“9-р сарын 26. Өнөө үед дэлхий дээр санваарын түлхүүрүүд байгаа нь яагаад чухал вэ? Сургаал ба Гэрээ 106–108,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“9-р сарын 26. Өнөө үед дэлхий дээр санваарын түлхүүрүүд байгаа нь яагаад чухал вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
9-р сарын 26
Өнөө үед дэлхий дээр санваарын түлхүүрүүд байгаа нь яагаад чухал вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).
-
Манай чуулга болон анги. Бид чуулгын эсвэл ангийн гишүүдээ эв нэгдэлтэй болгохын тулд юу хийж чадах вэ? Бид ямар зорилго дээр хамтарч ажиллахыг хүсэж байна вэ?
-
Бидний үүрэг, хариуцлага. Бид сайн мэдээг хуваалцахын тулд юу хийж байна вэ? Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр ямар туршлага хуримтлуулсан бэ?
-
Бидний амьдрал. Бид Их Эзэний мутрыг амьдралдаа хэрхэн харж байсан бэ? Энэ долоо хоногт судраас суралцахад бидэнд юу сүнслэгээр нөлөөлсөн бэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Ахлагч Гари И.Стивэнсон “Санваарын түлхүүрүүд” нь “тэнгэрийн адислал, бэлэг, хүчийг [бидэнд] нээж өгдөг” хэмээн заасан (“Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13–16). Есүс Христ санваарын бүх түлхүүрийг атгадаг бөгөөд Иосеф Смитэд санваарын түлхүүрүүдийг өгөх эрх мэдлийг тэнгэрлэг элчүүдэд олгосон. Өнөө үед Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга тэдгээр түлхүүрийг атгадаг (Сургаал ба Гэрээ 90:3–4, 6; 107:35; 132:7). Эдгээр түлхүүр бол Түүний санваарыг дэлхий дээр ашиглах ажлыг удирдан хөтлөх, Бурханаас санваарын удирдагчдад олгосон эрх мэдэл юм.
Та Сургаал ба Гэрээ 107-г энэ долоо хоногт уншихдаа, Бурхан таныг болон таны заадаг хүмүүсийг санваараар дамжуулан хэрхэн адисалж чадах тухай бод. Та энэ хэсгээс чуулгын эсвэл ангийн гишүүдийн мэдвэл зохих ямар зүйл олж мэдсэн бэ? Заахад бэлдэхдээ та ахлагч Гари И.Стивэнсоны дээр дурдсан захиас болон Итгэлдээ үнэнч байх нь дээрх Санваарын түлхүүрүүд ([2004], 206) хэсгийг уншиж болно.
Хамтдаа суралц
Сургаал ба Гэрээ 107 нь “Бид санваараар болон санваарын удирдагчдын үйлчлэлээр дамжуулан ямар ямар адислал хүлээн авдаг вэ?” хэмээх асуултад хариулахад тусална. Чуулгын эсвэл ангийн гишүүд 18–23, 85–89-р шүлгээс зарим хариултыг хайж болох юм. Тэдэнд санваар болон санваарын удирдагчид бидний амьдралыг хэрхэн адисалдаг талаар илүү сайн ойлгоход туслахын тулд дараах үйл ажиллагаануудаас нэг юм уу түүнээс олныг ашигла.
-
Та санваарын түлхүүрүүдийн талаарх ярилцлагынхаа эхэнд чуулгын эсвэл ангийн гишүүдийг ерөнхийлөгч Боид К.Пакэрын “The Twelve” (Liahona, May 2008, 83–87; мөн “The Restoration of Priesthood Keys” видео бичлэгийг үзнэ үү [ChurchofJesusChrist.org]) захиасдаа өгүүлсэн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Дани дахь сүмд айлчилсан тухай түүхийг хуваалцахад бэлдэж ирэхэд урьж болно. Та чуулгынхан эсвэл ангийнхнаас Итгэлдээ үнэнч байх нь судрын заалтын Санваарын түлхүүрүүд (206) хэсгийг хамтдаа уншихыг хүсэж болно. Тэдэнд уншсан зүйл дээрээ тулгуурлан санваарын түлхүүрүүд гэж юу болох талаар бие биедээ заах цаг гаргаж өг. Санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийн үйлчлэлээр дамжуулан бидэнд ямар ямар адислал ирсэн бэ?
-
Та ахлагч Гари И.Стивэнсоны “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” захиасын эхний зургаан догол мөрөөс түүний түлхүүрээ алга болгосон тухай түүхийг хуваалцаж болно (эсвэл “Where Are the Keys?” [ChurchofJesusChrist.org] видео бичлэгийг үзүүл). Та хэдэн түлхүүр үзүүлээд, чуулгынхан эсвэл ангийнхныг эдгээр түлхүүр санваарын түлхүүрүүдтэй юугаараа төстэй болох талаар хуваалцахад урьж болно. Заадаг хүмүүс тань ахлагч Стивэнсоны дурдсан, санваарын түлхүүрүүд дэлхийд даатгагдсан талаарх судруудыг (Иосеф Смит—Түүх 1:68–72; Сургаал ба Гэрээ 110:11–16) уншин, ярилцаж болно. Та чуулгын эсвэл ангийн гишүүн бүрийг дараах судруудаас нэгийг сонгоод, санваарын түлхүүрүүдээр дамжуулан бидний хүлээн авдаг хүч, адислалын талаар сурч мэдсэн зүйлээ нэг өгүүлбэрт багтаан тайлбарлахад урьж болно. Maтай 16:18–19; Сургаал ба Гэрээ 27:12; 65:2; 84:19–20. Өнөө үед дэлхий дээр санваарын түлхүүрүүд байгаа нь яагаад чухал вэ?
14:6 -
Та чуулгын эсвэл ангийн гишүүн бүрд цаасан түлхүүр өгөөд, хүн тус бүрд ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл” (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71) захиасын II, III, IV, V хэсгийг унших даалгавар өг. Тэднийг санваарын талаар сурч мэдсэн зүйлээ түлхүүр дээрээ бичээд, бичсэн зүйлээ хуваалцахад урь. Эдгээр үнэн чуулгын эсвэл ангийн удирдагчдын талаар мөн тэднээс хүлээн авдаг үүрэг даалгаврын тухай бидний бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–85
-
“Priesthood Keys,” in General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 3.4.1 (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.4.1 дэх “Санваарын түлхүүрүүд”)
-
“Learn Your Duty,” “The Priesthood, an Opportunity to Serve,” видео бичлэгүүд, ChurchofJesusChrist.org