“9-р сарын 11. Би нүгэл үйлдсэнийхээ дараа эргээд хэрхэн цэвэр, аз жаргалтай болох вэ? Исаиа 1–12,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“9-р сарын 11. Би нүгэл үйлдсэнийхээ дараа эргээд хэрхэн цэвэр, аз жаргалтай болох вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
9-р сарын 11
Би нүгэл үйлдсэнийхээ дараа эргээд хэрхэн цэвэр, аз жаргалтай болох вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Их Эзэнд хандах нь бидэнд сорилт бэрхшээлээ туулахад хэрхэн тусалж чадах вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бидний залбирал, нөхөрлөл хэрэгтэй байгаа хэнийг бид мэддэг вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар сайн мэдээг хуваалцах ямар ямар төлөвлөгөөг ярилцсан бэ? Манай анги, чуулга хэрхэн оролцож болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Нүгэл үйлдсэний дараа гэм буруутайгаа мэдрэх үед бидэнд сонголт байдаг. Эдгээр мэдрэмж нэг талаар шаналгаатай хэдий ч нөгөө талаас биднийг наманчлалд хүргэх юм бол адислал болж болно. Харин Сатан эдгээр мэдрэмжийг Бурхан бидэнд хайргүй гэсэн үг гэж заадаг бөгөөд биднийг сэтгэлээр унагаж, найдваргүй болгохыг хичээдэг. Таны заадаг өсвөр үеийнхэн дунд ийн мэдэрдэг суралцагч байж болох юм. Тэд эргээд цэвэр болж, аз жаргалтай байж чадах болов уу гэж эргэлзэж байж магадгүй. Та Аврагчийн Цагаатгалд найдах найдварыг олоход нь тэдэнд хэрхэн тусалж болох вэ?
Бошиглогч Исаиа хүмүүсийг нүгэл үйлдсэнд нь хурцаар шүүмжилсэн. Гэхдээ бас тэрээр Аврагчийн улмаас “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно” (Исаиа 1:18) хэмээн гэрчилсэн. Энэ долоо хоногт Исаиа 1–12-ыг уншихдаа энэ талаар тунгаан бод. Нүглийн ачаа нь авагдах болно гэсэн итгэлээр Есүс Христэд хандахад нь таны заадаг хүмүүсийг юу урамшуулж болох вэ? Мөн та Шэрон Юбанк эгчийн Христийн талаарх гэрчлэлийг “Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл” захиасаас судалж болно (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–91).
Хамтдаа суралц
Исаиа 1–12 дээр үндэслэн ярилцлагаа бэлдэхийн тулд та өсвөр үеийнхэн болгоныг цуглаанд ирэхдээ улаан, цагаан өнгийн нэг нэг зүйл авчрахыг хүсэж болно. Та хамтдаа Исаиа 1:16–18-ыг уншиж байхдаа тэдгээр зүйлийг үзүүлж болно. Дараа нь өсвөр үеийнхэн эдгээр шүлгээс сурч мэдсэн зүйлээ өөрсдийн үгээр хуваалцаж болох юм. (Шэрон Юбанк эгч “Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл” захиасдаа 18-р шүлгийн талаар ярьсныг үзнэ үү.) Биднийг сүнслэг байдлын хувьд цэвэр болгож чадах Аврагчийн хүчинд итгэх итгэлийг өдөөж болох хэд хэдэн үйл ажиллагааг энд оруулав.
-
Наманчлалын тухай судруудын жишээг судлах нь таны заадаг хүмүүст Есүс Христ сүнслэг байдлын хувьд тэднийг цэвэр болгож чадна гэсэн итгэлийг хөгжүүлэхэд тусална. Та самбарт Саул (хожим нь Паул болсон), Бага Алма, Зиезром, Антай-нифай-лихай зэрэг нэрсийг бичиж болно. Мөн та хоёр хэсэг судрын эшлэлүүдийг бичиж болно. Үүнд: Үйлс 8:3; Мозая 27:8–10; Алма 11:21–23; Алма 17:12–15 (нүгэлт байдалд байгаа хүмүүс), Үйлс 9:13–20; Алма 36:17–24; Алма 15:5–12; Алма 23:6–12 (тэднийг Аврагч руу эргэж, наманчилсны дараа). Өсвөр үеийнхэн нэр тус бүрийг тухайн хүнийг дүрсэлсэн судруудтай тохируулж болно. Тэр хүмүүс наманчлахын тулд юу хийсэн бэ? Энэ түүхүүд Аврагчийн өршөөх хүслийн тухай юу заадаг вэ? Дагаж болохоор загварыг бид харж байна уу?
-
Нүглийн өршөөлийн талаар илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд хүн тус бүрд судлуулахаар ямар нэг зүйрлэл эсвэл сургаалт зүйрлэл өгч болно. Үүнд алдагдсан хүүгийн түүх (Лук 15:11–24); Аврагч бидний хоньчин (ахлагч Дэйл Г.Рэнландын “Бидний сайн хоньчин” [2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15–16] захиасын 5–8-р догол мөр); мөн эвдэрсэн төгөлдөр хуур (Кристина Б.Франко эгчийн “Есүс Христийн эдгээгч хүч” [2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67–69] захиасын эхлэл хэсэг) түүхүүдийг багтааж болно. Өсвөр үеийнхэн зүйрлэл эсвэл сургаалт зүйрлэл бүрийг дүгнэж, энэ нь Аврагчийн хайр болон цагаатгах хүчний талаар юу зааж байгааг ярилцаж болно.
-
Нүгэл үйлдсэндээ харамсах мэдрэмж тустай бөгөөд биднийг наманчлал руу хөтөлдөг. Нүгэл үйлдсэндээ шантарч, үнэ цэнгүй гэж мэдрэх нь тусгүй ба бидний наманчлалд саад болж болно. Анги, чуулгаараа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Та одоо босч чадна аа!” захиасаас “Бурханы хүслийн дагуух гашуудал нэртэй хэсгийг уншиж болно (2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65–68). Наманчлахад хүргэдэг нүглийн төлөөх харуусал, цөхрөхөд хүргэдэг харуусал хоёрын хоорондын ялгаа юу вэ? (2 Коринт 7:9–10; Мормон 2:12–14-ийг үзнэ үү). Хэрэв хэн нэгэн нь гэм буруугаа мэдэрч, нүгэл үйлдсэндээ цөхөрч байгаа бол түүнийг Аврагч руу эргэхэд нь туслахын тулд бид юу хэлж болох вэ? Өсвөр үеийнхнийг Аврагчийн талаар болон Түүний нигүүлслийн талаар гэрчлэлээ хуваалцахад урь.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Даллин Х.Өүкс, “Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь,” 2019 оны 5-р сарын Ерөнхий чуулган, 91–94
-
Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлэг дэх “Есүс Христийн Цагаатгалаар ирэх наманчлал” (2019), 69
-
“Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт” (видео бичлэг), ChurchofJesusChrist.org