Семинар
1 Нифай 6–10: Тойм


“1 Нифай 6–10: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 6–10: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 6–10

Тойм

Лихай үзэсгэлэнтэй модны тухай үзэгдэл үзсэн. Энэ мод болон жимс нь Бурханы хайрыг бэлгэдэж байгаа бөгөөд энэ нь “[Лихайн] бодгалийг агуу баяр хөөрөөр дүүргэсэн” (1 Нифай 8:12). Лихай үзэгдлээрээ дамжуулан Бурханы хайрын адислалуудыг хүртэхийн тулд бидний туулах ёстой замын тухай болон үүнийг хэрхэн хүртэх талаар олж мэдсэн. Амьдралын мод ба Христийн ирэлтийн тухай бошиглолын талаар Лихайн зааж буйг сонссоныхоо дараа Нифай эцгийнхээ үгсийн үнэнийг өөрөө олж мэдэхийг хүссэн.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлдсэн байх ёстой зүйлсийн талаарх санааг багш нарт өгнө.

1 Нифай 6–7

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Мормоны Номын зорилго суралцахад нь болон амьдралд нь хэрхэн тусалж болохыг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мормоны Номыг өдөр бүр хувиараа судлахад урамшуул. Тэднийг Мормоны Номыг судалж байсан өнөөг хүртэлх туршлагаа болон юу сурч байгаагаа тунгаан бодоход урь.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаас асуулт асууж, хариултаа чатаар бичихэд урьж, хичээлийн эхэнд нөхцөл байдлын дүрд тоглох даалгавар өгч болно. Нэг суралцагчийг чатын зохицуулагчаар томилж, тэднийг ирэх үед хариултыг унших нь тус болж магадгүй. Хариулт өгсөн суралцагчдад талархаж, илүү гүн ойлголтод хүргэж болох нэмэлт асуулт асуу.

Сүнслэг мэдлэг олж авах нь, 3-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрлаж өгсөн эх сурвалжуудаар дамжуулан үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрт байгаа чухал асуултууд эсвэл санаа зовж буй зүйлсийнхээ талаар болон хариулт авахын тулд хандаж болох өөр эх сурвалжийн талаар бодохыг урь. Эдгээр эх сурвалжийн нэг жишээг хуваалцах эсвэл бүр нэгийг нь ангид авчрахаар бэлтгэхэд тэднийг урамшуул.

  • Авчрах зүйлс: Ундны цэвэр устай сав, тунгалаг ундааны шил; эсвэл савтай ус, гарын саван, алчуур

  • Тараах материал: “Бурханаас томилсон эх сурвалжийг ашиглах”

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Бурханаас томилогдсон эх сурвалжийг ашиглах нь” хэсгийн үйл ажиллагааны хувьд зааврыг дэлгэцэн дээр үзүүлж, суралцагчдыг дэлгэцийн агшныг авахыг хүс. Эсвэл чатын функцэд зааврыг тавьж, суралцагчдыг өөрийн төхөөрөмж дээрээ баримт бичиг рүү хуулж буулгахыг урьж болно. Дараа нь суралцагчдыг хичээлийн танхимуудад хуваарилж, хамтдаа ярилцаж, суралцах үйл ажиллагааг дуусга.

1 Нифай 8:1–18

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Бурханы хайрыг болон Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан баяр баясгаланг мэдрэх хүслийг нь нэмэгдүүлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултын талаар тунгаан бодоход урь. Хүн ямар арга замаар Бурханы хайрыг мэдэрч чадах вэ? Та хэзээ таныг гэсэн Түүний хайрыг мэдэрч байсан бэ? Суралцагчид Бурханы тэднийг гэх хайрыг хэрхэн мэдэрч байгаагаа гэр бүлийн гишүүн эсвэл Сүмийн удирдагчид хэлж болно.

  • Видео:Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл” (11:29; 0:00-0:54 болон 9:09-10:02 хүртэл үзэх); “Гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг” (11:11; 0:32-2:33 хүртэл үзэх)

  • Зураг: Мариа бяцхан Есүсийг тэвэрч буй зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Есүс Христээр дамжуулан Бурханы хайрыг болон агуу баяр баясгаланг мэдрэх” 2-р үйл ажиллагааны хувьд видеог татаж аваад, алийг нь үзэхээ суралцагчдаар сонгуул. Эсвэл суралцагчдыг хуваагдсан нэмэлт өрөөнд хуваарилж, бүлэг болгонд нэг нэг видеог хуваарил. Бүлэг бүрийн нэг суралцагч видеог тоглуулж, дэлгэцээ бусдадаа хуваалцах шаардлагатай. Суралцагчдыг Есүс Христээр дамжуулан авах боломжтой адислалуудын талаар тунгаан бодож, ярилцахад урь. Тэгээд бүлэг бүр хэлэлцсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно.

1 Нифай 8:19–38

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Бурханы хамгийн агуу адислалууд руу хөтлөх Бурханы үгийг дагахад нь тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 1 Нифай 8:19–34-ийг уншаад, Лихайн үзэгдэл дэх бэлгэ тэмдгүүдтэй танилцаж, тэдгээрийг ангид хэлэлцэхэд урь.

  • Үзүүлэх зураг: Лихайн үзэгдлийн зураг

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаас үзэгдлийн зарим хэсгийг зурахыг хүсэхийн оронд видеог үзүүлж, гол хэсгүүдийн аль нэгийг харуулах бүрд түр зогсоо. Суралцагчдаас бэлгэдлийн тухай санаа бодлоо хуваалцаж, судрууд энэ талаар юу заасныг олж мэдэхийг хүсэж болно. Хичээлдээ бэлтгэхийн тулд видеог түр зогсоох мөч бүрийн цагийг бич.

1 Нифай 10; 11:1–6

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэнээс мэдлэгийг хичээнгүйлэн эрэлхийлэх хичээл зүтгэл гаргахад нь тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас эцэг эх эсвэл өсвөр үеийнхний удирдагчдаасаа Бурханаас үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэхийн тулд юу хийдгийг нь эсвэл Ариун Сүнс тэдэнд үнэнийг хэрхэн илчилдэг талаар асуухад урь. Суралцагчдыг ангийнхантай санал бодлоо хуваалцахаар бэлтгэлтэй ирэхийг урамшуул.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид Бурханаас үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэх болон Ариун Сүнсээр дамжуулан Үнэнийг илчлэх Бурханы арга замуудыг жагсаан бичихэд хамтран ажиллахын тулд дижитал самбар ашигла.