Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 16: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх


“Төгс эзэмших сургаалын давтлага 16: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 16,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 16

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх

аз жаргалтай бүлэг өсвөр үеийнхэн

Ариун судрууд дахь Их Эзэний үгсийг хэрэгжүүлж сурах нь таныг олон талаар адислах болно. Энэ хичээл Мормоны Номын хоёрдугаар хагаст гардаг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд тань тусална.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг хэрэгжүүлэх нь. Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс сурч мэдсэн сургаалаа бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжийг олго. Энэхүү дадлага нь эдгээр эшлэл тэдний амьдралд хэчнээн чухал болохыг бататгаж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судруудыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх явцад анзаарсан аливаа адислал, ашиг тусыг хуваалцахаар бэлтгэлтэй ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал эсвэл зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.

Судрыг хэрэгжүүлэх адислал

Суралцагчдад дараах заавар болон мэдэгдлийг харуул. Олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.

Дараах мэдэгдэлд, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон судруудыг судалснаар ирэх адислалуудыг хуваалцсан. Түүний үгийг унших явцдаа юу танд ойрхон санагдсан тухай тунгаан бод.

Судрууд нь бидний оюуныг гэгээрүүлж, сүнсийг тэтгэн, асуултуудад хариулж, Их Эзэнд итгэх итгэлийг маань нэмэгдүүлэн, амьдралаа Түүнд төвлөрүүлэхэд тусалдаг. (Бонни Х.Кордон, “Эзэнд итгэ, бүү хазай,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124)

  • Судруудыг судалснаар бид өөр ямар ямар адислал хүлээн авч болох вэ?

Бид судруудыг судлах явцдаа эдгээр адислалын заримыг нь мэдэрч эхэлж болох ч судруудыг амьдралдаа хэрэгжүүлэх тусам эдгээр адислал үргэлжилж, нэмэгдэж болох юм.

  • Судруудыг амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

ChurchofJesusChrist.org

1:0

Судруудыг хэрэгжүүлэх нь

Судруудыг хэрэгжүүлэхэд бэлдэхийн тулд дараах жишээнүүдийг уншаад, нэгийг нь сонго.

Дараах хувилбаруудыг суралцагчдадаа илүү хамаатай болгохын тулд өөрчилж, тохируулж болно.

  1. Нэгэн залуу хүчтэй гэрчлэл олж авч, Их Эзэнд илүү ойртохыг хүсдэг.

  2. Нэгэн залуу эмэгтэй даван туулж гарч чадахгүй муу зуршлаасаа болоод зовж байгаа.

  3. Залуу эр өөрийгөө үнэ цэнгүй гэж бодож, Бурханы өөрийг нь хайрлах хайрыг мэдрэх гэж тэмцдэг.

Хэрэв та хүсвэл өөрийнхөө эсвэл таньдаг хүмүүсийнхээ амьдралтай илүү холбоотой шинэ жишээ үүсгэж болно.

Суралцагчдад дараах заавар, хүснэгтийг үзүүл эсвэл тарааж өг.

Доорх судрын түлхүүр үг хэллэгүүдийг уншаад, таны сонгосон нөхцөл байдалд байгаа хүнд тусалж чадна гэж бодож байгаа дор хаяж нэг хэллэгийг ол. Бүх хэсгийг уншаад, дараахыг хий.

  1. Хэсэгт заасан туслах боломжтой нэг үнэнийг тодорхойл.

  2. Тухайн жишээнд байгаа хүн судрыг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж болох нэг арга замыг тодорхойл.

  3. Судрыг тухайн арга замаар хэрэгжүүлснээр түүний авч болох адислалуудыг тайлбарла.

(Хэрэв та хүсвэл энэ дасгалыг өөрийн сонгосон жишээнд тусалж болох төгс эзэмших сургаалын өөр хэсгээс давтаж болно.)

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Алма 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Алма 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифер 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифер 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Моронай 7:45–48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Суралцагчдад хариултаа бэлтгэх хангалттай цаг гаргасны дараа ангийнхантай цөөн хэдэн зүйл хуваалцахаас өмнө эдгээр хариултыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр хуваалцахад урь. Дараа нь дараах зааврыг үзүүлж, суралцагчдыг судрыг амьдралдаа хэрэгжүүлэхэд урь.

Төгс эзэмших сургаалын шүлгүүдийг давтаж, амьдралдаа хэрэгжүүлэхэд адислал болно гэж бодож байгаа нэгийг нь сонго. Тухайн судрыг хэрхэн хэрэгжүүлэх талаар энгийн зураг зур эсвэл бич. Та мөн үүний үр дүнд ирж болох нэг буюу хэд хэдэн адислалыг багтааж болно.

Бодож буй аппликэйшнаа ашиглан дараахыг хийж гүйцэтгэ.

Суралцагчдыг хийж дуусаад, ангийнхантайгаа болон гэртээ гэр бүлийнхээ гишүүдтэй эсвэл дотнын найзуудтайгаа зураг, тайлбараа хуваалцахад урь.