Семинар
Алма 53–63: Тойм


“Алма 53–63: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 53–63,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 53–63

Тойм

Аммоны хүмүүс бидэнд хэцүү үр дагавартай тулгарсан ч гэрээгээ сахих хүчирхэг жишээг үзүүлсэн. Их дайны үед тэдний хөвгүүд Хиламанаар удирдуулан олон хүний амийг аварсан ялалтад хүрсэн. Эдгээр залуу цэрэг “зарлигийн үг бүрийг яг таг гүйцэтгэхдээ” дуулгавартай мөн “Бурханд найдлагаа үргэлж тавьдаг” байв (Алма 57:21, 27). Хожим нь нифайчуудын ахлах шүүгч Пахоран тулалдаанд цэргээ үл тоомсорлосон гэж хилсээр буруутгагдаж, хэрхэн хариулахаа сонгох хэрэгтэй болсон.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Алма 53

Хичээлийн зорилго: Энэ хичээлийн зорилго бол суралцагчдын Бурхантай хийсэн гэрээгээ сахих шийдвэрээ нэмэгдүүлэхэд туслах явдал юм.

  • Суралцагчдын бэлтгэл: Суралцагчдыг Судруудын удирдамж эсвэл Библийн толь бичиг-ээс гэрээ гэсэн үгийг хайж олоод, Бурхантай хийсэн гэрээгээ сахих нь яагаад чухал гэдгийг хуваалцахад бэлдэж ирэхийг урь.

  • Үзүүлэх зураг: Гэрээний замыг харуулсан график; Аммоны хүмүүсийн зэвсгээ булж буй зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Орон нутгийн тойрог эсвэл салбарын итгэлтэй гишүүнийг хичээлд урь эсвэл Их Эзэн өөрсөдтэй нь хийсэн гэрээгээ сахисных нь төлөө тэднийг хэрхэн адисалсан тухай богино хэмжээний видео бичлэг хий. Урилгаа явуулахаасаа өмнө зохицуулагчаас эсвэл хөтөлбөрийн удирдагчаас мөн орон нутгийн санваарын удирдагчдаас зөвшөөрөл авахаа мартуузай.

Алма 56

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христэд итгэх итгэлээ зоригтой хэрэгжүүлэхэд Их Эзэн тэднийг Өөрийн хүчээр адислах болно гэдгийг ойлгоход нь туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Хэцүү сорилтыг үл харгалзан Их Эзэнд агуу итгэлээ харуулсан өсвөр үеийнхний эсвэл хэсэг залуусын бүлгийн тухай бодоход суралцагчдыг урь.

  • Тараах материал: “2000 залуу дайчдад тулгарсан нөхцөл байдал”

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Ангид тохирох үйл ажиллагааг харуул. Суралцагч зөв хариултыг мэдэх үед тэдгээрийг зөв эшлэлийг хураангуйтай холбохын тулд зурах функцийг ашигла эсвэл чаатын функцийг ашиглан хариултаа бичихийг урь.

Алма 57

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханы зарлигуудыг яг таг дуулгавартай дагахыг хичээхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаа Аврагчийн Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байсан жишээг бодож, тэдгээр жишээнээс юу сурч мэдсэнээ тунгаан бодоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад A, Б, В гэсэн гурван үйл ажиллагааны хоёрыг гүйцэтгэх хугацаа өг. Тэднийг жижиг бүлгүүдэд хуваарилж, дэд бүлгийн өрөөнд байрлуулж, суралцагч бүрийг өөрсдийн сонгосон үйл ажиллагааныхаа талаарх ойлголтоо бүлэгтээ хуваалцахад урь. Дараа нь дэд бүлгийн өрөөнүүдийг хооронд нь сольж, суралцагч бүрийг шинэ бүлэгтэйгээ сонгосон үйл ажиллагааныхаа ойлголтыг хуваалцахад урь. Ангийг дахин цуглуулж, суралцагчдыг ангийн өөр гишүүнээс сурч мэдсэн ямар нэгэн утга учиртай зүйлээ хуваалцахад урь.

Алма 59–61

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бусдын алдаанд илүү их хайр, тэвчээрээр хандаж, Есүс Христтэй илүү адил болоход нь сүнслэгээр нөлөөлж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 3 Нифай 11:29–30-д байдаг Аврагчийн сургаалаар амьдрахад юу хэцүү байдаг, эдгээр сургаалын дагуу амьдрах нь яагаад үнэ цэнтэй болохыг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлээ эхлүүлэхдээ Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын мэдэгдэл-ийг үзүүл. Дараа нь суралцагчдыг чаатын функцыг ашиглан, бидэнд эвгүй санагдаж магадгүй нэмэлт шалтгааныг бичихэд урь.

Төгс эзэмших сургаалын давтлага 16

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын 2-р хагаст гардаг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судруудыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх явцдаа анзаарсан аливаа адислал, ашиг тусыг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.

  •  

  • Үзүүлэх контент:Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад сонгосон жишээндээ төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг хэрэгжүүлэхийн тулд A, Б, В алхмуудыг давах хангалттай хугацаа өг. Суралцагчдыг ангийнхантай үзэл бодлоо хуваалцахад бэлэн бол эрхий хуруу гозойлгосон тэмдгийг ашиглахыг эсвэл чаат дээр “бэлэн” гэж бичихэд урь. Суралцагчид бэлтгэл хийхэд хангалттай хугацаа өгвөл хуваалцахдаа илүү итгэлтэй байх болно.

Хэвлэх