Шинэ Гэрээ 2023
3-р сарын 26. Залуу эрэгтэйчүүд ба залуу эмэгтэйчүүд Бурханы хаант улсыг байгуулахад туслахаар хэрхэн хамтран ажиллаж чадах вэ? Матай 13; Лук 8; 13


“3-р сарын 26. Залуу эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд Бурханы хаант улсыг байгуулахад туслахаар хэрхэн хамтран ажиллаж чадах вэ? Матай 13; Лук 8; 13,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)

“3-р сарын 26. Залуу эрэгтэйчүүд ба залуу эмэгтэйчүүд Бурханы хаант улсыг байгуулахад туслахаар хэрхэн хамтран ажиллаж чадах вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023

Тойргийн зөвлөлийн хурал

3-р сарын 26

Залуу эрэгтэйчүүд ба залуу эмэгтэйчүүд Бурханы хаант улсыг байгуулахад туслахаар хэрхэн хамтран ажиллаж чадах вэ?

Maтай 13; Лук 8; 13

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Бид Есүс Христийг дагахдаа хэрхэн баяр баясгаланг олж байна вэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Тойрог эсвэл орон нутагт маань хэнд туслалцаа хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид номлолд үйлчлэхээр бэлдэхэд нь нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид тойргийнхныхоо гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлыг хийх хүчин чармайлтад хувь нэмрээ хэрхэн оруулж чадах вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заах нь шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Матай 13 дээрх хэд хэдэн сургаалт зүйрлэлээр Аврагч Бурханы хаант улс болон бидний цаг үеийн гайхалтай өсөлтийн талаарх чухал үнэнүүдийг заасан. Эдгээр сургаалт зүйрлэлийн хоёрт нь өчүүхэн бөгөөд энгийн зүйл агуу их зүйлийг бий болгосон талаар бий. Мөн Бурханы хүү, охины үйлдлүүд гайхамшиг тохиоход тусалсан явдал юм. “Хүний авч, цэцэрлэгтээ суулгасан” гичийн үр нь шувууд “мөчрүүд дээр нь үүрээ засдаг” сүрлэг мод болон ургадаг юм (Матай 13:31–32). “Эмэгтэй үүнийг авч, гурван хэмжүүр гурилд хийхэд” багахан хэмжээтэй хөрөнгө нь гурилыг ихээхэн том болгон исгэдэг (Матай 13:33). Өнөө үед Бурханы хаант улс нь Түүний гэгээнтнүүд, тэр дундаа залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүд Түүнтэй хамт барьж байгуулахаар хамтран ажилладаг учраас өсөн хөгжиж, өргөжин тархаж байна.

Энэ долоо хоногт Матай 13, Лук 813-ыг уншихаас гадна ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэний ажилд” (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46–49) болон ерөнхийлөгч Жийн Б.Бингамын “Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь” (2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73–77) хэмээх захиаснуудыг уншиж болно.

Хамтдаа суралц

Зааж буй өсвөр үеийнхэндээ Матай 13 дээрх сургаалт зүйрлэлийг төсөөлөн бодоход туслахын тулд гичийн үр, хөрөнгө (исгэгч гэх мэт), сувд, загасны торны зураг үзүүлж болно. Өсвөр үеийнхэн хамтдаа Матай 13:31–33, 45–48-ыг уншаад, сургаалт зүйрлэл бүр нь тэнгэрийн хаант улсын талаар юу зааж байгааг хуваалцаж болно. Бид эдгээр сургаалт зүйрлэлийн захиасыг хэрхэн өөрсдийн амьдралд хэрэгжүүлж болох вэ? Их Эзэний хаант улсыг барьж босгоход туслахын тулд бид юу хийж байна вэ? Дараах цөөн хэдэн үйл ажиллагааг ярилцлагадаа ашиглаж болно.

  • Цуглаанаас өмнө анги, чуулгын гишүүдийг Бурханы хаант улсыг барьж босгоход туслах үйлсэд үлгэр жишээ болдог эсвэл болж байсан эмэгтэй, эрэгтэйчүүдийн талаар судлахыг урь. Эдгээр хүний жишээг судрууд (“Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү), Сүмийн түүх эсвэл өөрсдийн амьдралаас эш татаж болно. Сурч мэдсэн зүйлээ хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Эдгээр хүн Их Эзэнд хаант улсыг нь барьж босгоход ямар арга замаар тусалж байсан бэ? Бид хэрхэн тэдний үлгэр жишээг дагаж чадах вэ?

  • Хэрэв та залуу эрэгтэйчүүдэд зааж байгаа бол тэднийг ерөнхийлөгч Бонни Л.Оскарсоны “Залуу эмэгтэйчүүд энэ ажилд” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45-49) захиасыг уншиж, Бурханы аврал ба өргөмжлөлийн ажилд залуу эмэгтэйчүүдийн хувь нэмрээ оруулж буй арга замыг хайж олон хуваалцахад урь. Залуу эмэгтэйчүүд Дуглас Д.Хөүмс ахын “Аароны санваартан бүр юуг ойлговол зохих вэ?” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 65–69) захиаснаас үүнтэй төстэй судалгаа хийж болно. Залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдийн үүрэг хариуцлага хэрхэн ижил төстэй байна вэ? Бид Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ хэрхэн хамтдаа илүү сайн ажиллаж чадах вэ?

  • Эмэгтэй, эрэгтэй хүмүүс Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн хамтарч ажилладгийг ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслахын тулд дараах асуултуудыг самбар дээр бичиж болно. Бурханы хаант улсыг байгуулахад туслахын тулд яагаад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд хамтран ажиллах хэрэгтэй хэмээн Бурхан үздэг вэ? Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд хэрхэн илүү сайн хамтран ажиллаж болох вэ? Өсвөр үеийнхэн ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэний ажилд”, ерөнхийлөгч Жийн Б.Бингамын “Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь” захиаснуудын хэсгийг ялангуяа “Энэ нь та бидний хувьд юу гэсэн үг вэ?” гэж эхэлж байгаа хэсгийг уншиж болно. Өсвөр үеийнхэн уг асуултуудын хариултыг олж, хуваалцаж болно.

  •   Бид Бурханы ажилд туслахын тулд гэр орон, тойрог, нийгэмдээ юу хийж байна вэ? Анги, чуулгын ерөнхийлөгчөөс тойргийн залуучуудын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн, хуваалцахад тохиромжтой асуудлуудыг дэвшүүлэхийг хүснэ үү. Анги, чуулгын гишүүдийг эдгээр асуудалд хэрхэн туслах талаар санаа бодлоо хуваалцахыг урь.

Газар ухаж буй залуу эмэгтэй

Бурхан Өөрийнх нь хаант улсыг байгуулахад залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүд хамтран ажиллах хэрэгтэй гэж үздэг.

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Та суралцагчдад ямарваа нэгэн зарлигийн дагуу амьдрах урилгыг өгөхдөө, уг зарчмын дагуу амьдарснаар ирэх Бурханы адислалуудыг олж нээхэд тусал.