Сургаал ба Гэрээнүүд 2021
10-р сарын 24. Би амьдралдаа “тэнгэрийн хүчийг” хэрхэн хүртэх вэ? Сургаал ба Гэрээ 121–123


“10-р сарын 24. Би амьдралдаа ‘тэнгэрийн хүчийг’ хэрхэн хүртэх вэ? Сургаал ба Гэрээ 121–123,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“10-р сарын 24. Би амьдралдаа ‘тэнгэрийн хүчийг’ хэрхэн хүртэх вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Хамтдаа алхаж буй эмэгтэйчүүд

10-р сарын 24

Би амьдралдаа “тэнгэрийн хүчийг” хэрхэн хүртэх вэ?

Сургаал ба Гэрээ 121–123

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Хэн манай тойрогт шинээр ирсэн бэ, бид тэднийг хэрхэн дотно хүлээн авч болох вэ? Бид чуулгын эсвэл ангийн цуглааныхаа цагийг үр бүтээлтэй зарцуулахын тулд юу хийж байна вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд бид ямар ямар үүрэг, хариуцлагатай вэ? Бид эдгээрийг хэрхэн илүү сайн гүйцэтгэж чадах вэ?

  • Бидний амьдрал. Бид Есүс Христтэй илүү адил болж, Түүний хүчийг амьдралдаа хүлээж авахын тулд юу хийж байна вэ? Бид гэр бүлээ Түүнд ирэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хий. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Санваарын эрх мэдэл, хүч хоёр өөр юм. Санваарын эрх мэдлийг гар тавилтаар хүлээн авдаг ба эрэгтэйчүүд санваарын албанд томилогдож, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь дуудлагад онцгойлон адислагдаж болно. Гэвч санваарын буюу Бурханы хүч эсвэл “тэнгэрийн хүчийг” зөвхөн “зөв шударга ёсны зарчмуудаар” (Сургаал ба Гэрээ 121:36) ашиглах бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь энэхүү хүчийг ашиглаж болно. Хэрэв бид бусдад үзүүлэх үйлчлэлээ хүчирхэг, амьдралыг өөрчлөхүйц байлгахыг хүсвэл тэнгэрийн хүчийг дуудахаар зохистой байх хэрэгтэй.

Танай чуулгын эсвэл ангийн гишүүд санваарын хүчийг хэрхэн хүртэх талаар мэдэх үү? Хэрэв тэдэнд ийм ойлголт байсан бол тэдний амьдрал, үйлчлэл юугаараа өөр байх байсан бэ? Сургаал ба Гэрээ 121-ийг судлахдаа эдгээр асуултыг тунгаан бод. Мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах хоёр захиасыг судалбал тустай байх болно. Нэг нь санваартнуудад хандсан “Санваарын хүчний үнэ цэн” (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 53–56), нөгөө нь эгч нарт хандсан “Сүнслэг эрдэнэс” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–85) захиас юм.

Залбирч буй хөвгүүн

Санваарын хүч зөв шударга амьдрах замаар ирдэг.

Хамтдаа суралц

Та санваарын хүчийн тухай ярилцлага өрнүүлэхийн тулд чуулгын эсвэл ангийн гишүүдээс энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 121-ийг уншихдаа энэхүү хүчийн талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсэж болно. Тустай гэж үзвэл, тэднийг 34–36-р шүлгийг гүйлгэж уншаад, хүч гэдэг үгийг хэрэглэсэн бүх газрыг олж, сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг санал болгож болно. Та чуулгын эсвэл ангийн гишүүдэд Бурханы санваарын хүчийг хэрхэн амьдралдаа хүлээн авч байснаа илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах үйл ажиллагаануудыг ашиглаж болно.

  • Дэлхий дээр “хүч,” “нөлөө” хэрхэн оршин тогтнож байдгийг 121-р хэсэг дээрх санваарын хүчийг хэрхэн оршин тогтнож байдаг тухай Их Эзэний заасан зүйлтэй харьцуулах нь тус болж болох юм. Та самбарт хоёр баганатай хүснэгт зураад, Дэлхийн хүч, Тэнгэрийн хүч гэсэн гарчгуудыг бичиж болно. Чуулгын эсвэл ангийн гишүүдээр хүснэгтийг Сургаал ба Гэрээ 121: 34–46 дахь үг, хэллэгээр бөглүүлж болно. Эдгээр шүлгийг ойлгох нь найз нөхөд, гэр бүлийн гишүүд, өөрсдийн үйлчилж, тохинуулдаг хүмүүс зэрэг бусад хүнд сайн нөлөө үзүүлэхийг эрэлхийлдэг бидний арга замд хэрхэн нөлөөлж болох вэ? Эдгээр шүлэгт өгүүлснээр, бусдад зөв шударгаар нөлөөлөхөд Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Санваарын үйлчлэлдээ хүчийг хэрхэн авчирч болох талаар суралцахад нь Аароны санваартнуудад туслахын тулд янз бүрийн эд зүйлийг дэлгэж тавиад, тэдгээр нь тус бүрдээ ямар үнэ цэнтэй болохыг чуулгын гишүүдээс асуу. Яагаад зарим зүйл бусдаасаа илүү үнэ цэнтэй байна вэ? Бидний амьдралд ямар зүйлс хамгийн их үнэ цэнтэй байдаг вэ? Тэдгээрийн төлөө бид ямар төлөөс төлөх хэрэгтэй вэ? Чуулгын гишүүд дараа нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Санваарын хүчний үнэ цэн” захиасыг судлаад, санваарын хүчийг хүлээн авахын тулд бид ямар төлөөс төлөх ёстой гэж хэлснийг мэдэж авч болно. Бид Аврагчийн хүчээр илүү их үйлчлэх нь бидний болон бусдын амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Та санваарын хүчийг хэрхэн хүртэж болохыг залуу эмэгтэйчүүдэд ойлгуулан туслахын тулд амьдралдаа Бурханы хүчийг мэдэрч байсан үеүдээ бодохыг тэднээс хүсэж болно. Санваарын хүч бол Бурханы хүч гэдгийг тайлбарла. Тэд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасаас эмэгтэйчүүд болон санваарын хүчийн талаарх үнэнийг олж мэдэж болно. Ерөнхийлөгч Нэлсон “Аврагчийн хүчийг байнга ашиглахын” тулд юу хийхийг Сүмийн эмэгтэйчүүдээс хүссэн бэ? (83-р хуудас; “Бурхантай гэрээнүүд байгуулж” хэмээн эхэлсэн догол мөрөөс хойших дөрвөн догол мөрийг онцлон үзнэ үү). Хэзээ бид өөрсдийн болон бусдын амьдралыг адислахын тулд энэ хүчийг хүлээн авч байсан бэ? Сургаал ба Гэрээ 121:39–43 нь Их Эзэний хүчтэйгээр хэрхэн амьдралдаа үйлдэж болох талаар бидэнд юу зааж байна вэ?

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Та нар Есүс Христийн үлгэр жишээг дагаж, Түүний хүчийг хүртэхүйц зохистой амьдрахыг эрэлхийлдэг бол хүч, эрх мэдэлтэйгээр зааж чадна.