Хуучин Гэрээ 2022
3-р сарын 27 Би хэн бэ? Бурхан намайг хэн болоосой гэж хүсдэг вэ? Гэтлэл 1–6


“3-р сарын 27. Би хэн бэ? Бурхан намайг хэн болоосой гэж хүсдэг вэ? Гэтлэл 1–6,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)

“3-р сарын 27. Би хэн бэ? Бурхан намайг хэн болоосой гэж хүсдэг вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022

гитар тоглож буй залуу эрэгтэй

3-р сарын 27

Би хэн бэ? Бурхан намайг хэн болоосой гэж хүсдэг вэ?

Гэтлэл 1–6

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Бид Аврагчийг дагахдаа хэрхэн баяр баясгаланг олж байна вэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Тойрогт эсвэл орон нутагт маань хэнд туслалцаа хэрэгтэй байна вэ? Бид хэрхэн тусалж чадах вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид нэг нэгэндээ номлолын үйлчлэлд бэлдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид тойргийнхоо гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлыг хийх хүчин чармайлтад хэрхэн хувь нэмрээ оруулж чадах вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Гал дүрэлзсэн бут шатахгүй байгааг харахад Мосед гайхамшигтай байсан бөгөөд энэ нь анхаарлыг нь татав. Гэхдээ түүнээс ч гайхалтай зүйл дараа нь тохиолдов. Бурхан Мосетой ярьж, тэрээр Бурханы мэлмийгээр өөрийгөө харж сурав. Энэ ойлголтоороо дамжуулан Мосе боломжгүй гэж бодсон зүйлээ Их Эзэний тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн бөгөөд Фараонтай нүүр тулж, Бурханы хүмүүсийг аварсан.

Өөртөө эргэлзэх эргэлзээгээ бидний хэн болох мөн хэн болж болох талаарх Бурханы ойлголтоор солиход маань туслах туршлага бид бүгдэд хэрэгтэй байдаг. Ялангуяа залуу хүмүүс өөрсдийн үнэ цэнийн талаар хуурамч захиасуудтай тулгардаг. Мосегийн нэгэн адил Бурханд “[тэднээр] хийлгэх ажил байгаа” Аароны санваарын чуулгын уриа). Тэдэнд нүүр тулах хэрэгтэй өөрийн гэсэн фараонууд бас аврах хүмүүс бий. Та тэдэнд “бурханлаг мөн чанар, мөнхийн хувь тавилантай” тэнгэрлэг эцэг эхийн хайртай охид, хөвгүүд гэдгээ санахад хэрхэн туслах вэ? (Залуу эмэгтэйчүүдийн уриа). Гэтлэл 1–6-г уншихдаа энэ талаар тунгаан бод. Мөн Сургаал ба Гэрээ 18:10–15, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Та нар Түүнд чухал” захиасыг судлах талаар бодож үз (2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–26).

гадаа байгаа залуу эмэгтэйчүүд

Бурханы хүүхдүүдийн хувьд өөрсдийн жинхэнэ мөн чанарыг ойлгосноор бидний амьдрал өөрчлөгдөж чадна.

Хамтдаа суралц

Танай анги, чуулгын гишүүд энэ долоо хоногт Гэтлэл 1–6-г уншсан байж болох юм. Та тэднийг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад нь урамшуулахын тулд, Мосе Израилын хүүхдүүдийг чөлөөлөх дуудлагынхаа талаар ямар бодолтой байсныг тэднээс асууж болно (Гэтлэл 3:11). Их Эзэн Мосед түүний бодол санааг өөрчлөхөд туслах ямар үнэнүүдийг заасан бэ? (Гэтлэл 3:4–15; 4:10–17; Мосе 1:3–11-ийг үзнэ үү). Эдгээр үнэн Мосед хэрхэн тусалсан байж болох вэ? Эдгээр нь бидэнд хэрхэн тусалж болох вэ? Анги, чуулгын гишүүдэд тэдний жинхэнэ мөн чанар, үнэ цэн, чадавхын талаар Бурхан юу илчилснийг олж мэдэхэд нь туслахын тулд дараахтай адил үйл ажиллагааг ашигла.

  • Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Их Эзэн бодгалийн үнэ цэнийг дэлхийнхээс огт өөрөөр үнэлдэг” хэмээн хэлсэн (“Та нар Түүнд чухал,” 22). Энэ санааг хэлэлцэхийн тулд та самбар дээр Дэлхий аливаа хүнийг үнэ цэнтэй гэдгийг хэрхэн харуулдаг вэ? гэж бичиж болно. Зааж байгаа хүмүүсээ хариулт хэлэхэд урь. Хэрэв бид өөрсдийн үнэ цэнийг ийм арга замаар үнэлдэг бол эдгээр мэдрэмж нь бидний сонголтод хэрхэн нөлөөлж болох вэ? Дараа нь самбар дээр Бурхан аливаа хүнийг үнэ цэнтэй гэдгийг хэрхэн харуулдаг вэ? гэж бичиж болно. Өсвөр үеийнхнийг хариултуудаа хуваалцах үед Иохан 3:16; Сургаал ба Гэрээ 18:10–15; Лук 15:3–6, 11–32-ыг уншихад урамшуул. Мөн тэд ерөнхийлөгч Угдорфын захиасын сүүлийн хэсгийг уншиж болно. Хэрэв бид өөрсдийн үнэ цэнийг ийм арга замаар үнэлдэг бол эдгээр мэдрэмж бидний сонголтод хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Аливаа нэршил биднийг өөрсдөдөө болон бусдад хэрхэн хандахад нөлөөлдөг. Анги, чуулгын гишүүд өөрсдөдөө ямар нэршил зүүж байгааг тунгаан бодоход нь туслахын тулд та хүн тус бүрд нэр бичих хэд хэдэн хоосон цаас өгч болно. Бүх цаасны дээд хэсэгт “Сайн уу, би…” гэж бич. Цааснууд дээрээ бичиж болох өөр өөр үг, хэллэгийг бодоход тэднийг урь. Хэрэв Тэнгэрлэг Эцэг бидний өмнөөс үүнийг бөглөж байсан бол юу бичих байсан бэ? Мөн цааснууд дээр “Сайн уу, би … болж чадна” гэсэн бол Тэр юу бичих байсан бэ? Чуулгын эсвэл ангийн гишүүд дараах судруудаас заримыг нь уншиж байхдаа эдгээр асуултын талаар тунгаан бодож болно. Үүнд: 1 Иохан 3:1–3; Mоронай 10:32–33; Сургаал ба Гэрээ 76:69–70; 84:37–38.

  • Нэмэлт эх сурвалж” дахь Ерөнхий чуулганы захиасуудад Бурханы хүүхэд гэх өөрсдийн жинхэнэ мөн чанарыг мэдсэнээр амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүсийн талаарх жишээнүүд байдаг. Анги, чуулгын гишүүн бүрд эдгээр жишээнээс нэгийг хуваарилан өгч, үүнийг тунгаан бодоод, бусадтайгаа хуваалцахыг хүсэх талаар бодож үз. Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд гэдгийг мэдэх нь амьдралд тань хэрхэн нөлөөлсөн талаар та мөн ярьж болно. Чуулгын эсвэл ангийн гишүүдийг үүний адил үйлдэхэд урь.

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл тэд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

“Хэрэв таныг тэдэнд итгэдгийг өсвөр үеийнхэн мэдэрвэл, бурханлаг чадавхдаа итгэх итгэл нь өсөн нэмэгдэж, тэдний хийж чадах зүйлс таныг гайхшируулах болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 28).