Семинар
1 Нифай 6–7: “Бурханы зүйлсийг” тодорхойлох нь


“1 Нифай 6–7: ‘Бурханы зүйлсийг’ тодорхойлох нь,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 6–7: ‘Бурханы зүйлсийг’ тодорхойлох нь,’” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 6–7

“Бурханы зүйлсийг” тодорхойлох нь

Нифай болон түүний ах нар Ишмэилтэй ярилцсан нь

Хэрэв та хойч үедээ сургамж болгон үлдээх тэмдэглэл бичих байсан бол юу оруулах байсан бэ? Нифай бичээснүүд нь Бурханыг баярлуулж, Есүс Христийг дагахыг бусдад ятгахыг хүсэж байгааг илэрхийлсэн. Энэ хичээл нь танд Мормоны Номын зорилгыг ойлгох нь таны суралцахад болон амьдралд хэрхэн тусалж болохыг ойлгоход тусална.

Зохиогчийн зорилгод анхаарлаа төвлөрүүлэх. Мормоны Номын гарчгаас харахад Есүс бол Христ мөн гэдгийг бүх хүнд итгүүлэхийн тулд Мормоны Ном “бошиглол болон илчлэлтийн суу билгийн дагуу” бичиглэгдсэн болой. Суралцагчдыг судалж байхдаа, зохиолч бүр яагаад тодорхой сургаал эсвэл үйл явдлыг тэмдэглэсэн байж болох талаар мөн энэ нь уншигчдад Есүс Христэд илүү ойртоход хэрхэн тусалдаг талаар тунгаан бодоход урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мормоны Номыг өдөр бүр хувиараа судлахад нь урамшуул. Тэднийг Мормоны Номыг судалж байсан өнөөг хүртэлх туршлагаа болон юу сурч байгаагаа тунгаан бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Яагаад Мормоны Номыг судалдаг вэ?

Дараах нь суралцагчдад Нифай яагаад өөрийн цэдэгт хийсэн зүйлээ оруулсан болохыг тодорхойлоход нь туслах зорилготой. Хэрэв та үзүүлэн ашиглахыг хүсвэл Мормоны Номын хуулбарыг бусад номын хажууд байрлуулж, суралцагчдыг энэ нөхцөл байдлыг ангиараа эсвэл хосоороо дүрд хувирч жүжигчлэн тоглуул.

Найз тань танаас дараах асуултуудыг асууж байна гэж төсөөлөн бод.

  • Шашны болон сайн хүн болох талаар олон ном байдаг, би яагаад заавал Мормоны Номыг унших ёстой вэ? Энэ намайг юунд хүргэх вэ? Энэ нь бусад номоос юугаараа өөр эсвэл илүү сайн бэ?

Цөөн суралцагчийг бодлоо хуваалцахад урь. Тэдний хариултад талархаж, сайн хариулсан арга замуудыг нь магтаж сайшаа. Тэднийг судлах явцдаа илүү олон ойлголтыг олж мэдэхийг урь.

Нифай өөрийн санаа, зорилго, тэмүүлэл, Мормоны Номд хийсэн зүйлийн тэмдэглэлээ хуваалцсан. Эдгээр зорилгыг мэдэх нь бидэнд бид яагаад номыг унших ёстой талаар мөн энэ нь бидэнд юу хийж өгч чадахыг ойлгоход тусална.

1 Нифай 6:3–6-г уншиж, Нифайн тэмдэглэлээ хөтлөх зорилгыг тодорхойлсон үг, хэллэгийг тэмдэглэх талаар бодож үз. “Абрахам, … Исаак, … Иаковын Бурхан” (4-р шүлэг) бол Есүс Христийн нэр юм гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

  • Нифайн хийсэн зүйлээ яагаад тэмдэглэснийг та хэрхэн тайлбарлах вэ?

Нифайн хэлснээр, түүний бичээснүүд нь биднийг Есүс Христэд итгэхийг ятгах зорилготой байсан бөгөөд зөвхөн Бурханд таалагдах зүйлсийг агуулсан байдаг.

Мормоны Номыг уншсан туршлагынхаа тухай бодох цаг гарга.

Суралцагчдад дараах асуултуудад чангаар хариулж, хариултынхаа талаар нэг бүрчлэн бодох эсвэл хариултаа судлах тэмдэглэлдээ бичих эсэхээ шийд.

  • Мормоны Ном нь танд Бурханы таалалд нийцэх зүйлийг мэдэхэд тусалж байна уу? Хэрэв тийм бол хэрхэн тус болсон бэ?

  • Мормоны Ном Есүс Христэд илүү ойртож, аврагдахад тань тусалж байгаа юм шиг санагдаж байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

  • Бурханы зүйлсийг мэдэж, Есүс Христэд илүү ойртох нь таны амьдралд ямар адислал болж болох вэ?

Есүс Христ рүү эргэж, Бурханд таалагдах зүйлсийг мэдэх

Мормоны Номыг уншиж байхдаа Нифайн зорилгыг олж мэдэх нь судраас суралцах ашигтай ур чадвар юм. Та 1 Нифай 7-г судалж байхдаа үүнийг хийх боломжтой болно.

Дараах заавар, судрын эшлэл, хураангуйг үзүүлж, суралцагчдыг судлах хэсгийг сонгоход урих талаар бодож үз. Суралцагчдад ганцаарчлан, хосоороо эсвэл жижиг бүлгээр суралцахын аль нь хамгийн тохиромжтой эсэхийг шийд. Өрөөгөөр алхаж, асуулт байгаа эсвэл тусламж хэрэгтэй байгаа бүх суралцагчид уншиж буй зүйлээ ойлгоход нь эсвэл өөрийн болгоход нь туслах нь давуу талтай байж болох юм.

Нифайн 1 Нифай 7-д өгүүлсэн үйл явдлуудыг гурван үндсэн хэсэгт хувааж болно. Хэсэг тус бүрийн дараах дүгнэлтийг унш. Нэгийг нь сонгоод цааш нь судалж, Бурханыг баярлуулж, Христэд ирэхэд бидэнд туслах бүхнийг эрэлхийл.

1-р хэсэг. 1 Нифай 7:1–5. Нифай болон түүний ах нар Ишмаелын гэр бүлийг амлагдсан нутаг руу явах аяндаа нэгдэхийг ятгахаар дахин Иерусалим руу буцаж ирэв. Энэ нь Нифайд болон түүний ах нарт гэрлэж, гэр бүлтэй болох боломж байсан.

12:23

2-р хэсэг. 1 Нифай 7:6–18. Лемен, Лемүел хоёр Нифайг аглаг буйдад үхүүлэхээр хүлж үлдээжээ. Гэвч Нифай агуу итгэлтэй байсан бөгөөд Их Эзэн түүнийг гайхамшигтай байдлаар чөлөөлсөн.

12:23

3-р хэсэг. 1 Нифай 7:17–22. Нифай ах нарынхаа өөрийг нь алахыг завдсаныг чин сэтгэлээсээ уучилсан бөгөөд тэр бүлэг Лихай, Сариа хоёр луу буцаж ирэв.

12:23

Суралцагчдыг судалж дуусмагц тэднээс сурч мэдсэн зүйлээ ярилцаж, дараах асуултын хариултыг самбар дээр бичихийг хүс.

  • Хичээлээ судлах явцдаа та Бурханы таалалд нийцэх, Христ рүү ирэхэд тань туслах юу сурч мэдсэн бэ?

Суралцагчид гэр бүл, гэрлэлт нь Бурханы төлөвлөгөөний төв; Хэрэв бид Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлбэл Тэрээр хүслийнхээ дагуу, бидэнд зориулсан бүх зүйлийг хийж өгөх боломжтой; бусдыг уучлах нь бидэнд амар амгаланг авчирна гэсэн зарчмуудыг хуваалцаж болох юм.

  • Таны олж мэдсэн зүйл таны амьдралд хэрхэн туслах вэ?

Шаардлагатай бол дараах асуултуудыг асуу. Сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхэд танд ямар санагдаж байна вэ? Таны дараагийн алхам юу вэ?

Та Есүс Христэд ирэхэд тань туслах, Бурханд таалагдах зүйлсийг эрэлхийлж байхдаа өнөөдөр судалж байсан туршлагаа эргэцүүлэн бод.

  • Хэрэв та хичээлдээ ийм байдлаар тууштай хандвал судар судлах тань хэрхэн сайжирч болох вэ?

Хувийн гэрчлэлээ хуваалцах эсвэл суралцагчдад олж мэдсэн, мэдэрсэн зүйлээ хуваалцах боломжийг олгох зэргээр хичээлийг төгсгөж болно.