“1 Нифай 8:1–18: Бурханы хайр бол бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч буюу” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“1 Нифай 8:1–18: Бурханы хайр бол бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч буюу” Мормоны Номын багшийн гарын авлага
1 Нифай 8:1–18
Бурханы хайр бол бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч буюу
Бурханы хайрыг та хэрхэн дүрслэх вэ? Лихай үзэгдэлдээ үзэсгэлэнтэй мод харсан байдаг. Тэрээр уг модны жимснээс хүртэхэд амьдралдаа амсаж үзсэн бүхнээс “дээгүүр тэргүүн амтат” байжээ (1 Нифай 8:11). Мод, модны жимс нь Есүс Христийн төрөлт, амьдрал, тохинуулал, цагаатгагч золиосоор илэрсэн Бурханы хайрыг илэрхийлнэ. Уг жимс “[Лихайн] сэтгэлийг үлэмж агуу баяслаар дүүргэсэн” (1 Нифай 8:12). Энэ хичээл нь Бурханы хайр, Есүс Христийн Цагаатгалыыг мэдрэх хүслийг тань нэмэгдүүлэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Харанхуй ба гэрэл
24 километр урттай харанхуй хонгилыг дугуйгаар туулсан нь (Вэрн П.Станфилл, “Гэрлийг сонго,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 44–46-г үзнэ үү).
Солт Лэйк ариун сүмийн гэрэл шөнө асаагүй байлаа (Шэрон Юбанк, “Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–91-ийг үзнэ үү).
Гүн агуйд орсон нь (Тимоти Ж.Дайкэс “Гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116–119-ийг үзнэ үү).
Их Эзэний өршөөлийг хүсэн залбирч буй Лихай
Цөлд амьдарч байхдаа үзсэн үзэгдлийнхээ талаар Лихай гэр бүлийнхэнтэйгээ хуваалцжээ. Уг үзэгдэлдээ тэрээр “бүрэнхий мөн дүнсгэр аглаг буйдыг” харсан болой (1 Нифай 8:4).
Лихайд юу тохиолдсон мөн юу мэдэрснийг нь 1 Нифай 8:5–8-аас олж унш. Энэ нь уншсан зүйлээ төсөөлөн бодоход тустай. Оюун санаандаа бодит мэт дүрслэл буулгах эсвэл үйл явдлыг кино үзэж буй мэт төсөөлөхөд туслах тайлбар хэсгүүдийг хай.
-
Ямар бодол эсвэл мэдрэмж Лихайг өршөөл гуйж залбирахад хүргэсэн гэж та бодож байна вэ?
Бид амьдралдаа харанхуйг мэдрэх янз бүрийн арга замын талаар мөн Их Эзэний өршөөлийг хичээнгүйлэн гуйх шалтгаануудын талаар эргэцүүлэн бодох цаг гарга.
1 Нифай 8:9–12-ыг уншихдаа Их Эзэн хэрхэн Лихайд тусалсныг олж мэд.
Лихайн харсан модыг төлөөлөх энгийн зураглалыг судлах тэмдэглэлдээ зур. 1 Нифай 8:10–12 дээрх Лихайн дүрслэл дээр тулгуурлан, модон дээр жимс зурж, жимсэнд нэр өг. (Жимсний нэрийн тухай нэмэлт тайлбарыг 1 Нифай 15:36, Алма 32:42-оос унш.) Зурахдаа энэ мод болон жимс нь юуг илэрхийлж болох тухай бод.
Хожим нь Нифай Лихайн харсан модны утга учир, үзэгдлийг өөрөө мэдэж, ойлгохыг хүсжээ. Нифайг заалгасан зүйлсээсээ юу ойлгосон талаараа тунгаан бодож байх үед Сүнс түүнд онгон Мариа бяцхан Есүсийг тэвэрч байгаа үзэгдлийг харуулжээ (1 Нифай 11:13, 20-ийг үзнэ үү.)
Дараах зургийг ажиглан, модны утга учрын талаар олж мэдэхийг хүсэх үед нь Нифайд энэ үзэгдлийг яагаад харуулсныг бодож үз.
1 Нифай 11:21–23-ыг уншихдаа Нифайд өөр юуг үзүүлснийг мөн модны утга учрыг ойлгоход нь энэ нь түүнд хэрхэн тусалсан тухай олж унш. Та юу сурч мэдсэн дээрээ үндэслэн модонд нэр өг.
-
Бурханы хайрыг мэдрэхэд Аврагч бидэнд хэрхэн тусалдаг гэж та бодож байна вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрладаг хайрын хамгийн агуу нотолгоо нь Их Эзэн Есүс Христийн мөнх бус үйлчлэл, цагаатгагч золиос болон Амилалт юм. Тэрхүү модны жимсийг Аврагчийн Цагаатгалын адислалуудын бэлгэ тэмдэг гэж үзэж болно. (Дэвид А.Бэднар, “Ирээд, хар,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 126)
-
Лихайн үзэгдэл, ахлагч Бэднарын хэлсэн үгээс Бурханы хайрын талаар та ямар үнэнийг тодорхойлж чадах вэ?
Бурханы хайр, аугаа баяр баяслыг Есүс Христээр дамжуулан мэдрэх
Эндээс бид Есүс Христээр дамжуулан илчлэгдсэн Бурханы хайр юунаас ч илүү хүсэл татам бөгөөд аугаа баяр баяслыг авчирдаг гэсэн нэг үнэнийг мэдэж авч болно.
Есүс Христийн ачаар Бурханы хайрыг хэрхэн мэдэрч болохыг танихад тань дараах үйл ажиллагаанууд тусална. Эдгээр үйл ажиллагааг хийж байхдаа Есүс Христээр мөн Түүний Цагаатгалаар дамжуулан ирдэг олон адислалыг тодорхойлоод, зурсан жимсэн дээрээ буюу дэргэд нь тэдгээрийг бич.
Үйл ажиллагаа 1
Үзэгдэл үзсэнийхээ дараа Лихай юу гэрчилснийг 1 Нифай 10:5–6-аас унш. Мөн дараах судруудаас заримыг нь унших буюу Есүс Христийн Цагаатгалаар бид ямар адислал хүлээн авч болох тухай бусад судрыг унш. Исаиа 53:4–5; Иохан 1:17; Мозая 4:2–3; Алма 7:11–12; Хиламан 5:12
Үйл ажиллагаа 2
ChurchofJesusChrist.org дээрх дараах видеонуудын нэгийг үзэж, Есүс Христээр дамжуулан хүлээн авах адислалуудын тухай олж мэд.
“Христийн ачаар” (2:36)
“Аврагчаас ирэх амар амгалан” (4:09)
Үйл ажиллагаа 3
Есүс Христийн санал болгосон адислалыг хэрхэн мэдэрснээ эсвэл үүнийг бусад хүний амьдралаас хэрхэн олж харсан арга замыг тунгаан бод. Харанхуйн үед Их Эзэн таныг хэрхэн адисалж байсан арга замуудыг энд тусгаж болно.
Та юу сурч мэдсэн бэ?
Жимсний зурган дээрээ тэмдэглэсэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүлээн авч болох адислалуудыг хэсэг хугацаанд тунгаан бод. Эдгээр адислал яагаад “хүртсэн нэгнийг аз жаргалтай болгодог” 1 Нифай 8:10), “бүхнээс дээгүүр тэргүүн амтат” байсныг (1 Нифай 8:11), мөн таныг “үлэмж аугаа баяраар дүүргэдэг” (1 Нифай 8:12) тухай тунгаан бод.
-
Таныг хайрлах Бурханы хайрын талаар та юу олж мэдсэн бэ?
-
Есүс Христээр дамжуулан ямар адислалыг амьдралдаа хүлээн авахыг та хамгийн их хүсэж байна вэ? Яагаад?
-
Бурхан Өөрийн хүү Есүс Христийг таныг цагаатгахын төлөө илгээн, хайраа үзүүлсний улмаас та хэрхэн адислагдсан бэ?