Семинар
Хиламан 1–6: Тойм


“Хиламан 1–6: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Хиламан 1–6,” Мормоны Номын багшийн гарын авлага

Хиламан 1–6

Тойм

Ахмад Моронайг нас барснаас хойш төд удалгүй Хиламан, ерөнхий шүүгч Пахоран нар мөн нифайчууд тэрхүү их зөрчилдөөний үр дагаврыг амсав. Хиламаны хөвгүүд болох Нифай, Лихай хоёр өөрсдийн амьдралын суурийг “бидний Гэтэлгэгчийн хадан дээр” (Хиламан 5:12) тавьсан хүмүүс хилэнцтийг эсэргүүцэж, үнэнч хэвээр үлдэх хүч чадалтай байх болно хэмээн эцгийнхээ хэрхэн тунхагласныг санаж байлаа. Хэсэг бүлэг ёс бус леменчүүдийг харанхуй сүүдэрлэхэд тэдэнд наманчилж, Есүс Христэд итгэхийг заав. Олон жилийн дараа бошиглогч Мормон нифайчуудын түүхийг хураангуйлж, алтан ялтаснууд дээр цэдэглэх үедээ “бид ийн үзлээ” гэх зэрэг мэдэгдлүүдийг ашиглан, чухал үнэнүүдийг хааяа нэг цохон тэмдэглэж байв. Түүний онцолсон үнэнүүд бидэнд өнөө үед тулгарч буй сорил бэрхшээлүүдээ даван туулахад маань тусалж чадна.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

Хиламан 1–4; 6

Тэмдэглэл: Мормоны Ном дахь бардамналын тойргийг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2024 гарын авлагын Хиламан 1–6-д зориулсан сургалтын тоймд авч хэлэлцсэн болно. Энэхүү гарын авлагад Хиламан 11–12-ын хичээл дээр бардамналын тойргийг онцлон авч үзэх болно.

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад зөрчилдөөний үр дагаврыг ойлгох, зөрчилдөөнтэй ертөнцөд хэрхэн Христ дотор амар амгаланг олоход тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амьдралд нь зөрчилдөөн үүсгэсэн хэн нэгний төлөө эсвэл ямар нэг зүйлийн талаар залбирахад урь.

  • Үзүүлэх материал: Суралцагчид тэмдэглэл дээрээ хуулж бичих жижиг дугуй диаграммууд

  • Видео:Сүнслэг инерцийн хүч” (17:17; цагийн код 1:38-аас 3:31 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид хийж дуусгасан жижиг дугуй диаграммууд, судлах явцдаа олж тодорхойлсон зарчмын мэдэгдлээ харуулж болно. Тэгэхдээ жижиг дугуй диаграммуудынхаа зургийг авч, дэлгэцээ хуваалцах замаар эсвэл диаграммаа камер луугаа бариад харуулж болно.

Хиламан 3; 6

Хичээлийн зорилго: Энэ хичээл судруудаас үнэнүүдийг олж тогтооход мөн тэдгээр үнэн амьдралд нь хэрхэн нөлөөлж болохыг задалж шинжлэхэд суралцагчдад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас судлах үедээ нэг эсвэл хоёр чухал үнэнийг олж мэдэхэд урь. Судруудаас хэрхэн утга учиртай үнэнийг олж мэдсэнээ тайлбарлахад бэлдэхийг тэднээс хүс.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Хиламан 3 ба Хиламан 6-аас олж тогтоосон өөр өөр зарчмуудаа чаатаар хуваалцахад урь.

Хиламан 5:1–13

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад чөтгөрийн эсрэг зогсож, сууриа Есүс Христ дээр тавихад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хиламан 5:12-ыг уншаад, өөрсдөд нь утга учиртай санагдсан үгийг эсвэл хэллэгийг тэмдэглэж авахад урь. Мөн суралцагчдыг уг хэсгийг бүхэлд нь цээжилж эхлэхэд урь.

  • Зураг: Солт Лэйк ариун сүмийн зураг

  • Видео:Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь” (18:59; цагийн код 3:19-өөс 4:26 хүртэл үзнэ үү); “Сүнслэг шуурганууд” (2:24)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг сууриа Есүс Христ дээр тавих арга замаа хуваалцах үед нь цагаан самбарын функцыг ашиглан, тэдний хариултыг жагсаан бичиж, цөөн хэдийг шинжлэхэд нь тэдэнд тусал.

Төгс эзэмших сургаал: Хиламан 5:12

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Хиламан 5:12-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсэгт заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хиламан 5:12-ын хэсгийг бүхэлд нь цээжлэхээр үргэлжлүүлэн хичээхэд урь.

  • Видео:Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна” (16:22; цагийн код 8:42-оос 9:43 хүртэл үзнэ үү)

  • Зураг: Хадан дээр зогсож буй залуу хүний зураг

  • Суралцагчдад зориулсан материал: Жижиг чулуунууд, цаасан тууз, цавуу, скоч, резинэн боолт, маркер

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаар ярилцуулахын тулд дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил. Та тэднийг зарчим бүрээр өөр өөр бүлэг болгон хуваарилж болно.

Хиламан 5:14–52

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад айдас, харанхуйн мэдрэмжийг арилгаж, оронд нь Есүс Христийн баяр хөөр, амар амгалан, гэрлээр солихын тулд Түүнд найдахад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христ гэрэлтэй адил гэдгийг тунгаан бодоход урь (Иохан 8:12-ыг үзнэ үү).

  • Хичээлийн хэрэглэл: Гар чийдэн

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийг эхлүүлэхдээ сайн болон муу гэрэлтүүлэг нь суралцагчдын камерт хэр сайн харагдахад нь хэрхэн нөлөөлдөг талаар хэлэлц. Та суралцагчдыг дэлгэцэд илүү тод харагдахад нь туслахын тулд нэмэлт гэрэл асаахад урьж болно.