“11-р сарын 14. Яагаад мөнхийн гэрлэлт чухал вэ? Сургаал ба Гэрээ 129–132,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“11-р сарын 14. Яагаад мөнхийн гэрлэлт чухал вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
11-р сарын 14
Яагаад мөнхийн гэрлэлт чухал вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).
-
Манай чуулга болон анги. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ? Бид дараагийн үйл ажиллагаанд хэнийг урих нь зүйтэй вэ?
-
Бидний үүрэг, хариуцлага. Бид ямар үүрэгт ажил хийж гүйцэтгэсэн бэ? Бид ямар үүрэгт ажил хийж гүйцэтгэх хэрэгтэй вэ? Бид бусдыг Христэд ирэхэд хэрхэн урьсан бэ мөн бид одоо бусдыг хэрхэн урьж болох вэ?
-
Бидний амьдрал. Сүүлд хуримтлуулсан ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ? Бидний амьдралд юу тохиолдож байна вэ мөн бид бие биенээ хэрхэн дэмжиж чадах вэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга эсвэл ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн хичээлийг ойролцоогоор 25–35 минут заана.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Чуулгын эсвэл ангийн тань гишүүд бага залуудаа ариун сүмийн гэрлэлтийн талаар гэрчлэлтэй болсноор энэхүү агуу адислалаас хүртэхийг илүү ихээр хүсэж, үүнд бэлдэх болно. Тэнгэрлэг Эцэгийн маань аз жаргалын төлөвлөгөөнд гэрлэлтийн мөнхийн гэрээг байгуулах нь өргөмжлөлийн нэн чухал хэсэг юм (Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү). Гэхдээ ариун сүмийн гэрлэлт нь зөвхөн ирэх амьдралд хүлээж авах зүйлсийн тухай биш, энэ амьдралд ч агуу адислалуудыг авчирч чадна. Тухайлбал, Бурхантай байгуулсан ариун нандин гэрээ нь эхнэр, нөхрийг хоорондох харилцаагаа авч үзэх байдалд нөлөөлж болно. Ариун сүмд энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр гэрээнүүддээ үнэнч байх аваас Есүс Христийн ачаар харилцаа нь үүрд үргэлжлэх болно гэсэн баталгааг авдаг.
Та өөрийн чуулгын эсвэл ангийн гишүүдэд ариун сүмд лацдан холбуулах илүү их хүсэл эрмэлзлийг мэдрэхэд нь хэрхэн тусалж болох вэ? Ариун сүмийн гэрлэлтийн талаар заахад бэлдэхийн тулд та temples.ChurchofJesusChrist.org дээрх “About a Temple Sealing” нийтлэлийг судалж эсвэл Итгэлдээ үнэнч байх нь судрын заалт дахь “Гэрлэлт” ([2004], 74–78) хэсгийг уншиж болно.
Хамтдаа суралц
Та чуулгын эсвэл ангийн гишүүдэд энэ долоо хоногт судруудаас суралцсан зүйлсээ хуваалцах боломж олгохын тулд Яагаад Бурханы ариун сүм дэх мөнхийн гэрлэлт чухал вэ? гэсэнтэй адил асуултыг самбарт бичиж болно. Чуулгын эсвэл ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 129–132-р хэсгээс уг асуултад хариулахад туслах шүлгийг уншиж олоод, асуултын дэргэд эшлэлийг нь бичиж болно. (Хэрэв тустай гэж үзвэл, тэднээс Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:13–19-р шүлгийг харахыг хүсэж болно.) Зарим эшлэлийг хамтдаа уншаад, юу зааж байгаа талаар ярилц. Та өсвөр үеийнхэнд ариун сүмийн гэрлэлтийн ач холбогдлыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах үйл ажиллагаануудын алиныг нь ч ашиглаж болно.
-
Мөнхийн гэрлэлт нь сэргээгдсэн сайн мэдээний хувьд онцгой учраас заадаг хүмүүс тань үүнийг сайн мэдэхгүй хүмүүст тайлбарлаж өгөх боломжтой байж болох юм. Чуулгын эсвэл ангийн гишүүдэд үүнийг хийхэд нь туслахын тулд тэдэнд хожмын үеийн гэгээнтнүүд яагаад ариун сүмд гэрлэх нь маш чухал гэж итгэдэг талаар гайхширдаг найз байдаг хэмээн төсөөлөхөд урь. Тэднээс “Нэмэлт эх сурвалж” дахь “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”” (ChurchofJesusChrist.org) эсвэл Итгэлдээ үнэнч байх нь судрын заалтын 74–78-р хуудсыг уншихыг хүс. Тэд найздаа ариун сүмийн гэрлэлтийн чухал ач холбогдлыг тайлбарлан бичих захидалдаа оруулж болох үг, хэллэг, санаануудыг олж болох юм. Тэд бас ахлагч Рэнланд, Рэнланд эгч нартай хийсэн нүүр тулсан ярилцлагын “Why Is Marriage Sacred to Heavenly Father?” хэсгийг үзэж болно ([дэлхий даяарх өсвөр үеийнхэнд зориулсан нэвтрүүлэг], 2017 оны 8-р сарын 5, FacetoFace.ChurchofJesusChrist.org). Та тэдэнд захидал бичих цаг гаргаж өгсний дараа бичсэн зүйлсээ хуваалцахад урьж болно.
-
Итгэлцэл бүхий гэрлэлтийн жишээг харах нь заадаг хүмүүсийг тань энэхүү адислалыг өөрсдөдөө эрэлхийлэхэд сүнсээр өдөөж болох юм. Үүнийг хийх нэг арга зам бол ахлагч Л.Витни Клэйтоны “Гэрлэлт: Ажиглаад суралц” захиасын зарим хэсгийг унших явдал юм (2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96–98). Аз жаргалтай мөнхийн гэрлэлтийг хэрхэн босгох тухай чуулгын эсвэл ангийн гишүүд энэхүү захиасаас юу сурч мэдэж болох вэ? Түүнчлэн чуулгын эсвэл ангийн гишүүд Итгэлдээ үнэнч байх нь судрын заалтын Аз жаргалтай гэр бүлтэй болох нь (77–78-р хуудас) хэсгийн санаануудыг үзэж болно. Тэд бас “Ахлагч Бэднар, Бэднар эгч нартай хийсэн нүүр тулсан ярилцлага” дахь “How Did Elder and Sister Bednar Meet?” хэсгийг үзэж болно ([дэлхий даяарх өсвөр үеийнхэнд зориулсан нэвтрүүлэг], 2015 оны 5-р сарын 12, FacetoFace.ChurchofJesusChrist.org).
-
Чуулгын эсвэл ангийн гишүүдээс ариун сүмд лацдан холбуулахад нь саад болж болох зарим зүйлийн талаар бодож үзэхийг хүс. Бид эдгээр зүйлийг даван гарахын тулд одоо юу хийж болох вэ? Дараа нь тэд Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлэг дэх “Мөнхийн гэрлэлт” ([2019], 94) хэсгийг уншаад, аз жаргалтай гэрлэлт, гэр бүл рүү хөтөлдөг зарчим, дадал хэвшлүүдийг олж болно. Тэд мөнхийн гэрлэлтэд бэлдэхийн тулд одоо хийж болох зарим зүйлийн жагсаалтыг гаргаж болно. Биднийг мөнхийн гэрлэлтэд бэлтгэж, түүндээ хүрэхэд Аврагч ямар үүрэг гүйцэтгэн тусалдаг вэ?
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
Сургаал ба Гэрээ 49:16–17; 131:1–4; 132:13–19 (Мөнхийн гэрлэлт бол Бурханы төлөвлөгөөний үндсэн хэсэг юм)
-
Gospel Topics, “Marriage,” topics.ChurchofJesusChrist.org
-
“What Is a Temple Wedding Like?” видео бичлэг, temples.ChurchofJesusChrist.org
-
Ахлагч Д.Тодд Кристоффэрсэн “Гэрлэлт, гэр бүлтэй холбоотой үндсэн үнэнийг тунхаглах нь гэрлэж эсвэл гэр бүлтэй болж чадаагүй хүмүүсийн золиос, гаргасан амжилтуудыг үл тоомсорлож эсвэл бууруулж байгаа гэсэн үг биш юм. … Сайн бөгөөд амин чухал, яг одоо амин чухал байгаа зүйлүүд төгс биш нөхцөл байдалд ч хийгдэж болно. … Есүс Христэд итгэж найдсан хүмүүсийн хувьд Цагаатгал шударга бус бүх зүйлийг засах болно гэдгийг бид итгэлтэй гэрчилж байна” хэмээн хэлсэн (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35).