Семинар
1 Нифай 11–15: Тойм


“1 Нифай 11–15: Тойм” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 11–15: Тойм” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 11–15

Тойм

Нифай тэнгэр элч нартай ярилцсанаар ертөнцийн Аврагчийн үзэгдлийг үзсэн бөгөөд хамгийн их баяр хөөрийг авчрах зүйл болох Бурханы хайрын талаар өөрийн гэсэн ойлголтыг хүлээн авсан. Өөрийн ард түмний сүйрэл, улмаар урвалтыг харуулсан үзэгдлийг үзсэний дараагаар тэрээр агуу бөгөөд жигшүүрт сүм Библийн сургаалыг завхруулж, Бурханы гэгээнтнүүдийн эсрэг тэмцэнэ гэдгийг харжээ. Гэвч тэр мөн сайн мэдээ сэргээгдэж, Аврагчийн сургаал болон гэрээг хүлээн авсан бүх хүнийг адислах болно гэдгийг мөн харав. Нифай Сэргээлтийн үйл явдлууд тохиохоос өмнө үүнийг харж, түүний тэмдэглэл Сэргээлтэд чухал үүрэг гүйцэтгэх ёстойг ухаарчээ.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан заахад бэлдсэн байх ёстой зүйлсийн талаарх санааг багш нарт өгдөг.

1 Нифай 11

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад өөрсдийг нь гэх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдрэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Бурханы өөрсдийг нь хайрласан хайрыг харуулах ямар нэг зүйл ангидаа авчрах даалгавар өг.

  • Зургууд: Есүс Христийн амьдрал, тохинууллыг харуулсан олон янзын зураг

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг 1 Нифай 11:26–33-ыг хайх хооронд шүлэгт Аврагчийн амьдралаас дурдсан үйл явдлуудыг харуулсан зургийг дэлгэцэд гарга. Үйл явдал нь Бурханы өршөөлийг харуулсан зургийг хуваалцахад суралцагчдыг урь.

1 Нифай 13–14

Хичээлийн зорилго: Энэ хичээлийн зорилго нь суралцагчдад гэрээнүүдийн ач холбогдлыг ойлгуулж, гэрээг байгуулж, сахих хүслийг нь нэмэгдүүлэхэд оршино.

  • Суралцагчийн бэлтгэл: Сүүлийн 500 жилд тохиосон үйл явдлаас хамгийн чухал зарим үйл явдлын талаар бодлоо хуваалцахад бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь.

  • Үзүүлэх материал: 1 Нифай 13–14 бүлгийн сорилыг дэлгэцэд харуул эсвэл самбарт хуулж тавь.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Сорилын апп ашиглаж, суралцагчдад гар утаснаасаа эсвэл вэб хөтчөөр орж, сорилоо өгөх боломж олго. Суралцагчид хичээлийн эхэнд сорилоо өгч болно.

1 Нифай 13:20–42

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Мормоны Ном болон бусад илчлэгдсэн судар Аврагчийн сайн мэдээний энгийн бөгөөд эрхэм үнэнийг сэргээхэд хэрхэн туслахыг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өдөр бүр судраас судалж байхдаа хамгийн сүүлд олж мэдсэн утга учир бүхий нэг зүйлээ хуваалцахад бэлдэж ирэхэд урь.

  • Үзүүлэн: Унадаг дугуй эсвэл унадаг дугуйн зураг

  • Үзүүлэх материал: Энгийн бөгөөд эрхэм үнэнд холбоотой сэдвүүдийг болон судрын жагсаалтыг дэлгэцэд харуул эсвэл самбарт хуулж тавь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг бүлгүүдэд хуваарилж, бүлэг бүрд энгийн бөгөөд эрхэм үнэнтэй холбоотой хэлэлцэх сэдвийг онооно. Суралцагчдыг бүлэгт нь холбогдох судрын хэсгүүдийн талаар ярилцаад, дараа нь төлөөлөгчийг сонгоход урь. Дараа нь ангийнхныг цуглуулаад, бүлэг тус бүрээс сонгогдсон хүн юу ярилцсан талаараа хуваалцахыг хүс.

Суралцахуйгаа үнэлэх: 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад энэ жил Шинэ Гэрээнээс суралцаж байхдаа олж авсан хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо үнэлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христэд илүү ойртсоноо мэдрэхэд Мормоны Ном хэрхэн тусалсан тухайгаа хуваалцахад бэлтгэж ирэхэд урь.

  • Үзүүлэх материал: Хичээлийн эхэнд өөрийн судар судлах явцад хувийн үнэлгээ хийнэ.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Үйл ажиллагаа 3: Нийгмийн сүлжээний нийтлэл”-ээр суралцагчдад өнөөг хүртэл Мормоны Номоос сурч мэдсэн ямар нэг зүйлээ хуваалцах боломж өгөх талаар бодож үз. Мөн Мормоны Номыг судлах явцдаа хэрхэн Есүс Христэд илүү ойртсон тухай хувийн гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.

Төгс эзэмших сургаалын давтлага 1

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний эхний 12 төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг олж мөн цээжлэхэд суралцагчдад туслах зорилготой.

  • Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинарын үеэр заахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал, зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Мормоны Номын төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгийн судрын эшлэл, гол үг хэллэгүүдийг харах даалгавар өг. Суралцагчид эдгээр эшлэлийг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-аас эсвэл Doctrinal Mastery аппаас олж болно.

  • Үзүүлэх материал: Төгс эзэмших сургаалын эхний 12 судрын хэсгийг харуулсан хүснэгт

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид судруудыг олж, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж байх үедээ бие биеэ илүү сайн таньж мэдэхийн тулд жижиг онлайн өрөөнүүдийг ашиглаж болно.

Хэвлэх