израилын тархалт мөн цугларалтын тухай зааж байхдаа Их Эзэн тараагдсан Израилын угсааг мартахгүй гэдгийг харуулахын тулд Исаиагийн бошиглолуудыг ашигласан. Энэ хичээл Их Эзэний таныг болон бүх хүнийг хайрлах хайрыг мөн таныг Өөртөө цуглуулах Түүний хүслийг мэдрэхэд туслах зорилготой.

Суралцагчдыг хуваалцахад урих. Суралцагчдыг ямар нэг зүйлийн талаар өөрсдийн мэдрэмжийг тунгаан бодоход өдөөх цаг мөчийг олж тогтоон, тэднээс юу мэдэрч байгаагаа хуваалцахыг эсвэл мэдрэмжээ бичиж, дараа нь хуваалцахыг хүс. Суралцагчдад бодол санаа, мэдрэмжээ үгээр илэрхийлэх боломжийг олгох нь гэрчлэлээ илэрхийлэхдээ илүү итгэлтэй болоход тэдэнд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христ өөрсдөд нь хэрхэн ханддагийг дүрслэхийн тулд ашиглах хоёр эсвэл гурван үгийг хуваалцахаар бэлдэж ирэхийг суралцагчдаас хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврагчийн биднийг гэх хайр

Аврагчийн хайр” (music.ChurchofJesusChrist.org) зэрэг Есүс Христийн бидний гэх хайртай холбоотой дуу дуулж, хичээлээ эхэл. Суралцагчдаас уг дууны онцгой санагдсан үг, хэллэгийг хуваалцахыг хүсэж болно.

Бидний хүн нэг бүрд амьдралдаа Бурханы хайрыг таньж, мэдрэх үе байдаг ч бусад үед бид үүнийг огт танихгүй байж магадгүй юм. Бурхан өөрт нь хайртай гэдэгт эргэлзэж байсан найзтайгаа ярилцаж байна гэж төсөөл.

  • Та судраас найзад тань тус болох юуг хуваалцаж болох вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг хэрхэн мэдэж, мэдэрсэн талаараа ямар туршлагаа найзтайгаа хуваалцаж болох вэ?

Суралцагчдад дараах зүйлийг хичээл дээрээ хийх тодорхой цаг гаргаж өг. Суралцагчдыг зарим бодол санаа эсвэл асуултуудаа судлах тэмдэглэлдээ бичиж, хичээлийн үеэр хариултаа хайхад урь.

Таныг гэсэн Бурханы хайрын талаар юу мэдэрдгээ мөн танд байж болох асуулт, санаа зовоосон зүйл зэргийг тунгаан бод. Суралцаж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг хайрлах хайрыг илүү сайн ойлгож, мэдрэхэд тань туслах үнэнийг хайж ол.

Нифай биднийг гэсэн Аврагчийн хайрын тухай заадаг

1 Нифай 19-д Нифай Есүс Христийн ирээдүйн амьдрал, номлолын талаар бошиглосон. 1 Нифай 19:7–10-ыг уншиж, Есүс Христийг дэлхий дээр байх хугацаанд нь хэрхэн хандах байсан тухай мөн яагаад Өөрт нь ийм байдлаар хандаасай гэсэн хүсэлтэй байх байсан талаар Нифайн юу заасныг олж мэд.

  • Эдгээр шүлэг дээрх ямар үг, хэллэг танд онцгой санагдсан бэ? Яагаад?

  • Эдгээр шүлэгт заасан сургаалыг ойлгох нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх таны мэдрэмжид хэрхэн нөлөөлж болох вэ?

Дараах мөрийг тоймлон дүгнэ эсвэл ангийнхантайгаа хуваалцахад нэг суралцагчийг урь.

Нифай Есүс Христийн тухай өөрийн бошиглолуудыг тэмдэглэснийхээ дараа Израилын таран бутрах мөн цугларах тухай Хуучин Гэрээний бошиглогч Исаиагийн хэлсэн бошиглолуудыг хуваалцсан. Эдгээр бошиглол нь тухайн нутагт амьдардаг хүмүүсийн ёс бус байдлаас болж төрөлх Иерусалимаасаа холдсон Нифайд мөн түүний гэр бүлийн хувьд чухал байсан. Исаиагийн бошиглол израилчуудын олонд нь тарж бутарсныхаа дараа Их Эзэнд мартагдсан мэт санагдана гэдгийг харуулсан.

1 Нифай 21:14–16-г уншаад, мартагдсан хэмээн бодсон хүмүүст Их Эзэний хэлсэн үгийг хай.

Хэрэв суралцагчдад “таны хананууд миний өмнө үргэлж байх бөлгөө” (1 Нифай 21:16) гэсэн хэллэгийг ойлгоход тусламж хэрэгтэй бол та энэ хэллэг нь Их Эзэн Өөрийн хүмүүсийг үргэлж харж, хамгаалж байдгийг илтгэж буйг тайлбарлаж болно.

  • Эдгээр шүлэгт Аврагчийн хайрыг илэрхийлдгийг та хэрхэн харж байна вэ?

  • Өнөөдрийг хүртэл сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн та Есүс Христийн тухай ямар үнэнийг хэлж болох вэ?

    Суралцагчдын тодорхойлж болох нэг үнэн бол Их Эзэн бидэнд хайртай, биднийг хэзээ ч мартахгүй гэсэн үнэн юм. Үүнийг самбар дээр бич.

  • Зарим хүнд энэ үнэнд итгэхэд хэцүү байж болох зарим нөхцөл байдал юу вэ?

  • Есүс Христийн биднийг хайрладаг хайрыг илүү сайн таньж, мэдрэхэд юу тусалж чадах вэ?

Аврагчийн хайр хүмүүсийг Өөр дээрээ ирүүлэх хүсэлтэй байгаагаар нь илэрдэг

Эртний Израилын ард түмэн Жеховаг шүтэхээ больж, гэрээнүүд, Бурханы зарлигуудыг зөрчих бүрдээ тарж бутарч байв (2 Нифай 6:10–11; 10:3–6-г үзнэ үү). Израилын ард түмэн Христ рүү ирж, баптисм хүртэх замаар Түүний сайн мэдээг хүлээн авч, зарлигуудыг нь сахиснаар цуглардаг. Аврагч тарж бутарсан Израилын ард түмнийг мартахгүй бөгөөд эцсийн өдрүүдэд Өөртөө цуглуулна хэмээн амласан (1 Нифай 15:13–14; 2 Нифай 6:11; 9:1–2; 10:7–8-ыг үзнэ үү).

Исаиа эдгээр бүлэгт юуны талаар бошиглож, зааж байсныг сайтар ойлгохын тулд 1 Нифай 21 болон 22-р бүлгийг судална уу.

Израилын хожмын үеийн цугларалтын тухай дараах судрын хэсгүүдийг судал. Их Эзэний Өөрийн хүмүүсийг хайрлах хайрыг илтгэсэн үг, хэллэгт анхаарлаа хандуул.

Суралцагчдыг энэхүү хичээлийн үйл ажиллагаанд оролцуулах арга замуудыг бодож үз. Нэг арга бол судрын эшлэл бүрийг тус тусад нь тэмдэглэлийн хуудас эсвэл жижиг цаасан дээр бичих явдал бөгөөд ингэснээр ангийн сурагч бүрд хангалттай хүрэлцэнэ. Суралцагчдыг цаасан дээрх шүлгийг судалж, Израилыг цуглуулахын тулд Их Эзэн юу хийхийг тодорхойлж, дараа нь цаасаа ангийнхантайгаа солилцохыг хүс. Суралцагчид цаасаа хэд хэдэн удаа сольж болно.

  • Их Эзэн эдгээр шүлэг дээр юуг амласан бэ? Эдгээр амлалт нь Их Эзэний биднийг гэсэн хайрыг хэрхэн харуулдаг вэ?

  • Их Эзэн Өөр дээрээ хүмүүсийг цуглуулсан өөрийн эсвэл бусдын амьдралын ямар ямар жишээг та бодож болох вэ?

   

7:15

Суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урь. Суралцагчдад Есүс Христийн тэднийг хувьчлан мөн дэлхийн хүн бүрийг хайрладаг хайрын талаар гэрчил.