Семинар
1 Нифай 16–22: Тойм


“1 Нифай 16–22: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 16–22: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 16–22

Тойм

Лихайн гэр бүлийг Иерусалимаас явсны дараахан Их Эзэн тэднийг Лиахонагийн тусламжтайгаар илүү их чиглүүлж байсан. Тэд аглаг буйдад байхдаа олон саадтай тулгарсан бөгөөд Нифайн эдгээр саадтай тулгарахдаа үзүүлсэн хариу үйлдлүүд бидэнд өөрсдийнхөө амьдралын саад бэрхшээлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх жишээ болдог. Нифай Израилын тарж бутарсныг болон цугларах тухай зааж байхдаа Их Эзэн тараагдсан Израилын удам угсааг мартахгүй гэдгийг харуулахын тулд Исаиагийн бошиглолыг ашиглажээ. Тэр мөн Есүс Христ бидний зовлон зүдгүүрийн эх үүсвэрээс үл хамааран Өөрийг нь хайсан бүхэнд хүч чадал ба эдгэрлийг өгдөг гэдгийг заасан.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгнө.

1 Нифай 16–18

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад амьдралдаа Их Эзэний зааврыг таньж, дагахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өдрийн турш Их Эзэний заавар, чиглүүлэг өгдөг арга замыг анзаарч мэдэхийг урь.

  • Зураг: Лиахонаг харуулсан нэг эсвэл олон зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг хичээлд заасны дагуу хүснэгт үүсгэсний дараа тэднийг хүснэгт эсвэл цагаан самбар ашиглан, Лиахонагийн талаар юу сурч мэдсэнээ хуваалцахыг урь. Тэд мөн эдгээр үнэн нь Ариун Сүнсний бэлгийг ойлгож, ашиглахтай хэрхэн холбоотой болохыг хамтдаа ярилцаж болно.

1 Нифай 16–17

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад хэрхэн судруудыг адилтгахыг мөн итгэлээр сорилттой нүүр тулахыг суралцахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 1 Нифай 19:23-ыг уншиж, судруудыг өөрсөдтэйгөө адилтгана гэдэг нь ямар утгатай болохыг дор бүрдээ бодохыг урь.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд байгаа хувилбар нь суралцагчдын хувийн судар судлах явц хэр явагдаж байгааг дагах тохиромжтой үе байж болох юм. Энэ хувилбарын оронд “Өсвөр насныханд судруудыг уншихад нь ихэвчлэн ямар асуудал гардаг вэ?” гэх мэт асуултыг дэлгэц дээр гарган нэргүй санал асуулга эсвэл асуулт хариултын онцлогийг ашиглан хариулах боломжийг суралцагчдад олго.

1 Нифай 17–18

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад тулгарч буй нөхцөл байдлаас үл хамааран Их Эзэнийг хайрлаж, Түүнд талархах сэтгэлийг мэдрэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Бурханыг илүү их хайрлаж, Түүнд талархах сэтгэлийг мэдрэхэд тусалсан туршлагаасаа хуваалцахаар бэлтгэхийг хүс.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Нифайн үйлдэл, хандлагыг Лемен, Лемүел хоёрынхтой харьцуулах үйл ажиллагааны хувьд суралцагчдаас “Аглаг буйдад аялах” эсвэл “Усан онгоц барих” зэргээс аль нэгийг сонгохыг хүс. Дараа нь тэднээр өөрсдийнх нь сонголтод тохирсон судрын хэсгүүдийг уншуулж, сурч мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад бэлдүүл.

1 Нифай 19–22

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэний өөрсдийг нь болон бүх хүнийг хайрлах хайрыг мөн тэднийг Өөр дээрээ цуглуулах Түүний хүслийг мэдрэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Есүс Христ өөрсдөд нь хэрхэн ханддагийг дүрслэх хоёр эсвэл гурван үг бэлдэж ирэхийг хүс.

  •  

Төгс эзэмших сургаалын тойм 2

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын зарим төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах зорилготой.

Жич: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинарын үеэр заахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал, зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

  • Суралцагчийн бэлтгэл: Амьдралд нь тусалсан аливаа судрын хэсгийн талаар тунгаан бодож, ярилцахад бэлэн байхыг суралцагчдаас хүс.

  • Ашиглах хэрэгсэл: Суралцагч бүрд дурсамжийн карт хийх хоёр ширхэг цаас, маркер, өнгийн харандаа зэргийг өг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг дурсамжийн картаа бөглөсний дараа хичээлийн өрөөнд (хоёр хоёроор эсвэл жижиг бүлгээр) байрлуулж, төгс эзэмших сургаалын зарим хэсгийг карт дээрээ цээжлэх дадлага хийлгэ. Нэг суралцагч картынхаа нэг талыг камерын өмнө тавихад нөгөө суралцагч эсвэл хичээлийн өрөөнд байгаа суралцагчид картын нөгөө талд байгаа зүйлийг давтаж, дасгал хийж болно.