Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь 1: 1 Нифай 1–15


“Суралцахуйгаа үнэлэх нь 1: 1 Нифай 1–15” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Суралцахуйгаа үнэлэх нь 1: 1 Нифай 1–15” Мормоны Номын багшийн гарын авлага

Суралцахуйгаа үнэлэх нь 1

1 Нифай 1–15

Африкт судар уншиж байна

Энэ хичээл танд Мормоны Номыг судлах үедээ тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.

Суралцахуйгаа үнэлэхэд нь суралцагчдад туслах. Суралцахуйгаа үнэлэх боломжийг суралцагчдад олго. Үүнийг гүйцэтгэх нэг арга бол тэднийг хичээл сурлага, итгэл үнэмшлийнхээ үр дүнд хэрхэн өсөж, хөгжсөн талаараа хуваалцахад урих явдал юм.

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христэд илүү ойртсоноо мэдрэхэд нь Мормоны Ном хэрхэн тусалсан тухайгаа хуваалцахад бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээл нь тавьсан зорилго, Мормоны Номын сургаалуудыг тайлбарлах чадвар эсвэл сайн мэдээний дагуу амьдрах хандлага, хүсэл, чадвар нь хэрхэн өөрчлөгдөж байгааг үнэлэхэд суралцагчдад туслах зорилготой. Уг хичээлээр 1 Нифай 1–15-ыг судлах нь дараах үйл ажиллагаанууд дээр байгаагаас өөр бусад үнэнийг тодотгож өгсөн байж болно. Хэрэв тийм бол тэдгээр үнэнийг оруулан, үйл ажиллагааг тохируулан өөрчилж болно.

Мормоны Номыг өдөр бүр судал

Энэ хэсэг нь судар судлах хувийн зорилгодоо хэрхэн хүрч байгааг дүгнэж, Мормоны Номыг судлахын үнэ цэн, ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад туслах зорилготой юм.

  • Та өдөр бүр эсвэл орой бүр юу хийдэг вэ?

Суралцагчид шүдээ угаадаг, иддэг, унтдаг гэх мэтээр хариулж магадгүй юм.

  • Хэрэв эдгээр үйлдлийг нэг орой эсвэл илүү удаан хугацаанд хийхгүй орхивол юу болох вэ?

  • Ямар учраас бид өдөр тутам судар судлахыг хичээх ёстой вэ?

Дараах өөрийгөө дүгнэх үнэлгээг үзүүл. Суралцагчид хариултаа дотроо тунгаан бодож, судлах тэмдэглэлдээ бичиж болно.

Мормоны Номыг өдөр бүр хэрхэн судалж байгаагаа тодорхойлохын тулд дараахаас нэгийг сонгоно уу:

  1. Би тууштай, утга учиртай судалсаар байна.

  2. Би сайн судалж байгаа ч төдийлөн тогтмол судалдаггүй.

  3. Би тогтмол судалж байгаа ч тийм ч сайн ойлгодоггүй.

  4. Уншиж буй зүйлсээ ойлгоход надад хүнд байгаа бас би бие даан суралцахгүй байгаа.

  5. Би судар судлах зорилгоо биелүүлэх юу ч хийгээгүй.

  6. Бусад: хариултаа тайлбарлана уу.

Ийм өдөр тутмын зорилгод саад бэрхшээл тулгарах нь энгийн хэрэг юм. Хамгийн чухал нь оролдлого билээ!

Суралцагчдад тулгарч буй саад бэрхшээлийг самбарт бичиж, эдгээр саад бэрхшээлийг хэрхэн шийдсэн эсвэл шийдэж болох талаараа ангиараа ярилцаж болно.

  • Мормоны Номыг судлахад тань юу сайжирсан бэ? Та юуг илүү сайн эсвэл өөрөөр хийхийг хүсэж байна вэ?

Суралцагчдад Мормоны Номын үнэ цэн, үнэнийг мэдрэхэд нь туслах дараах үйл ажиллагаануудын аль нэгийг эсвэл хэд хэдийг сонгох талаар бод.

Мормоны Номын талаарх хувийн бодол, мэдрэмж

Үйл ажиллагаа 1: Гэрчлэлийн цуглаан

Хэрэв та Мормоны Номын тухай ариун ёслолын цуглаан дээр гэрчлэлээ хуваалцах бол мэдрэмжээ илэрхийлэхийн тулд юу хэлэх вэ?

Үйл ажиллагаа 2: Та яагаад суралцаж байна вэ?

Мормоны Номыг судалж байхад дүү тань орж ирээд “Юу уншиж байгаа юм бэ?” хэмээн асууж байна гэж төсөөлөөд үз. “Мормоны Ном” гэж та хариулна. Дүү тань “Яагаад?” гэж асууна. Та яагаад Мормоны Номыг судлахаар сонгосноо ойлгуулахын тулд дүүдээ юу хэлж болохыг тайлбарласан хоёроос гурван өгүүлбэр бич.

Үйл ажиллагаа 3: Нийгмийн сүлжээний нийтлэл

Нэг найз тань нийгмийн сүлжээнд дараах нийтлэлийг бичжээ. “Би саяхнаас Мормоны Номыг уншиж эхэлсэн, надад их таалагдаж байна! Та нарын хэн нэг нь Мормоны Номыг өмнө нь уншсан бол дуртай шүлгээ надтай хуваалцаж, яагаад энэ номд дуртай болсноо хэлж өгөөч!”

Энэ нь суралцагчийн бэлтгэлээс эхлэн төрсөн сэтгэгдэл бодлоо хуваалцахад тэднийг урих таатай боломж байж болно. Энэ семестрт Мормоны Ном Есүс Христэд илүү ойртоход тань хэрхэн тусалсан тухай гэрчлэлээ хуваалцах талаар бод.

Лихайн зүүд

Энэ хэсэг нь Лихайн зүүдний хэсэг, утга учрыг тайлбарлаж, зүүдэндээ өөрсдийгөө хаана байгаагаар харж болох тухай эргэцүүлэн бодоход суралцагчдад туслах зорилготой.

Суралцагчдадаа энэ агуулгыг хянахад нь туслах нэг арга бол дараах зураг, асуултуудыг нэг бүрчлэн харж, тунгаах даалгавар өгөх юм. Дараа нь суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилж, 30 секундийн дотор Лихайн зүүдний нарийн зүйлсийг болон утгыг хамтрагчдаа ээлжлэн тайлбарлахыг хүс.

Зураг үзүүлсний дараа дараах асуултуудыг харуулах нь тустай байж болох юм.

Лихайн амьдралын модны үзэгдэл дэх гялалзсан алтан мод, төмөр бариулаас барьсан хүмүүс, агуу хийгээд нүсэр барилга гэх мэт.
Лихайн зүүд
  • Тэрхүү зүүднээс өөр ямар ямар зүйл буюу бэлгэдлийг санаж байна вэ?

  • Эдгээр бэлгэдлийн аль нь танд хамгийн чухал вэ? Яагаад?

  • Лихайн зүүд өнөөгийн бидэнд ямар хамаатай вэ?

Дараах тохиолдлуудад Лихайн зүүдний өгүүлэл хувь хүмүүст хэрхэн тусалж болохыг бод.

  • Нэгэн залуу Мэргэн ухааны үгийг зөрчихийг сонгон, өөрт нь шахалт үзүүлдэг хэсэг бүлэг хүнтэй цагийг хамт өнгөрөөж байна.

  • Стресстэй амьдрал нь тогтворжсоны дараа л судар судлахдаа илүү нухацтай хандана гэж нэгэн залуу эмэгтэй боджээ.

  • Нэгэн залуу бусдын шашин шүтлэгтэй хүмүүсийг шоолж байхыг сонсоод, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэлээсээ ичиж эхэлжээ.

  • Хувилбар бүрд Лихайн зүүдний үзэгдлийг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Лихайн зүүдний аль сургаал эсвэл үнэн таны амьдралд Бурханы хайранд илүү ойртоход тусална гэж та бодож байна вэ?

Та зарлигуудыг сахиж чадна

Энэ хэсэг нь Бурханы зарлигуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө (1 Нифай 3 бүлгээс) хэрхэн хэрэгжүүлж байгаагаа харах боломжийг суралцагчдад олгох зорилготой.

1 Нифай 3-ын хичээлийн үеэр, та дагахад хэцүү байсан нэг зарлигт илүү дуулгавартай байх зорилго тавьсан байж магадгүй. Зорилгодоо чиглэсэн ахиц дэвшлийн талаар эргэцүүлэн бодож, судлах эсвэл хувийн тэмдэглэл дээрээ санаа бодлоо бич. Бодож бас бичих үедээ дараах асуултуудыг тавьж болно. Үүнд:

  • Энэ зарлигийг дагахад та хэр хичээл зүтгэл гаргаж байна вэ?

  • Та ямар амжилтад хүрч, саад бэрхшээлийг туулсан бэ?

  • Та төлөвлөгөөндөө ямар өөрчлөлт оруулж болох вэ?

  • Та хичээл зүтгэлийнхээ төлөө хэрхэн адислагдсан бэ?

  • Дуулгавартай байх арга замыг Их Эзэн та нарт хэзээ бэлтгэсэн бэ?

Хэрэв та биелүүлэхэд хэцүү байж болох зарлигийн талаар хараахан бодож амжаагүй бол одоо нэгийг бод. Үүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд ямар үйлдэл хийхээ шийд.

Эдгээр асуултын хариулт эсвэл сурч мэдсэн зүйл нь хэрэв хэт хувийн шинжтэй биш бол ангийнхантайгаа хуваалцах боломжийг суралцагчдадаа олгох талаар бод. Бурханд итгэж, Түүнийг дуулгавартай дагахаар утга учиртай хичээл зүтгэл гаргах үед маань Бурхан биднийг зарлиг тушаалуудыг биелүүлэхэд хэрхэн адислах тухай гэрчлэлээ хуваалцаж болно.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагахад хэцүү байх үед Нифайн Их Эзэнд итгэсэн итгэл бидэнд урам зориг өгнө хэмээн заасан.

Мормоны Ном дээр гардаг залуу Нифайн үлгэр жишээ бидэнд хэдийгээр хүнд хэцүү ч гэсэн Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж, зарлигуудыг нь дуулгавартай сахих хүсэл эрмэлзлэлийг төрүүлдэг. Нифай аюултай нүүр тулгарч, үхэж болох байсан ч дараах итгэлийн тухай үгийг хэлснийг бид зүрх сэтгэлдээ мэдрэх ёстой. “Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” (1 Нифай 3:7). (Хэнри Б.Айринг “Бурханд итгэ, тэгээд явж, ажилла,” , 75)