Семинар
Алма 56: 2000 залуу дайчин


“Алма 56: 2000 залуу дайчин,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 56,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 56

2000 залуу дайчин

том хүү нь жад барин явахаар бэлдэж байхад бага хүүгээ тэвэрч буй лемен эх

Бид Их Эзэний Сүм дэх залуучуудын үнэнч үлгэр жишээнээс агуу сургамж авч чадна. Агуу дайны үеэр Хиламан 2000 залуу эрийг удирдан, ялалтад хүрч, олон хүний амийг аварсан. Энэ хичээл Есүс Христэд итгэх итгэлээ зоригтой хөгжүүлбэл Их Эзэн чамайг Өөрийн хүчээр адислах болно гэдгийг ойлгоход тань туслах зорилготой.

Суралцагчид тань бурханлаг чадавхтай гэдгийг хүлээн зөвшөөр. Суралцагч нэг бүр Бурханы хүүхэд мөн гэдгийг сана. Таныг суралцагчдынхаа Есүс Христтэй илүү адил болох чадварт итгэдэг гэдгийг мэдэх үед тэдний чадавхад итгэх итгэл өсөх болно. Суралцагчид илүү дуулгавартай байхыг хичээж, бусадтай эелдэг харьцаж, итгэлтэй үйлдэхийг хичээж байгааг хүлээн зөвшөөр.

Суралцагчийн бэлтгэл: Хэцүү сорилтыг үл харгалзан Их Эзэнд агуу итгэлээ харуулсан өсвөр үеийнхний эсвэл хэсэг залуучуудын жишээг бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зоригтой байх

Түгшиж эсвэл хэцүү байж болох дараах даалгавруудыг самбар дээр бич. Та суралцагчдадаа илүү хамаатай байлгахын тулд даалгавруудыг нэмж эсвэл өөрчилж болно. Даалгавруудын нэмэлт жишээнүүдэд дараах зүйлс орно. Үүнд: гэрчлэлээ хуваалц, сайн мэдээг найздаа хуваалц, наманчил.

Хэрэв танаас дараахыг хийхийг хүсвэл хэрхэн мэдрэхээ бас яагаад гэдгийг төсөөлөн бод. Тухайлбал:

Бүрэн цагийн номлолд үйлчлэх

Түгээмэл биш байсан ч зарлигийг сахих

Сүмд ярих эсвэл хичээл заах

Цөөн суралцагчаас нэг ажлыг сонгоод, хэрхэн мэдэрсэн мөн яагаад гэдгээ хуваалцахад урь.

  • Эдгээр нөхцөл байдалд ямар эргэлзээ таныг уруу татагдахад хүргэж болох вэ?

Суралцагчдыг суралцах гэж буй зүйлийнхээ хамаарлыг ойлгоход бэлдэхийн тулд тэднийг дараах зүйлсийг анхааралтай хийхэд урь.

Их Эзэн танаас одоо эсвэл удахгүй хийхийг хүсэж болох, танд аймшигтай эсвэл хэцүү байж болох нэг зүйлийг судлах тэмдэглэлдээ бич. Мөн та өөрт байгаа эргэлзээ, асуудлаа бичиж болно. (Та хичээлийн дараа энэ хэсэг рүү буцаж очих болно.)

Энэ даалгаврыг итгэлтэй даван туулахын тулд юу мэдэх эсвэл ойлгох ёстойгоо тунгаан бод. Суралцах явцдаа өөрт тань туслах үнэнийг олж, ойлгоход тань туслах Их Эзэний удирдамжийг эрэлхийл.

Хиламаны Моронайд бичсэн захидал

Алма 56–58 бол дайны үеэр Хиламаны ахмад Моронайд бичсэн захидал юм. Хиламан 2000 залуу дайчин гэгддэг Анти-Нифай-Лихайчуудын хэсэг залуу эрийн тухай бичсэн. Хиламанаар удирдуулсан эдгээр залуу эр Антипусаар удирдуулсан армитай нэгдэж, леменчүүдийн эсрэг газар нутаг, гэр бүлээ хамгаалахаар бэлдэв (Алма 56:9–12-ыг үзнэ үү).

Суралцагчдад Алма 56:30–44-т юу болсныг ойлгоход тусал. Үүнийг хийх зарим арга замд дараах зүйлс орно:

1. Дараах тохируулах үйл ажиллагааг самбар дээр бич эсвэл тараах материалын хуулбарыг суралцагчдад өг. Тохируулах үйл ажиллагааны хариултууд нь 1-а, 2-в, 3-г, 4-б юм.

2. Танхимын урд гурван суралцагч суулгаад тус бүрийг гурван армийн нэг гэж тодорхойлсон нэрийн шошго зүүхийг хүс (2000 залуу дайчин, Антипусын арми, леменчүүдийн арми). Суралцагчдыг шүлгийг уншиж байхад танхимын урд буй суралцагчид армийн хөдөлгөөнийг дахин үзүүлж болно.

2000 залуу дайчинд тулгарсан нөхцөл байдал

1.___Алма 56:30–33

а. Антипус леменчүүдийг хотоос гаргахыг оролдохын тулд Хиламаныг болон түүний 2000 дайчныг Антипарагийн хажуугаар өнгөрөхийг тушаав.

2.___Алма 56:34–38

б. Гурав хоногийн дараа 2000 дайчин ард нь байгаа леменчүүдийг харж чадахгүй болов. Антипусын арми леменчүүдийг барьж авсан уу эсвэл леменчүүд тэднийг урхинд оруулах гэж оролдсон уу гэдгийг тэд мэдээгүй. Хиламан залуу цэргүүдээсээ тулалдаанд оролцох хүсэлтэй эсэхийг асуув.

3.___Алма 56:39–42

в. Леменчүүд 2000 дайчин руу дайрахаар хотоос гарахад Антипусын арми леменчүүдийг дагасан.

4.___Алма 56:43–44

г. Леменчүүд Антипустай тулалдахаар эргэхийн оронд Антипус араас нь дайрахаас өмнө Хиламаны цэргийг устгана гэж найдан яаравчлав.

Тулалдах эсэхээ шийдэх

Өөрийгөө залуу дайчидтай хамт тулалдаанд гарахад бэлэн үү? гэж асуусан гэж төсөөл. Танд ямар санагдах вэ? Таны шийдвэрт юу нөлөөлөх вэ?

Алма 56:45–48-ыг уншаад, эдгээр залуу эр юу хийхээр шийдсэн, яагаад ингэж шийдсэнийг олж мэд.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Хэрэв суралцагчид дараах асуултын хариултыг өөрсдөө хуваалцахгүй байвал тэднээс асуу.

  • 46-р шүлэг-т дурдсанаар эдгээр залуу эр юу мэдсэн бэ?

    Суралцагчдыг судар дээрээ энэ асуултын хариултын доогуур зурахыг урамшуул.

  • Энэ үнэнийг хэн тэдэнд заасан бэ? (Алма 56:47–48-ыг үзнэ үү)

  • Энэ үнэн тэдэнд тулалдаанд орох зоригийг хэрхэн өгсөн бэ?

Аюултай, хэцүү нөхцөл байдалд байхдаа эдгээр залуу эрийг Бурханд бүрэн итгэсэн үед Түүнд ямар санагдсан байхыг төсөөл.

Тулааны хамгаалалт

Алма 56:49–56-г уншаад, залуу дайчид зоригтойгоор “эргэлзээгүй” (Алма 56:47), өөрөөр хэлбэл Бурханд итгэх итгэлээ хөгжүүлснээр юу тохиолдсоныг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ?

Залуу дайчдаас сурч мэдэж болох зарчмуудын нэг бол итгэлээр үйлдэх зоригтой байх тусам бид Бурханаас хүчийг хүлээн авах болно гэсэн зарчим юм.

Бурхан Хиламаны бүх цэргийг хамгаалж байсан ч итгэлтэй хүмүүсийг бодитоор үргэлж хамгаалахгүй байх гэдгийг мэдэх нь чухал юм. Гэвч Тэрээр тэдний сүнсэнд тустай Өөрийн мэддэг арга замаар үргэлж адислах болно (Алма 60:12–13).

  • Энэ үнэн Бурханы тухай мөн Түүний хүчний талаар танд юу зааж байна вэ?

Суралцагчдыг Хиламаны армийн түүхийг өөрсдөдөө болон нөхцөл байдалтай зүйрлэхэд нь туслах дараах үйл ажиллагаануудын аль нэгийг сонгож, дуусгахад урь. Сонголтуудыг харуулах нь суралцагчид сонгохдоо тэдгээрээс эш татаж, бөглөхөд тустай байж болох юм. Сурч мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцах боломжтой гэдгийг суралцагчдад мэдэгд.

А Сонголт. Бодит амьдрал дээрх нөхцөл байдал

Өнөөгийн өсвөр үеийнхэн Хиламаны үнэнч залуу дайчдын адил итгэлээр зоригтой үйлдэхийг сонгох шаардлагатай нөхцөл байдлыг тодорхойл. Тухайн нөхцөл байдалд өсвөр үеийнхний эргэлзэж болох эргэлзээнээс цөөнийг жагсаан бич. Дараа нь өсвөр үеийнхэн эргэлзэж байсан ч Бурханд итгэх итгэлээ хөгжүүлэх нэг юм уу хоёр арга замыг жагсаан бич. Итгэлээр үйлдэх үед нь Тэнгэрлэг Эцэг тэднийг хүч чадлаар адисалж болох арга замуудыг хуваалц.

Б сонголт. Ээжүүд нь тэдэнд заасан

Залуу дайчин эрсийн ээжүүдийн нэгэн адил танд Бурханд болон Есүс Христэд итгэх итгэлийг зааж өгсөн ээжийнхээ эсвэл өөр нэг эмэгтэйн тухай бич. Тэр танд үг хэллэг, үлгэр жишээгээрээ юу зааж сургасныг болон хэрхэн нөлөөлснийг тэмдэглэ. Та Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний хүчийг мэдрэхийн тулд түүний үлгэр жишээг дагасан арга замыг оруулж болно.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ ангийнхандаа хуваалцахад урь. Эхлээд тэднээс өөр сонголт хийсэн суралцагчийг ангийнхантайгаа хуваалцахад урих нь тустай байж магадгүй юм.

Их Эзэн танаас одоо эсвэл удахгүй хийгээсэй хэмээн хүсэж болох, танд аймшигтай эсвэл хэцүү байж болох нэг зүйлийн талаар бод. Та мөн өөрт байгаа эргэлзээ, асуудлаа санаж болно. Энэхүү нөхцөл байдалд танд тусалж болох залуу дайчдын түүхээс Бурханы тухай мэдсэн зүйлээ мөн Түүний талаар юу сурч мэдсэнээ судлах тэмдэглэлдээ бич. Та Түүнд итгэх итгэлээ харуулахын тулд сүнслэгээр өдөөгдөж буй арга замууд, Тэрээр таныг хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар оруулж болно.