“10-р сарын 10. Би Их Эзэнд хэрхэн илүү бүрэн дүүрэн хөрвөгдөж болох вэ? Сургаал ба Гэрээ 111–114,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“10-р сарын 10. Би Их Эзэнд хэрхэн илүү бүрэн дүүрэн хөрвөгдөж болох вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
10-р сарын 10
Би Их Эзэнд хэрхэн илүү бүрэн дүүрэн хөрвөгдөж болох вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь чуулгынхаа эсвэл ангийнхаа тодорхой ажил хэргийн талаар зөвлөлдөхөөс гадна Ерөнхий чуулган дээр төрсөн сэтгэгдэл, дурдсан сэдвүүдийн талаар хэлэлцэж болно. Дараах асуултууд тусалж болох юм.
-
Ямар сэдэв, захиас бидэнд онцгой санагдсан бэ?
-
Бид ойлгож мэдэрсэн зүйлийнхээ дагуу юуг хийхэд сүнсээр өдөөгдсөн бэ?
-
Чуулгын эсвэл ангийн хувьд бид Ерөнхий чуулганаас сонссон зөвлөгөөн дээрээ үндэслэн юу хийх хэрэгтэй вэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хий. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Бид Есүс Христэд илүү бүрэн дүүрэн хөрвөгдөхийн тулд хүнд сорилтууд бидний хөрвөлтийг сорьж байсан ч Түүнд итгэж, зарлигуудыг нь сахих ёстой. 1837 онд Сүмийн хэдэн гишүүн тэр дундаа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зарим гишүүн гэрчлэлээ алдаж, бошиглогч Иосеф Смитийг эсэргүүцэх болжээ. Тэр үед Томас Б.Марш Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байв. Энэ долоо хоногт та гэр бүлтэйгээ хамт Сургаал ба Гэрээ 112-ыг уншихдаа, Томас Б.Маршид хөрвөлтөө хүчирхэгжүүлэхэд нь туслахаар Их Эзэний өгсөн зөвлөгөөг анзаарсан байж болох юм (ялангуяа 10–26-р шүлгийг үзнэ үү). Энэ зөвлөгөө Аврагчид илүү хөрвөгдөх талаар танд юу зааж байна вэ?
Та чуулгын эсвэл ангийн гишүүдэд “тэд хөрвүүлэгдэх болно, мөн бибээр тэднийг эдгээх болно” хэмээх Аврагчийн амлалтыг хүлээн авахад нь хэрхэн тусалж чадах вэ? (Сургаал ба Гэрээ 112:13). Та ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ? Та эдгээр асуултын талаар тунгаан бодохдоо, Бонни Х.Кордон эгчийн “Эзэнд итгэ, бүү хазай” (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124–126) захиас болон Итгэлдээ үнэнч байх нь судрын заалт дахь “Хөрвөлт” ([2004], 81–85) захиасыг уншиж болно.
Хамтдаа суралц
Чуулгын эсвэл ангийн гишүүд тань Есүс Христэд хөрвөгдөх гэдэг нь ямар утгатай болохыг мэддэг үү? Тэд хэрхэн илүү бүрэн дүүрэн хөрвөгдөж болохоо мэдэх үү? Тэднийг Сургаал ба Гэрээ 112:10–26-г уншихдаа эдгээр асуултыг тунгаан бодоход урь. Бид хэрхэн хүнд хэцүү нөхцөлд ч Есүс Христэд хөрвөгдсөн хэвээр үлдэх вэ? Та чуулгынхан эсвэл ангийнхандаа Аврагчид хөрвөгдөхдөө илүү хүчирхэг байхад нь туслахын тулд дараах үйл ажиллагаануудаас нэг юм уу түүнээс олныг ашиглаж болно.
-
Aлмa 32:27–43 нь заадаг хүмүүст тань итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлж, Есүс Христийн сайн мэдээнд илүү бүрэн хөрвөгдөж болохыг ойлгоход тусалж чадна. Та чуулгын эсвэл ангийн гишүүдийг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрээс эдгээр шүлгийг уншаад, эдгээр нь итгэл ба хөрвөлтийн талаар юу зааж байгааг ярилцахыг хүсэж болно. Бүлэг тус бүрээс сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та дараахтай адил асуултуудыг тавин, ярилцлага өрнүүлж болох юм. Тухайлбал: Үрнээс ургаж буй мод яагаад хөрвөлтийг сайн дүрсэлдэг вэ? “[Бурханы] үгсийг турших” гэдэг нь ямар утгатай вэ? (27-р шүлэг). “Модыг арчлах” гэдэг нь ямар утгатай вэ? (41-р шүлэг). Хөрвөлтийн үр бидний дотор “өсөж, мөн соёолж, мөн ургаж эхэлж” байгааг бид яаж мэдэх вэ? (30-р шүлэг). Чуулгын эсвэл ангийн гишүүдэд Есүс Христэд хөрвөсөн хөрвөлтөө тордохын тулд юу хийх хэрэгтэйгээ тунгаан бодох цаг өг.
-
Есүс Христэд хөрвөгдөхөд бидэнд саад болдог олон хүчин зүйл дэлхийд байдаг. Хиламан 5:12-ыг унших нь чуулгын эсвэл ангийн гишүүдэд эсэргүүцэлтэй тулгарсан ч хүчирхэг хэвээр үлдэж болохыг зааж болно. Есүс Христийн хадан дээр “сууриа босгох” гэдэг нь ямар утгатай вэ? Та хүн бүрд ахлагч Квинтин Л.Күкийн “Итгэлийн суурь” (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119–123) захиасаас нэг нэг хэсгийг оноож өгөөд, Аврагч дээр сууриа тавихад туслах жишээ, зөвлөгөөг эрж олохыг хүс.
-
Та ерөнхийлөгч Бонни Х.Кордоны “Эзэнд итгэ, бүү хазай” захиасдаа заасан зарчмыг бүтээлч маягаар харуулж чадах уу? Жишээ нь, та чуулгыг эсвэл ангийг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрээс хэлтгий гадаргуу дээр шоо эсвэл өөр зүйл ашиглан өндөр цамхаг барих даалгавар өгч болно. Үүний дараа энэ нь ерөнхийлөгч Кордоны захиастай хэрхэн уялдан холбогдож байгааг ярилц. Чуулгын эсвэл ангийн гишүүд хэрхэн амьдралаа Есүс Христэд төвлөрүүлэх талаарх санааг захиасаас хайж болно. Бид Аврагчид итгэхэд эсвэл өөрсдийн ойлголтод тулгуурлахад тохиолдсон ямар ямар туршлагаа хуваалцаж болох вэ?
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Чуулгын эсвэл ангийн гишүүд хүсвэл санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
Алма 5 (Алма хөрвөгдөх талаар заав)
-
Дэвид А.Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–133
-
Ричард Ж.Мэйнз, “Христ дээр төвлөрсөн амьдралаар амьдрахын баяр баясгалан,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11–13
-
Бэки Крэйвин, “Хянамгай ба хайхрамжгүй,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 7–9