Семинар
1 Нифай 10; 11:1–6: “Би өөрөө харж, сонсож, мэдэх болно”


1 Нифай 10; 11:1–6: “Би өөрөө харж, сонсож, мэдэх болно” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

1 Нифай 10; 11:1–6: “Би өөрөө харж, сонсож, мэдэх болно” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 10; 11:1–6

“Би өөрөө харж, сонсож, мэдэх болно”

Нифай залбирч байгаа нь

Та хэзээ ямар нэг сонссон зүйлээ үнэн эсэхийг нь олж мэдэхийг хүссэн бэ? Та ямар хичээл зүтгэл гаргаж, хэнээс тусламж хүссэн бэ? Эцэг Лихайнхаа амьдралын модны тухай зааж, Есүс Христийн ирэхийг бошиглосныг сонсоод Нифай өөрийн эцгийн үгийн үнэнийг өөрөө мэдэж авахыг хүсжээ. Энэ хичээл Их Эзэний мэдлэгийг хичээнгүйлэн эрэлхийлэхэд тань тусална.

Шинийг нээхэд хүргэдэг асуулт тавих. Хичээлд хамааралтай, чөлөөтэй хариулахуйц асуулт тавихад хариултыг суралцагчид өөрсдөө судраас хайх нь тэдэнд сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэх хүчирхэг, утга учир бүхий боломжийг олгоно. Ийм төрлийн асуулт нь хариултыг судраас хайн олж болох бөгөөд өөрсдөө энэ хариултыг олж чадахыг суралцагчдад харуулдаг.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад эцэг эхээсээ эсвэл өсвөр үеийнхний удирдагчаасаа Бурханы эсвэл Ариун Сүнсний тэдэнд илчилсэн үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэхийн тулд юу хийдэг болохыг нь асуухад урь. Тэднийг ангийнхантайгаа санаа бодлоо хуваалцахаар бэлдэхэд урамшуул.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бошиглогчид ярих үед

БЯИС Патвэйн олон улсын нээлт

Доорх хувилбарыг ашиглахын оронд сургаал тунхагласан эсвэл хувь хүмүүсийг итгэлээр үйлдэхэд урьсан орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн цөөн хэдэн мэдэгдлийг хуваалцаж, хичээлээ эхлүүлж болно. Үгийг дэлгэцэд харуулж эсвэл чанга уншиж, суралцагчдаас дараах гурван мэдэгдлийн аль нь тэдний мэдрэмжийг илэрхийлж байгааг өөртөө тодорхойлоход урь: (1) Би үүнд итгэж байна, үүн дээр үйлдэхэд бэлэн байна, (2) Би итгэж байгаа ч үйлдэх бодолгүй байна, (3) Би үүнд итгэх эсэхдээ итгэлтэй биш байна. Зөв эсвэл буруу хариулт гэж байхгүй бөгөөд өөрийгөө хэрхэн үнэлж байгаагаа хуваалцах шаардлагагүй болохыг суралцагчдад ойлгуул.

Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий дахины цугларалт дээр бошиглогч өсвөр үеийнхнийг итгэлээр үйлдэхийг уриалсан хэд хэдэн уриалга гаргасан гэж төсөөлөөд үз.

  • Өсвөр үеийнхэн хэрхэн өөр өөрөөр хүлээн авч болох вэ?

  • Яагаад тэднээс өөр өөр хариу үйлдэл гарна гэж та бодож байна вэ?

  • Эдгээр хариу үйлдэл тэдний амьдралд одоо болон ирээдүйд хэрхэн нөлөөлж болох вэ?

Эдгээр бошиглогчийн заасан зүйлийг та хэрхэн хүлээн авснаа мөн шалтгаан нь юу болохыг бод. Таны хариу үйлдэл танд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ хичээлийг судалж байхдаа судрууд дахь бошиглогчдын заасан зүйлийг өөр өөрөөр хүлээн авсан жишээнүүдээс суралцахыг эрэлхийлж, эдгээр нь танд хэрхэн хамаарах тухай тунгаан бод.

Мэдэх хүсэл

Бошиглогч Лихай амьдралын модны үзэгдлээ гэр бүлийнхэндээ хүргэснийхээ дараа (1 Нифай 8-ыг үзнэ үү) Есүс Христ Цагаатгалаа гүйцэлдүүлнэ гэдгийг гэрчилсэн (1 Нифай 10:1–16-г үзнэ үү). Лихайн хөвгүүд түүний сүнслэгээр өдөөгдсөн сургаалыг өөр өөрөөр хүлээн авсан.

Суралцагчдын оролцоо, хэлэлцүүлгийг дэмжихийн тулд тэднийг жижиг бүлгүүдэд хуваарилан, хамтдаа шүлгүүдийг судлах даалгавар өгч болно. Суралцагчид багаар ажиллаж байхдаа хэрхэн хамтран ажиллаж байгааг ажиглан, үр бүтээмжтэй суралцахад нь тусал.

1 Нифай 10:17–19 -ийг болон 15:1–3, 8–9-ийг уншиж, Нифай, Лемен, Лемүел нар аавынхаа үгэнд хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг харьцуул. Өөрт утга учиртай санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно.

Суралцагчдын хэлэлцүүлэгт зориулан дараах асуултуудыг дэлгэцэд харуулж болно. Багуудад ээлжлэн хандаж суралцагчдын хэрхэн хариулахыг сонсго.

  • Нэг ижил санаанд Нифайн болон түүний ах дүүсийн өгсөн хариултаас та ямар ялгаа олж харсан бэ?

  • Нифай Бурханы талаар юунд итгэдэг байсан бэ? Лемен ба Лемүел нар юунд итгэсэн бэ? (1 Нифай 10:17–18; 15:9-ийг үзнэ үү.)

  • Тэдний ялгаатай итгэл үнэмшил, хариу үйлдэл тэдэнд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?

Нифайн ойлгосон үнэний нэг нь Бид Бурханыг хичээнгүйлэн эрэлхийлбээс Бурхан Ариун Сүнсээр дамжуулан бидэнд үнэнийг илчилнэ.

Тодруулсан үгсийг самбарт бичиж болно.

  • Бурханы тухай энэ мэдлэгт хүрэхэд нь Нифайд өмнө туулсан ямар туршлага нь тусалсан бэ?

Суралцагчдад асуултад хариулахад нь хүндрэлтэй байвал 1 Нифай 2:16 болон 1 Нифай 4:6–13-ыг эргэн харахыг санал болгож эсвэл эдгээр үйл явдлын хураангуйг хэлж өгч болно.

Нифайн туршлагын талаар бодож тунгааснаар өмнө нь Тэнгэрлэг Эцэг үнэнийг танд илчилж байсан хувийн туршлагуудаа та эргэн санаж болох юм. Тэрээр таныг хэрхэн адисалсан тухай судлах тэмдэглэлдээ бич.

Суралцагчид хичээлийн үеэр өөрсдийн туршлагыг бусадтайгаа хуваалцаж болох хэд хэдэн боломжийн нэг нь энэ юм.

Бурханаас үнэнийг эрэлхийлэх

Биднийг Тэнгэрлэг Эцэгээс үнэнийг эрэлхийлэх үед Тэрээр биднийг Ариун Сүнсний хамтаар адисалдаг болохыг Нифай олж мэдсэн. Үнэнийг илүү тод харахын тулд судлах тэмдэглэлийнхээ нэг хуудсан дээр хоёр багана зур. Нэг баганыг “Бурханаас үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэх арга замууд”, харин нөгөө баганыг “Бурханы Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг илчлэх аргууд” гэж нэрлэ. Өөрийн мэдэх хэд хэдэн санааг багана бүрд нэмж бич. 1 Нифай 10:17–19-өөс олж мэдсэн санаануудыг ч энд нэмж болно.

Өөр нэг арга нь багаар ажиллан, багийн гишүүд цаасыг хоорондоо дамжуулан санаагаа нэг нэгээр тусгах байж болно. Суралцагч бүр цаасыг хүлээн аваад, аль нэг баганад өөрийн нэг санааг нэмнэ. Энэ үйл ажиллагааг ангиараа самбар дээр гүйцэтгэж мөн болно. Цаг гарвал цөөн хэдэн суралцагчаас санааг нь дэмжих судрын эшлэлийг оруулахыг хүсэж болно.

1 Нифай 11:1–6-аас үнэнийг эрэлхийлэхээр Нифайн юу хийснийг, Сүнс түүнд хэрхэн тусалсан болохыг олж унш. Онцгой санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно. Судлах тэмдэглэл дээрх багануудад нэмэлт санаануудаа тэмдэглэ.

Зарим суралцагчаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Суралцагчид санаагаа хуваалцсаны дараа “Сүнс яагаад баярласан гэж та бодож байна вэ?” (шүлэг 6-г үзнэ үү) эсвэл “Тунгаан бодох нь илчлэлт рүү хэрхэн хөтөлнө гэж та бодож байна вэ?” гэх зэрэг асуултыг асууж болно.

Өнөө үеийн Төлөөлөгч залуу эрэгтэй байхдаа хэрхэн Их Эзэнээс залбирлынхаа хариултыг эрэлхийлснийг Би хэрхэн #Түүнийгсонсдог вэ? | Ахлагч Роналд А.Расбанд видеоноос үзнэ үү. Ахлагч Расбанд үнэнийг эрэлхийлэхдээ үүнтэй төстэй замыг дагасан бөгөөд Их Эзэний адислалыг хүртсэн тухай бод. Шинэ санаа олох бүрдээ судлах тэмдэглэл дээрх баганууддаа нэм.

2:55

Бид Бурханыг хичээнгүйлэн эрэлхийлбээс Бурхан Ариун Сүнсээр дамжуулан бидэнд үнэнийг илчлэх тухай юу тэмдэглэснээ эргэн хар. Эдгээрийн зарим үнэнийг амьдралдаа гэрчилсэн байж болох тухайгаа бод. Тэнгэрлэг Эцэгийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх үед Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаа тань ямар арга замаар хүчирхэгжсэн бэ?

Хэрэв суралцагчдын хариулт хэт хувийн шинжтэй биш бол хэд хэдэн суралцагчийг туршлагаа хуваалцахад урь. Мөн өөрийнхөө хувийн туршлагаас хуваалцаж болно. Энэ хичээлийн зарчим нь үнэн бөгөөд бидний амьдралд хэрхэн хамаарахыг тодотгох арга замыг эрэлхийл.

Хувийн илчлэлт хамаатай

Нифай өөрөө суралцахыг хүсэн, хариулт авахын төлөө Их Эзэн рүү хандсан учраас өөрийн эцэг Лихайн харсан зүйлийг өөрөө харж, дэлхий ертөнц дээр ирээдүйд болох олон үйл явдлыг үзсэн билээ. (Нифайн үзэгдлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл 1 Нифай 11–14-ийг үзнэ үү.) Нифайн шулуун бөгөөд нарийн замыг харсан үзэгдэл түүний амьдралыг өөрчилсөн. Тэрээр хожим нь бүгдийг тэрхүү ижил замыг дагахыг уриалсан уриалгаа тэмдэглэжээ (2 Нифай 31:18–21-ийг үзнэ үү).

Дараа нь судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бичихэд суралцагчдыг урь.

  • Сүнслэгээр өдөөгдсөн сургаалд өгөх таны хариу үйлдэл ямар учраас чухал болох тухай та юу сурч мэдсэн бэ?

  • Үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэх тухай суралцсан зүйлээ та хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар Тэдэнд ойртоход тань сүнслэгээр нөлөөлсөн юуг сурч мэдсэн бэ?