Сургаал ба Гэрээнүүд 2021
8-р сарын 22. Яагаад Их Эзэн намайг эрүүл байгаасай хэмээн хүсдэг вэ? Сургаал ба Гэрээ 89–92


“8-р сарын 22. Яагаад Их Эзэн намайг эрүүл байгаасай хэмээн хүсдэг вэ? Сургаал ба Гэрээ 89–92,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“8-р сарын 22. Яагаад Их Эзэн намайг эрүүл байгаасай хэмээн хүсдэг вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Зураг
Ойд зугаалж буй залуу эмэгтэйчүүд

8-р сарын 22

Яагаад Их Эзэн намайг эрүүл байгаасай хэмээн хүсдэг вэ?

Сургаал ба Гэрээ 89–92

Зураг
хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Хэн манай тойрогт шинээр ирсэн бэ, бид тэднийг хэрхэн дотно хүлээн авч болох вэ? Бид чуулгын эсвэл ангийн цуглааныхаа цагийг үр бүтээлтэй зарцуулахын тулд юу хийж байна вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд бид ямар ямар үүрэг, хариуцлагатай вэ? Бид эдгээрийг хэрхэн илүү сайн гүйцэтгэж чадах вэ?

  • Бидний амьдрал. Бид Есүс Христтэй илүү адил болж, Түүний хүчийг амьдралдаа хүлээж авахын тулд юу хийж байна вэ? Бид гэр бүлээ Христэд ирэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?

Хичээлийн төгсгөлд боломжтой бол дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Зураг
сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Зарим хүний хувьд Сургаал ба Гэрээ 89 дээрх Мэргэн ухааны үгийг хийж болох, болохгүй зүйлсийн жагсаалт гэж бодох нь амархан байдаг. Мэргэн ухааны үгэнд ийм зарим зүйл орсон байгаа ч бидний биеийг эрүүл байлгахад туслах зарчмууд мөн орсон байдаг. Түүнчлэн энэ нь бидний бие махбоддоо ханддаг байдал нь оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг байдлын эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг заадаг. Эрүүл амьдрахыг хичээх явцдаа та ямар ямар адислал хүлээж авсан бэ?

Чуулгын эсвэл ангийн тань гишүүд энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 89–92-ыг уншихдаа Мэргэн ухааны үгийг судалсан байж болох юм. Энэхүү илчлэлтийг дуулгавартай дагаснаар ирдэг биеийн болон сүнслэг адислалуудыг ойлгоход нь та тэдэнд хэрхэн тусалж болох вэ? Та Gospel Topics article “Word of Wisdom” (topics.ChurchofJesusChrist.org) эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын “Бие махбод ба сэтгэл зүйн эрүүл мэнд” (2011, 25–27) хэсгийг уншсанаар тус болох ойлголтуудыг олж авч чадна.

Зураг
Ойд зугаалж буй залуу эрэгтэйчүүд

Бие махбоддоо санаа тавих нь бидний оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг эрүүл мэндэд нөлөөлдөг.

Хамтдаа суралц

Мэргэн ухааны үгийн талаар ярилцлага өрнүүлэхийн тулд дараах үгсийг самбарт бич. Бие махбодын, Оюун ухааны, Сүнслэг байдлын, Нийгмийн. Чуулгын эсвэл ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 89:18–21-ийг уншаад, уг шүлэг дэх амлалтууд дээрх талуудтай хэрхэн хамаатай байж болох талаар ярилцахад урь. Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагаснаар ямар ямар адислал хүлээн авч болох вэ? Бид эдгээр адислалыг амьдралдаа хэрхэн хүлээн авч байсан бэ?

  • Чуулгын эсвэл ангийн тань гишүүд эрүүл байхын тулд хийж байгаа зүйлсийнхээ жагсаалтыг нэгтгэн гаргаснаар бие биеэсээ суралцаж чадна. Та чуулгын эсвэл ангийн гишүүдийг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрд “Нэмэлт эх сурвалж” доорх эхний суман дахь нэг юм уу түүнээс олон судрын хэсгээс биеийн эрүүл мэндийн талаар үнэнийг олж мэдэх даалгавар өг. Сурч мэдсэн зүйлээ хуваалцаж, санаануудаа самбарт бичихийг бүлэг бүрээс хүс. Дараахтай адил асуултуудад бид хэрхэн хариулах вэ? Үүнд: Бурхан яагаад бидэнд биеийн эрүүл мэндтэй холбоотой хууль өгсөн бэ? Бид яагаад тэдгээрийг дуулгавартай дагадаг вэ?

  • Чуулгын эсвэл ангийн гишүүдээс яагаад бид архи уудаггүй, тамхи татдаггүй, мансууруулах бодис хэрэглэдэггүй тухай асууж байсан байж болох юм. Тэд эдгээр асуултад хэрхэн хариулдаг вэ? Тэд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (25–27-р хуудас) гарын авлага дахь “Бие махбод ба сэтгэл зүйн эрүүл мэнд” хэсгээс бусадтай хуваалцах амлагдсан адислал, зөвлөгөөг олж болно. Бие махбоддоо ханддаг байдал маань Бурхантай харилцахад хэрхэн нөлөөлдөг вэ? Чуулгын эсвэл ангийн гишүүд Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах нь тэдний амьдралыг адисалдаг гэсэн гэрчлэлийг хэрхэн олж авсан бэ?

  • Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагаснаар ирдэг адислалыг харуулдаг туршлагууд нь чуулгын эсвэл ангийн гишүүдийг уг хуулийн дагуу илүү тууштай амьдрахад сүнслэгээр нөлөөлнө. Та өөрийнхөө амьдралын эсвэл ерөнхийлөгч Томас С.Монсоны “Зарчим ба амлалт” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 67–68) захиасдаа хуваалцсан туршлагыг хуваалцаж болно. “Leave the Party” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг дээр өөр жишээ өгсөн. Та чуулгын эсвэл ангийн гишүүдийг туршлагаа хуваалцахад урамшуулж болно.

  • Мэргэн ухааны үгийг зөрчих уруу таталтуудыг хэрхэн эсэргүүцэх тухай ярилцлага өрнүүлэхийн тулд чуулгын эсвэл ангийн гишүүддээ загасны өгөөш (эсвэл өгөөшний зураг) үзүүлж болно. Загасны өгөөш загасыг хэрхэн хууран мэхэлдэг вэ? Энэхүү асуултын хариултыг “You Will Be Freed” (ChurchofJesusChrist.org; мөн М.Рассэлл Баллардын “Ай тэр хилэнцэт нэгний зальт төлөвлөгөө2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 117–120) захиасаас олж болно. Загасны өгөөш нь Сатаны биднийг хууран мэхлэхийн тулд хийдэг зүйлстэй юугаараа адилхан бэ? Ерөнхийлөгч Баллард донтолтод автсан хүмүүст зориулан ямар захиас өгсөн бэ? Бид уруу таталттай тэмцэж байгаа хүнд Аврагч руу эргэхэд нь туслахын тулд юу хийж болох вэ? (“Нэмэлт эх сурвалж”-ийн хоёр дахь суманд буй судруудыг үзнэ үү).

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Бүхий л нөхцөлд Аврагч бидний жишээ мөн багш байсан. Заахаар бэлтгэх явцдаа, Их Эзэн бусадтай хэрхэн харьцдаг байсныг мөн та заадаг хүмүүсээ өргөн дэмжиж, урамшуулах арга замаар хэрхэн харьцаж болох талаар бод.

Хэвлэх