Шинэ Гэрээ 2023
4-р сарын 9. Есүс Христийн Амилалтын талаарх гэрчлэлээ би хэрхэн хүчирхэгжүүлэх вэ? Христийн амилсны баяр


“4-р сарын 9. Есүс Христийн Амилалтын талаарх гэрчлэлээ би хэрхэн хүчирхэгжүүлэх вэ? Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)

“4-р сарын 9. Есүс Христийн Амилалтын талаарх гэрчлэлээ би хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023

Есүс Магдалын Мариад үзэгдэв

4-р сарын 9

Есүс Христийн Амилалтын талаарх гэрчлэлээ би хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

Христийн амилсны баяр

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд тус тусдаа Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь анги, чуулгын тодорхой ажлын талаар зөвлөлдөхөөс гадна Ерөнхий чуулганы үеэр хүлээн авсан мэдрэмж, гол сэдвүүдийн талаар хэлэлцэж болно. Дараах асуултууд тусалж болох юм.

  • Ямар сэдэв, захиас бидэнд онцгой санагдсан бэ? Чухам юу Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлсэн бэ?

  • Амьд бошиглогчдын талаарх гэрчлэлийг маань юу хүчирхэгжүүлсэн бэ? Бид сурч мэдсэн мөн мэдэрсэн зүйлийнхээ ачаар юуг хийхэд сүнслэгээр өдөөгдсөн бэ?

  • Бид Ерөнхий чуулганаар сонссон зөвлөгөөгөө санаж, үүний дагуу үйлдэхийн тулд анги, чуулгаараа юу хийх хэрэгтэй вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү.

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө мөн урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заах нь шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Эрт мөн эдүгээ цагийн төлөөлөгчид Есүс Христ амьд гэдгийг гэрчилдэг! Тэрээр загалмай дээр зовж шаналан, амиа алдаж, булшинд оршуулагдсан ба гурав дахь өдрөө амилсан. Тэр үхлийг ялсан тул бид ч гэсэн амилах болно. Аврагчийн Амилалт мөнх байдлын амлалтыг болон мөнхийн амьдралын найдварыг авчирдаг. Энэ амлалт бол Христийн амилсны баярын амин зүрх юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бидэнд Есүс Христ амилсан гэдэгт итгэх онцгой шалтгаан байдаг. Бидэнд Шинэ Гэрээний үеийн гэрчүүдээс гадна Мормоны Номын цаг үед амьдарч байсан хүмүүс, бошиглогч Иосеф Смит мөн амьд бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл бий. Бид мөн Ариун Сүнсээр дамжуулан Амилалтын талаар хувийн гэрчлэл хүлээн авч чадна. Та Есүс Христ амилсан гэдэг гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж болох вэ? Та заахаар бэлтгэхдээ Рэйна И.Абурто эгчийн “Булшинд ялалт гэж үгүй” (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 84–86), ахлагч С.Марк Палмэрын “Уй гашуу маань баяр хөөрөөр солигдох болно” (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–89) зэрэг захиаснуудыг судалж болно.

Хамтдаа суралц

Та өсвөр үеийнхнийг Христийн амилсны баярыг тэмдэглэхийн тулд энэ долоо хоногт хийсэн зүйлээ хуваалцахад урьснаар Есүс Христийн Амилалтын талаарх яриагаа эхлүүлж болно. Та тэднээс Аврагчийн Амилалтын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд тэд ганцаараа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт юу судалж, хийснийг асууж болно. Ангийн эсвэл чуулгын гишүүдэд гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь туслах үйл ажиллагааг доор харуулав.

  • Гэрч яагаад өдөр тутмын амьдралд чухал байдгийг хамтдаа ярилц. Дараа нь анги эсвэл чуулгаараа Есүсийн Амилалтыг гэрчилсэн гэрчүүдийг бодож олон, жагсаалт гарга. Дараа нь хүн бүр эдгээр гэрчийн заримын талаар мэдэж авахын тулд “Нэмэлт эх сурвалж”-д жагсаасан судраас сонгож болно. Анги эсвэл чуулгын гишүүдийг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Эдгээр гэрч Есүс Христийн Амилалтын талаарх тэдний гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлж байгааг хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.

  • Бидэнд Аврагчийн Амилалтын талаарх гэрчлэлээ хуваалцах боломжтой ямар нөхцөл байдал байж болох вэ? Анги эсвэл чуулгын гишүүдийн нэг нь хэн нэгэн хүнтэй Аврагчийн Амилалтын талаар ярилцаж байсан туршлагатай бол түүнийг энэ туршлагаа хуваалцахад урьж болох юм. Ангийн эсвэл чуулгын гишүүдийг хэн нэгэнд Есүс Христийн Амилалтын талаар ойлгож, Түүний ачаар бид бүгд амилах боломжтой гэсэн гэрчлэлтэй болоход нь хэрхэн тусалж болох талаар бодоход урамшуул. Бүх хүний Амилалтын тухай бусдад заахад чухал ач холбогдолтой ямар үнэнүүд байдаг вэ? Анги, чуулгын гишүүд “Нэмэлт эх сурвалж” дахь судруудаас хариултуудыг олж болно.

  • Төлөөлөгчид Томаст амилсан Аврагчийг харснаа хэлэхэд Томас өөрөө харахгүй бол итгэхгүй гэж хэлсэн. Дараа нь Есүс Томаст хандан “Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ” хэмээн айлдсан. Иохан 20:24–29 дээрх Томасын туршлагыг хамтдаа унш. Бид Аврагчийг хараагүй атлаа Түүнд итгэснээрээ хэрхэн адислагдаж байна вэ? Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ? Анги, чуулгын гишүүдийг “Нэмэлт эх сурвалж” дахь Сүмийн удирдагчдын захиаснаас нэг эсвэл илүү олныг хайж олоод, яагаад тэд Аврагчийн Амилалтад талархалтай байгаагаа хуваалцахад урь. Бид амилах болно гэдгээ мэдэх нь бидний бие махбодынхоо талаар бодох бодол, гаргах шийдвэрт хэрхэн нөлөөлөх вэ?

Та нар мэдэж болохын тулд, Гари Л.Капп

Та нар мэдэж болохын тулд, Гари Л.Капп

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Судрын утга агуулгыг гаргаж чаддаг, судраас өдөр бүр уншдаг хүн ямар ч саад бэрхшээлийг давж гарахдаа тэнгэрлэг удирдамж хүлээн авах боломжтой. Зааж байхдаа суралцагчдыг судраас хариулт олохыг шаарддаг асуултуудыг тавьж бай.