“Хиламан 3; 6: ‘Бид ийн үзлээ,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Хиламан 3; 6,” Мормоны Номын багшийн гарын авлага
Хиламан 3; 6
“Бид ийн үзлээ”
Олон зуун жилийн дараах ирээдүйд амьдарч буй хүмүүст туслахаар захиа бичиж байна гээд төсөөл. Үндсэндээ бошиглогч Мормон яг л үүнийг хийсэн. Тэрээр нифайчуудын түүхийг хураангуйлж, алтан ялтаснууд дээр сийлэх үедээ “бид ийн үзлээ” гэх зэрэг мэдэгдлүүдийг ашиглан, чухал үнэнүүдийг хааяа нэг цохон тэмдэглэж байв. Түүний онцолсон үнэнүүд өнөө үед тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад маань бидэнд тусалж чадна. Энэ хичээл судруудаас үнэнүүдийг олж тодорхойлох, тэдгээр үнэн таны амьдралд хэрхэн нөлөөлж болохыг задлан шинжлэхэд тань тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эсэн мэнд гарах гарын авлага
-
Хэрэв танаас 12, 13 настнуудад зориулсан сургуулийн эсэн мэнд гарах гарын авлагыг бичихийг хүсвэл та юу юуг багтаах байсан бэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон таны амьдралд зориулсан эсэн мэнд гарах гарын авлагын талаар юу хэлснийг уншина уу.
[Мормоны номын] бошиглогчид Их Эзэнээр өдөөгдөн бидний энэ цаг үеийг харсан ба бидэнд хамгийн их ач тустай гэсэн сургаал, үнэнүүдийг сонгожээ. Мормоны Ном бол хожмын өдрүүдэд зориулсан бидний эсэн мэнд гарах гарын авлага юм. (Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 79)
-
Судруудаас олж мэдсэн сургаал, үнэнүүд нь таныг сүнслэг байдлын хувьд эсэн мэнд гарахад хэрхэн тусалдаг вэ? Үүнтэй холбоотой саяхны жишээ танд байна уу?
Та Хиламан 3, Хиламан 6-г судалж байхдаа судрууд дахь сургаал, зарчмуудыг олж тодорхойлох дадлага хийх боломжтой болно. Энэ нь судраас илүү утга учиртай суралцахад мөн таныг, таны гэр бүлийг Христэд ойртуулахад тусалж чадна.
“Бид ийн үзлээ …”
Хиламан 1–6-д цэдэглэгдсэн бүх зөрчилдөөний дунд хэсэг зуур амар амгалан ноёрхжээ. Хиламан 3 дээр олон мянган хүн Сүмд баптисм хүртэж, Сүм өсөж хөгжсөн. Хиламан 6 дээр олон лемен хүнийг хөрвөгдсөний дараа нифайчууд, леменчүүд бүгд нэгдэн, Их Эзэн рүү эргэж, амьдарч байв. Эдгээр хоёр бүлэг дээр Мормон чухал сургаал, үнэний зарчмуудыг онцлон харуулахын тулд нифайчуудын түүхийг өгүүлэхээ түр зогсоов. Тэрээр “бид ийн үзлээ” гэсэн мэдэгдлийг ашиглан, үүнийг хийсэн билээ.
“Бид ийн үзлээ” гэсэн үнэний мэдэгдлийг олж тодорхойлохоор Хиламан 3:27–30; 6:34–36-г унш. Судар дээрээ тэдгээр үнэнийг тэмдэглэж, мөн өөрийн үгээр судлах тэмдэглэлдээ бичиж болно.
Олсон үнэнүүдээсээ нэгийг нь сонгож, тухайн үнэнээр дамжуулан даван гарах сүнслэг аюул, сорилт, итгэлд нөлөөлөх дайралтуудыг жагсаан бич Жишээлбэл: Та хэрэв бид Их Эзэний үгэнд өөрсдийн хүслээр итгэвэл Тэрээр бидэн дээр Өөрийн Сүнсийг юүлэх болно (Хиламан 6:36-г үзнэ үү) гэсэн үнэнийг ашиглаж байгаа бол та сударт итгэхээсээ өмнө шинжлэх ухааны нотолгоо хэрэгтэй болох, бошиглогчдод итгэхээс илүү дэлхийн мэргэжилтнүүдэд итгэх эсвэл сүнслэг сэтгэгдэлд итгэхээс илүү логикт итгэх зэрэг аюулуудыг жагсаан бичиж болно.
Хичээлийн эхэнд Мормоны Ном бол хожмын өдрүүдэд бидний эсэн мэнд гарах гарын авлага болох тухай ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн мэдэгдлийг эргэн сана.
Цаасан дээр “… үед хэрхэн эсэн мэнд гарах вэ?” гэж бичээд, өөрийн жагсааж бичсэн аюул, сорилт, халдлагаас нэгийг нөхөж бичин, мэдэгдлийг гүйцээ. Жишээлбэл: Хэрэв та өмнө тодорхойлсон үнэнийг ашиглаж байгаа бол “Сүнслэг сэтгэгдэл рүү дайрах үед хэрхэн эсэн мэнд гарах вэ?” гэж бичиж болно.п Нэг хуудас эсэн мэнд гарах гарын авлага хийхдээ сонгосон нэг үнэнээ ашигла. Энэ үнэн нь өсвөр насныханд сүнслэг байдлын хувьд эсэн мэнд гарахад хэрхэн тусалж чадахыг зургаар эсвэл үгээр тайлбарла. Дараах санаануудын дор хаяж хоёрыг нь эсэн мэнд гарах гарын авлагадаа оруул.
-
Энэ үнэн нь таны жагсааж бичсэн бэрхшээлээс хэн нэгнийг сүнслэгээр эсэн мэнд гарахад яаж тусалж чадах вэ?
-
Энэ үнэнтэй холбогдох эсвэл таны жагсааж бичсэн бэрхшээлд туслах бусад судар
-
Энэ үнэн нь таныг болон бусдыг Есүс Христэд авчрахад эсвэл Түүний хүчийг хүлээн авахад хэрхэн туслах вэ?
-
Хэрэв энэ үнэн мэдэгдээгүй эсвэл дагаж мөрддөггүй бол хүмүүст юу тохиолдох вэ?
-
Хэрэв хүн бүр энэ үнэнийг дагаж амьдрахыг сонгосон бол дэлхий хэр өөр байх байсан бэ?
Эсэн мэнд гарах гарын авлагаа байршуул.