Семинар
Мормоны Номын Төгс эзэмших сургаалын тойм 1: Тэмдэглэж, цээжлэх


“Мормоны Номын Төгс эзэмших сургаалын тойм 1: Тэмдэглэж, цээжлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мормоны Номын Төгс эзэмших сургаалын тойм 1: Тэмдэглэж, цээжлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мормоны Номын Төгс эзэмших сургаалын тойм 1

Тэмдэглэж, цээжлэх

Зураг
Суралцагчид

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл нь Мормоны Номын эхний 12 төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг олж, тэмдэглэж, цээжлэн суралцахад тань туслах зорилготой.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг тэмдэглэх. Эдгээр судрын хэсгийг тэмдэглэх нь суралцагчдад эдгээр хэсгийг илүү хялбар санаж, олоход тусална. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг бусад тэмдэглэгээнээс өөрөөр тэмдэглэхэд урь.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мормоны Номын эхний 12 төгс эзэмших сургаалын хэсгүүдийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад урь. Суралцагчид эдгээр хэсгийг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-аас эсвэл төгс эзэмших сургаалын аппликэйшн дотроос олох боломжтой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг авч үзэх хичээл бүрийг семинарын үеэр заасан байхад анхаарахын тулд бүсийн эсвэл дүүргийн захирал эсвэл зохицуулагчийн өгсөн хуваарийг үзнэ үү.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэг

  • Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг мэдэж байх нь яагаад тустай байх вэ?

Эхний 12 төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг суралцахын тулд дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуул эсвэл мобайл төхөөрөмж дээрээ Doctrinal Mastery аппликэйшныг татаж аваад, доторх цээжлэхэд тань туслах үйл ажиллагаануудыг ашигла.

Дараах хүснэгтийг үзүүл эсвэл тараах материалын хуулбарыг өг.

Эхний 12 Төгс эзэмших сургаалын судрын хэсэг ба түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Нифай 3:7

Судрын түлхүүр үг хэллэг

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 2:25

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

Судрын эшлэл

2 Нифай 2:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Судрын эшлэл

2 Нифай 26:33

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд бүгд адил.”

Судрын эшлэл

2 Нифай 28:30

Судрын түлхүүр үг хэллэг

Бурхан “Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:3

Судрын түлхүүр үг хэллэг

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:8–9

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар үргэлж залбирах ёстой.”

Судрын эшлэл

Moзая 2:17

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Судрын эшлэл

Moзая 2:41

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Судрын эшлэл

Moзая 3:19

Судрын түлхүүр үг хэллэг

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Судрын эшлэл

Мозая 4:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшдэг гэдэгт итгэ.”

Судрын эшлэл

Мозая 18:8–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

Ангийн суралцагчдын тооноос хамааран суралцагч бүрд 12 төгс эзэмших сургаалын судрын нэгийг эсвэл түүнээс олон хэсгийг оноож өгөх талаар бодож үз. Шаардлагатай бол нэг хэсгийг хэд хэдэн суралцагчид хувааж өгч болно.

Суралцагчид дараах зүйлсийг (эдгээрийг самбар дээр бич) хийж байх үедээ ангиа тойрон явж, төгс эзэмших сургаалын өөр хэсэг авсан хүүхэдтэй хамт ажиллаж болно.

  1. Бие биенээ илүү сайн мэдэхийн тулд асуулт тавь. (Жишээлбэл: “Таны хобби юу вэ?” “Таны очих дуртай газар хаана байдаг вэ?”)

  2. Бие биедээ оноогдсон төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд, түлхүүр үгсийг олж тэмдэглэхэд нь тусал.

  3. Судрын түлхүүр үг хэллэг дэх үнэнийг мэдэж байх нь хэрхэн таны амьдралд адислал болж болохыг хуваалц.

  4. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийг хичээ.

Хоёр минут болгонд хамтрагчаа солихыг суралцагчдад уриал. Суралцагчдыг 12 төгс эзэмших сургаалын судрын бүх хэсгийг тодорхойлж тэмдэглэх хүртэл нь үргэлжлүүлэн соль.

Хэвлэх